Skip to main content

Posts

Showing posts from March 21, 2009

Технологид монгол үг

Нээлттэй эхийн програм хангамжуудыг монгол хэл рүү нутагшуулах ажлыг өнөөдөр олон залуус сонирхон хийж байгаа тул "ОпенМН хэлэлцүүлэг->ОпенМН холбоо->Монголчлох стандарт-Мэдээллийн технологи" булангийн идэвхжүүлж ажиллуулах боломжтой байна. Үүнийг хэлэлцэхийн ашиг тус нь монгол хэл дээр гарч ирэх багц програм хангамжууд нь ижил үйлдэл, функцүүд нь бүгд жигд нэг хэллэгтэй болох тул, хэрэглэгч нар андуур ч эргэлзэлгүй монгол хэл дээр гарсан програмын бүтээгдэхүүнийг төвөггүй эзэмшиж, ашиглахад хялбар болно. Нээлттэй эхийн програм хангамжийг монгол түмэндээ эх хэл дээр хэрэглэх боломжийг бүрдүүлмээр байна. http://openmn.org/ сайтад олон залуусын хөдөлмөр зүтгэлээр бүтсэн мэдээллийн технологийн үг хэллэгийг агуулсан "нэр томьёо" булан бий тул бид түүнийг давхар баяжуулаад явах боломжтой юм байна. Санал болгох эхний хэдэн үгийг тэнд оруулсан тул санаа оноогоо илгээгээрэй. Дээр заасан буланд үгийг Англи үг= Монгол үг байхаар жишээ нь: "access = хандалт"