Skip to main content

Posts

Showing posts from July 24, 2009

Нойл ба ОО

Уулаар тэнэж яваад хэрэггүй ч юм уу эсвэл өдөр бүр хүн хэрэглэдэг болохоор маш хэрэгтэй ч юм уу бүү мэд, нөхцөл нь манайд таарч магад гэж бодоод энэ нойлын зургийг авсан аа тавилаа. Дулааны улиралд ууланд ойн цоорхойд эсвэл давааны хөтөл дээр үхэртэй айл хэдэн үхрээ гаргаж өвс идүүлдэг юм билээ. Манайхан шиг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зун гээд дөрвөн улирлаар нүүхгүй ч суурин газраасаа дулааны улиралд боломжтой айл нь нэг хоёр ч газар луу нүүдэг юм байна. Тэр газрыг тэдний, эдний “Alm” гэж нэрлэдэг. Уулаар яваа хүмүүс тэднийхээр ороод аяга тараг “butturmilk,buttermilk”, сүүг нэг хоёр еврогоор аваад уух, тэдний шахсан бяслагтай хэрчим талхыг нь аваад идэх боломжтой. Ихэнхдээ малтай хүмүүс завгүй ажиллаж байх бөгөөд тэнд тавьсан хонхыг цохивол хүр ч ирээд сүү, тарга өгнө. Ийм газруудад модоор барьсан олон янзын бие засах газрууд байх бөгөөд тэд бүгд муу ус зайлуулах хоолойтой холбогдох боломжгүй газар байдаг. Би хэрэгт дурлаад бас л сониуч зангаараа нойл руу орохдоо харж байхад, за