Skip to main content

Posts

Showing posts from March 23, 2009

“Урд гараараа цохих”

Хэдэн жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ. Монгол хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал (агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд хамаарна. Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй анхаардаг нь европ зүгийн хэ