Skip to main content

Posts

Showing posts with the label Мэдээлэл

Газрын зургаас даварсан цэг ком

Гүүгле Мапс АйПИ -ийн бүрэн хүчин чадлыг шинжих шинэ сайт Эх сурвалж:   More than a Map: a new site to explore the full power of the Google Maps API   by Scott Knaster Бид хэрэглэгчид дээ иж бүрэн, алдаа мадаггүй ажиллах, дэлхийн газрын зургийг үзүүлэх  Гүүгле Мапс (Google Maps)-ыг хаанаас яаж хандахаас хамаарахгүй ажиллаж байхаар бүтээх гэж уйгагүй хөдөлмөрлөж байна. Харин сая сая хүн өөрсдийн ойр орчмын бизнес,   чиглэл хайхаар maps.google.com -ыг шууд хэрэглэж, дэлхийн эргэн тойронд хүмүүс Гүүгле Мапс (Google Maps) -ийг дуртай вэб сайтаасаа  мөн өөрсдийн бүтээсэн програм хангамжаар  удирдан хэрэглэж байгаа тул Гүүгле Мапс АйПИ ( Google Maps API ) -ийг бүтээсэн авьяаслаг хөгжүүлэгчид дээ бид баярласнаа илэрхийлье.  Баримтаар, одоогоор 800,000  гаруй вэб сайт болон аппликашенууд Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийг ашиглаж бидэнд хэрэгцээтэй, сонирхолтой зүйлсийг бүтээж өгч байна. MoreThanAMap.com (Газрын ...

Bohemian Waxwing & Энхэт Бялзуухай.

Олон жил авсан гэрэл зургууд хатуу дискийг эзлээд, компьютераас файл хайхад хүртэл төвөгтэй болсон тул зургуудаа янзалж суух зуур онлайн Пикаса альбом аа цэгцэлж, интернэт танилуудынхаа авсан сайхан зургуудыг шохоорхон үзэж байтал энэ хөөрхөн шувууны зургуудыг хараад өөрийн эрхгүй дуу алддаг юм байна. Баяраа  -гийн авсан зургаас энэ шувууныхаа нэрийг мэдэж аваад, “ энхэт бялзуухай ” талаар эрэлд гарсан Монголын шувуу ажиглагчдын клуб -ын блогоос Улаанбаатар хотын маань ойр орчинд амьдардаг гээд мөн өөр олон сонирхолтой мэдээллийг олж мэдлээ. Шувуудыг таних “ Монгол орны түгээмэл шувуудыг таних ном ” гарсныг хүртэл мэдээд авлаа. Энхэт бялзуухайг  таних тэмдэг : Гоёмсог өнгө төрх бүхий шувуу. Толгой дээрх сэрэвгэр өдөн залаа нь өвөрмөц харагддаг. Харьцангуй номхон, хүнд төдийлөн ойр амьдардаггүй ч хүнээс үргэх нь бага. Бие нь бүхэлдээ цайвар сааралдуу ч хошууны дээгүүр нүдээ дагасан, эрүүн доогуурх тод хар өнгө нь холоос харагдана. Сүүлний доод өнгө, дух, доод шанаагаараа у...

Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд

Эх сурвалж    Гүүгл блог  оос (Translation) Та байгалийн шинжлэлийг сонирхогч сурагч уу? Танд туршиж үзмээр, олон түмэнтэй хуваалцмаар санаа оноо байна уу? Компьютерын салбарын оюутан залуу Ларри Пежэ(Larry Page), Сергей Врайн(Sergey Brin) нар 1996 онд вэбээс мэдээллийг хайж олох аргийг сайжруулахаар өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Тэд шинжлэн судалж, өөрсдийн дэвшүүлсэн онолоо шалгаж онлайн мэдээллийг хүмүүс олж авах аргыг өөрчлөх хайлтын хөдөлгүүр бүтээжээ. Ларри, Сергей нар энэ санаагаа олон түмний өмнө хэлэх боломж олдсон юм. Харин хэчнээн олон сайхан санаа өвөрлөсөн залуус, сэдэв ээ оноогүй өөр форм, хэлэлцүүлэгт орж тэд өөрсдийн чадвар аа илэрхийлж чадахгүй үлдэж байна вэ? Шинжлэх ухаан дэлхийг өөрчлөн гэдэгт бид итгэдэг, үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тамирчид оддыг тодруулдгийн адил залуу авьяаслаг судлаачдыг уралдуулах илрүүлэх зам билээ. Маргааш шинжлэх ухааны од болох залууд өнөөдөр бид CERN(Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв), ЛЕГО групп(The LEGO G...

Швейд гүнж

Өнөөдөр Швейд улсын хааны гүнж Виктори хуримлаж, ТВ гээр олон сайхан нэврүүлэг гарсаныг үзээд сууж байхдаа монгол маань энэ мөчид хаант улс байсан бол монголчууд бид өөрсдийн хааны удам угсааг яаж  хүндэлж байх болоо гэж бодлоо.  Дэлхийд дээр өнөөдөрийн байдлаар үндсэн хуульт хаант засаглалтай улс орон тийм ч олон биш. Хориодхон улс орны  хэсэг нь Скандинавын  гурван орон. Норвеги, Швед хаант улсууд, Дани хатан хаантай улс.  Скандинавныхийг хараад байхад улс бүрийн ард түмэн нь тэднээрээ бахархах, мөн дээд зэргээр хүндэтгэл үзүүлж байгаа нь ТВ-гийн нэвтрүүлгээр гарах сурвалжилгуудаас  харагдаж байдаг юм.  Гүнж Виктори айлын том охин 32-той, түүний гэрлэсэн залуу нь Данил    36-тай. Шведийн “Ockelbо” нэртэй тосгонд өсөж дунд сургууль төгссөн. Ээж нь номын санч, аав нь нийгмийн ажилтан байгаад тэтгэвэрт гарсан. Мөн түүний удам сударын гарал үүслийн талаар бас нэвтрүүлэгт яригдаж байна, удмаар мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдарч байсан хү...

Өргөтгөл толь

Өнөөдөр Оксфордын хэвлэх газрын эрдэм шинжилгээний номын орчуулгын газраас талархсан э-мэйл аваад лиценз хууль дүрмээрээ хэрэгжсэн ажил сайхан байдаг юм байна гэж бас л дахин бодлоо. Бид нээлттэй эх болон чөлөөт програм ханамжуудын лицензийг тус бүрд нь сайн олгож авбал их зүгээр юм гэж сандлаа. Чөлөөт гэх програм хангамжууд тус бүрдээ өөр өөр лицензтэй байх бөгөөд тэдний ялгааг сайн ойлгож авах нь зүйтэй юм байна. Та бүгдийн ажил хөдөлмөрөөр бүтсэн ч байж болно, ер нь л монгол хэлээр орчуулагдсан эсвэл бичигдсэн програм хангамжийн лицензийн талаарх мэдээлэлтэй интернэт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр оруулаад явж тусална уу ? Зэрэгцүүлж үзээд нэг нэгэндээ өгөх , мэдлэгийг бий болгох мэдээллийг бий болговол их зүйтэй юмаа гэж санаж байна. Дараах төслийг санаачлаад эхнээс нь авахуулаад дуустал (2006/11- 2008/3) ажилласан юм. Толь бичгийн сүүлийн хэвлэл 2003 онд гарсан, нийт дөрвөн мянга гаруй үгтэй, интернэтийн технологийн талаарх суурь үг бараг бүгд орсон байсан. Технологи маш хурдтай...