Skip to main content

Posts

Showing posts from August 20, 2010

Босоо бичих

Өглөө шуудангаа шалгатал янзын сайхан захиа иржээ бөөн баяр болж сууна. Бадралын   бэлтгэсэн Вэб хуудсыг монгол бичгээрээ босоогоор бичих тухай, мөн хийж туршсан санаа оноогоо амьд жишээгээр үзүүлээд эх кодуудаа татаж авахаар байрлуулсан хэлсэн байв. Үүнийг " How to design Web pages for Mongolian script written vertically"    How to design Vertical Mongolian Web page ( Badral's personal blog )   холбоосоор үзэж болно. Компьютерт монгол бичгийг дүрслэх асуудлыг сонирхогч хэн бүхэн энэ хуудсыг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Үзсэн хүмүүст нэгийг бодогдуулж энэ санааг цааш дэлгэрүүлэх, мэддэг бол нэмж сайжруулаад юуг яаж хийчих вэ гэсэн санаа төрнө гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Үүний зэрэгцээ  Нацаг  аа залуугийн оролдож байгаа монгол гарын байрлалын талаар блогийн    (шинэ гар, шинэ монгол)  бичлэгээс уншиж санаа оноогоо хэлбэл бас л нэг алхахад тус болох юм гэж бодлоо. Түүний өмнө бичсэн нэгэн бичлэгт хөтөч буюу браузер дээр монгол бичгээр харуулах боломжийн талаар эх к