Skip to main content

Posts

Showing posts from March 18, 2009

Нээлттэй эх номын (3-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Философи ба үндсэн зарчим. Хүмүүсээ нээлттэй эхийн програмд анхаарлаа хандуулна уу гэх ямар ч үндэслэл байгаагүй. Гэлээ ч дараах хоёр үндсэн урсгалын талаар олон хүн төстэй үзэл бодлоо хоорондоо хуваалцахаар хэлэлцэж эхэлсэн нь эрчимтэй хөдөлгөөнийг үүсгэхэд нөлөөлжээ. Нээлттэй эхийн хөдөлгөөнийг ойлгохын тулд дараах хоёр зарчмыг ойлгоход хангалттай. Програм хангамжийн эрх чөлөө. Нээлттэй эх хөгжүүлэх загвар. Програм хангамжийн эрх чөлөө. Нээлттэй эхийн хөдөлгөөнтэй ижил өмнөх үеийн програм хангамжийн хөдөлгөөн бол чөлөөт програм хангамжийн хөдөлгөөн юм. Хэдийгээр нарийн тодорхойлолтын тухай хэлэлцэгдэж байгаа ч програм хангамжийн эрх чөлөө гэдгийн до

Нээлттэй эх номын (2-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Хөгжлийн түүх. Энэ өгүүлэлтэй холбогдох эх сурвалжуудыг Википедиагийн өгүүллүүдээс, GNU төслийн вэб хуудас ( http://www.gnu.org/gnu/gnu-history.html ), BSD-ийн түүх ( http://daemonz.org/bugs/history.htm l) гэсэн хуудаснуудаас дэлгэрүүлэн уншиж болно. Нээлттэй эхийн хөдөлгөөн эд өрнөлтийн үедээ явагдаж байгаа тул одоогоор түүхийг бичих нь хялбар биш ч уншигчдад нээлттэй эхийн хөдөлгөөний үүсэл хөгжлийн талаар ерөнхий ойлголтыг өгвөл одоо өрнөж байгаа мэтгэлцээнүүдийг илүүтэйгээр ойлгох болно. 1960-1970 оноос эхлэн нээлттэй эхийн бараг бүх эх кодууд ил болсон. Түүнээс хойш энэ програм хангамжууд олон төрлийн тооцоолон бодох машин дээр ажиллахдаа, хэрэглэ