Skip to main content

Posts

Showing posts from March 29, 2010

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature substitution), хэд хэдэн гли