Skip to main content

Posts

Showing posts from May 8, 2009

proprietary code

Лицензийн тухай хэсэгхэн юм орчуулсан “proprietary code” гэдэг үг нэлээд хэрэглэж. Үүнийг би “эзэмшил код” гээд орчуулсан, надад болмоор санагдаад байх юм. Жишээ нь: ...can be linked with the proprietary code, ... эзэмшил код (proprietary code) буюу компанийн өмч болох кодод холбоотой байж ... ...big parts of proprietary code, Apple Mac OS нь эх BSD лиценз дээр суурилсан үйлдлийн систем гэхдээ томоохон хэсэг нь эзэмшил код. Уншигч та “proprietary code” гэдгийг Монголоор юу гэж хэлэх вэ?

Нээлттэй эх номын (4.1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Лиценз ба патент Лиценз гэж юу вэ? Онолоор бол лиценз нь баримт бичгээр баталгаа өгөх эрхийн гэрээ хэлцэл эсвэл зөвшөөрөл бөгөөд ийм баримт бичиггүй бол хууль бус гэж ч үзнэ. Лицензийг хувь хүн, байгууллага эсвэл засгийн газрын аль нэг нь заавал баталгаажуулсан байдаг. Лиценз гэсэн томьёолол энэ зөвшөөрөл ба эрхүүдийг өгнө гэж тусгайлж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ. FOSS-ийн чухал лицензүүд. Нээлттэй эхийн олон янзын лицензийг өнөөдөр хэрэглэж байгаа бөгөөд зарим нэг нь бусдаасаа ялгаран гарч ирж байгаа учраас тэднийг чухал гэж үздэг. Зарим чухал гэгдэх лицензүүдийг нарийвчлан судалж үзэхдээ цагаан толгойн дарааллаар жагсааж доор бичлээ. Нээлттэй