Skip to main content

Posts

Showing posts with the label Монгол хэллэг (МТ)

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Ware буюу Эд

Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх   нэртэй нийтлэлийг уншиж суутал Вариз(Warez) гэсэн үгийг хараад хэдэн жилийн өмнө толь бичгийн орчуулгад монгол үг оноочих санаатай энэ үг дээр нэлээд удсанаа санаж юу билээ гэж хартал Warez (эд бараа) гэж үг оноож. Уг үгийн утга нь толь бичигт:  Warez (эд бараа) хадгалагч хавтас (depository directory)-анд хадгалсан хууль бус(зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн) файлуудын цуглуулга. Ихэвчлэн задалсан хувилсан програм хангамж агуулсан байна.  Мөн үүнийг дэлгэрүүлээд Википедиа Warez -гийн холбоосоор уншиж болно.   “Warez”  үгийг голчлон нэр үг хэлбэрээр хэрэглэх юм байна. Энэ үгийг мөн дараах хэлц үгэнд хэрэглэсэн байдаг. Жишээ нь: Warez doodz (dudes) (эд барааны залуус/хулхитдаг залуус) Худалдаанд зориулсан програмын нууцлалын хамгаалалтыг авч хаяад, хууль бусаар эд бараа (warez) сайт руу хуулж тавих байдлаар Интернетэд ажилладаг бүлэг хүмүүс. Програм хангамжийн нууцлалыг өөрчилснөөр тухайн програмыг а...

Бүртгэл файлууд (2)

Бүртгэл файлууд (1) үргэлжлэл Бүртгэл файлуудаас зөвхөн хэрэгцээт зүйлээ үзье гэвэл grep болон tail тушаалыг ашиглах боломжтой. Жишээлбэл “sudo” буюу “супер хэрэглэгч гүйцэтгэх” гэсэн тушаалыг хэрэглэж байхад танаас нууц үг асуугаад байх нотолгоо гаргах системийн хэрэгсэл нь хэрэгцээндээ зориулж нотолгооны бүртгэл файлыг /var/log/auth.log -г хөтөлдөг. Хэрэв SSH “Secure Shell” буюу аюулгүйн бүрхүүл гэх сүлжээний протоколоор хоёр өөр сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд нэвтэрсэн бол мэдээллийг дээрх бүртгэл файлд бичнэ. Та юу хэрэглэж байгаагаас хамаар ч бүртгэл файл төрөл бүрийн зүйлийг тэмдэглэсэн байна. Жишээлбэл SSHD хамааралтай login буюу бүртгэлээр нэвтрэн орсон тухай мэдээллийг зөвхөн авъя гэж бодвол grep sshd /var/log/auth.log | less гэсэн тушаалын хайлтаар танд хэрэгтэй зүйлийг чинь гаргаад өгнө. Өөрөөр хэлбэл sshd гэсэн үг /var/log/ хавтсан дахь auth.log файлд байгааг хайлтын grep тушаалаар хайж олоод үр дүнд less тушаалын тусламжтайгаар хуудсаар үзүүлнэ. ...

Найдвартай онлайн ажиллах (2)

Өмнөх бичлэгийн үргэлжлэл. Хувьсан өөрчлөх ботнэт(botnet http://en.wikipedia.org/wiki/Botnet ) “ботнэт=робот сүлжээ” Хэрэв таны компьютерыг ботнэт рүү хакерууд урхидчихсан байна гэвэл та юу гэж ойлгох вэ? гэвэл зандалч(criminals) танд мэдэгдэхгүйгээр таны компьютерыг виртуал сүлжээ рүү нэмж оруулаад вэб сайт руу орох хөдөлгөөнийг урсгалыг унгах|эвдэх(crash) замаар дайрахад бэлэн болгосон гэж ойлгож болно. Үнэндээ ботнэтээр барьж авах гэдэг нь хакерууд таны хувийн мэдээллийг хулгайлж байна гэсэн ойлголт. Интернэт хэрэглэгч байн байн хорлонт-эдээр шүүрдүүлж ботнэт рүү ордог юм байна. Ихэнхдээ хорлонт-эд нь ботнэт хоёр хөтлөлцөөд хамт ажилладаг юм байна. Хакеруудын зохион байгуулсан ботнэт нь илүү нарийн боловсронгуй болсон тул танихад төвөгтэй болж байгаа юм байна. Эмзэг вэб 2.0 ба олны цуглах|нийгмийн сүлжээний сайтууд. Вэб 2.0 үйлчилгээ http://en.wikipedia.org/wiki/Web_2.0   нь үнэхээр хэрэг болох олон вэб хэрэгслүүдийг бүтээж байна. Үүний энгийн нэг жишээ нь Юутуйб (YouTube)...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Бүртгэл файлууд (1)

Бүртгэл/тэмдэглэл файл (log file ) гэж нэрлэх файлуудаас өөрийн системийн талаар маш их мэдээллийг авч болно. Линүксийн бүртгэлийн буюу тэмдэглэл файлууд гэж юун ямар файлууд байдаг, хаан байрлах, түүнийгээ та яагаад хамгаалах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоход чинь туслах үүднээс уншиж ойлгож мэдсэнээ та нартай хуваалцъя. Линүкс компьютер дээрх бүртгэл файлууд нь нилээд нэн чухал мэдээлэл болох тул системд ямар нэг асуудал гарах эсвэл програмын хэрэгслийн тодорхой тохиргоог хийхэд шийдвэрлэх жишээлбэл варилус  (wireless) буюу утасгүй чихэвч эсвэл Виртуалбокс суулгацын ажиллагаанд ямар нэг зүйл болохгүй асуудал гарах үед танд энэ файлууд тусална. Линүксийн ихэнх БҮРТГЭЛИЙН ФАЙЛУУД   /var/log/ хавтас буюу директив  дотор байрлана. Энд янз янзын зориулалтын бүртгэлийн файлууд байх ба файл бүхэн өөрийн зориулалттай байна. Жишээлэхэд Линүксийн цөмд зориулсан бүртгэлийн файлууд байх ба тэд зөвхөн APT ( Advanced Packaging Tool ) болон X серверийн   ажиллуулсан програм про...

Санаа оноо

Гүүгл-ийн монгол хэл дээрх агуулгууд нэмэгдэж байгаа нь их сайхан байна.  Олон хүн оролцоосой.  Вэб сайт, програмын хэрэгсэл, тусламж  ... гээд олон төрлийн агуулгыг монгол хэл рүү хөрвүүлэхдээ орчуулгыг мөр мөрөөр гаргаж ирдэг хэрэгсэл ашиглахаар утгын уялдаа алдагдаад байх шиг надад санагдаад байдаг юм.  Нэг хэсэг зүйлийг бичиж үзээд дахин дахин унших өөрийн болгох нь чухал санагддаг. ( Агуулгын орчуулгад "Google Translatоr Toolkit" зүгээр санагдаад байгаа. Үүнтэй ижил нээлттэй эхийн хэрэгсэл бас байна. Гэхдээ туршиж амжаагүй л байна. ) Жишээлбэл би http://www.google.mn/quality_form сайтын монгол хэлээр байх хуудасны баруун хажуугийн дараах хэсгийг ингээд засмаар санагдаж байна л даа. Хуудас дээр English Миний санал Үүгээр би өөрийнхөө бодлыг хэн нэгэнд тулгах гээгүй.  Энэ ердөө л миний бодол харин та юу гэж бодож байна вэ?  Англиар бол байжил байна харин монгол хэлээр хэлэлцэж ярилцдаг тусалдаг сайт байдаг бол уу?

Хураангуй-1

Хураангуй үгсийн монгол хэл дээр товчлох боломж ийм байж болох уу? Англи Задаргаа Орчуулга Монгол Галиг API Application Programming Interface Хэрэглээний Програмчлалын Интерфэйс / Хэрэглээний про...

"Fair use" ба "fair dealing" гэсэн ойлголтын тухай.

Хөгжих явцдаа  хэрэгжиж байгаа бүтээлч олны (CC) лицензийн утгыг ойлгож, монгол орчуулгад хэрэглэх санаатай янз янзын зүйл уншиж үзсээр нийлээд зүйлийг мэдэж авсны зэрэгцээ нэр томьёог жигд хэрэглэх үүднээс тэмдэглэл(блог) уншигч найзуудтайгаа бодлоо хуваалцмаар санагдлаа. Энэ нэр томьёо нь зохиогчийн эрхтэй материалын хязгаарлагдмал хэсгийг зөвшөөрөлгүй хэрэглэх зохицуулалтын эрхзүйг олгохтой холбоотой юм байна л даа. Жишээ нь өгүүллэгийн нэг параграфыг ч юм уу хэсгийг иш татаж өөрийн ажилдаа оруулахдаа зохиогчоос заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг тодорхойлдог юм байна. "Бүтээлч олны лиценз нь тохиромжтой газарт "боломжоор хэрэглэх" гэх зохиогчийн эрхийн хязгаарлалт(limitation) болон онцгойлох(exception) үзүүлэлтүүдтэй бүтээл хэрэглэгчдийн эрхэнд халдахгүй" гэж заадаг байна. All jurisdictions allow some limited uses of copyrighted material without permission. CC licenses do not affect the rights of users under those copyright limitations and exceptio...

СЭТГЭЛЭГ, СЭТГЭМЖ

СЭТГЭЛЭГ, СЭТГЭЛГЭЭ гэж их гоё үг байна. Хүний төрлөх чанараас гарч ирэх санаа гэнэ. Би "Creative Commons" гэдэгт монгол үг оноочих санаатай бодоод л, үе үе энэ үг сэтгэлд ороод байгаа юм л даа.( http://erdeelym.blogspot.com/2009/08/blog-post_10.html - мөн сэтгэгдэл дээр Мөнхбаатарын бичсэн санаа оноог үзэж болно) Монголд их сургуулиараа байнга орж багш нартайгаа ярьж хөөрч суухдаа олон сайхан зүйлийг олж мэддэг тул боломж гарвал хэдийний би сургууль дээрээ оччихсон явж байдаг зуршилтай. Саяхан англи хэлний нэг багштай хальт уулзаад "Creative Commons"-ийг БҮТЭЭЛЧ ОЛНЫ/НИЙТИЙН БҮТЭЭЛ гэчихвэл яах вэ гэтэл "Creative" гэсэн үгэнд УРАН СЭТГЭМЖ гэсэн санаа байгаад байгаа юм биш үү гэж хэллээ. Мөн монгол хэлний хэд хэдэн багшаасаа асууж лавлахад сэтгэмжээс бүтээлч нь арай илүү ойр юм уу гэж хэллээ. СЭТГЭМЖ гэсэн үгийн утгын тайлбарыг олж мэдэх юм сан. СЭТГЭМЖИЙН НИЙТИЙН БҮТЭЭЛ, НИЙТИЙН СЭТГЭМЖИЙН БҮТЭЭЛ гэсэн нь миний санаанд байн байн ороод байх юм, зөв ч юм ...

Нийц, зохицоо, тохиргоо, сонголго

Би ажил Өрнүүлэх_талбар(Launchpad) -т ороод Үбүнтү ний орчуулгын хэсгээр багахан зүйл сонирхож хартал монгол үгийн сонголт дээр олон хүн янз янзаар бичсэн сонирхолтой орчуулгуудыг олж харлаа. Бид үгийн оноолтоо жигдлэхгүй бол энд тэндгүй хүн бүр өөрийнхөөрөөл бичиж байна. Дараа нь дахин давтан хийх ажил болох байхдаа.:-) Хүнд өөр бусдын сонгосон үг таалагдахгүй байж болно. Тэгэхээр би өөрийнхөөрөө л бичнэ гээд байлгүй тооцоолуурт холбогдох мэргэжлийн үг тус бүрт нэг оноолтыг бариад нутагшуулалт хийж байхад, явцдаа бүгдээрээ хэлцэж хэлшинжээчдээс зөвлөлгөө авч тохирох үг нь олдсон цагт үгээ солиход хялбар байх болов уу. Жишээ нь: configuration,setting,option гэдэг үгс ихэвчлэн ТОХИРУУЛГА, ТОХИРГОО гээд л бичээд байна. Энэ үгсийг монгол хэлээр ялгаж бичээд явах уу? Цэвэлийн ногоон http://toli.query.mn/ толиос нэлээд харицуулж харлаа. Дараах оноолт утга дөхөх ч юм шиг санагдав. "нийц эсвэл зохицоо=configuration" "тохиргоо=setting" "сонголго=option" За...

Паскалийн гурвалжин

Бүтээлч олны бүтээлийн лиценз гээд Вики номын лицензийн тухай уншиж байтал тэнд нэг 4 заалтыг тодорхойлж заагаад, энэ заалтуудын бүх боломжит хослол нь 16 байх бөгөөд гээд бичсэнийг ямар хослол байж болох билээ гээд эргэцүүлж бодож байтал нөхөр маань хажуугаас паскалийн гурвалжин гээд аль диван галавт үзэж байсан арван жилийн тооны томъёо бичээд эхэллээ. :D _______1_________1 _____1___1_______2 ____1__2__1______4__2^2____(a+b)^2=a^2+2ab+b^2, ___1__3__3_1_____8 __1_4__6__4_1____16__2^4___(a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 _1_5_10_10_5_1___32 …. Гурвалжны тоо бүхэн дээд мөрийнхөө 2 тооны нийлбэртэй тэнцүү, мөрийг хойш нэмбэл хоёрын тооны зэрэгтүүдийг өгдөг, (a+b)-н n зэрэгтээр задлахад (a+b)^2=a^2+2ab+b^2, ... (a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 ... гэх мэт мөр бүр нь нэг задаргааны коэффициентуудыг өгдөг гээд олон юм байдаг байх аа, Би ойрын үед хоолны гурвалжин (пирамидыг) сонирхоод, дээрх гурвал жинг хэрэглэхгүй болохоор бүүр мартсан байна. Ямар ч байсан Бүтээлч олн...

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э...

GNU GPL лицензийн нэрийн тухай.

GNU GPL лицензийг монгол хэлээрээ яаж бичээд явах вэ гээд та бүхэнтэй ярилцах үүднээс энэ асуудлыг хөндлөө. Дээрх хураангуйлсан үгсийг монгол үгээр тайлбарлах гэтэл "Рекурсивээр хураангуйлсан үг" гэсэн хоршоо үгийг хэрэглэх болж дараах үгийг давхар тайлбарлав. Рекурсив гэдэг нь математик болон компьютерын ухаанд функцийг өөрийнхөн тодорхойлолтыг хэрэглэж өөрийг нь тодорхойлох, функц тодорхойлох арга юм. Энэ нэр томьёог ерөнхий байдлаар өөртэй нь ижил байхаар объектуудын давтагдах үйл ажиллагааг дүрслэн тодорхойлоход хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ нь хоёр толийг зэрэгцүүлж өөд өөдөөс нь харуулж байрлуулахад дүрс нэг нэгэн дотроо багтсан байдлаар харагдах нь хязгааргүй рекурсийн хэлбэр юм. Одоо энэ утга бидэнд нэлээд ойлгомжтой болсон тул цааш нь үргэлжлүүлье. "GNU нь чөлөөт програм хангамжаас бүхэлдээ бүрдсэн компьютерын үйлдлийн систем юм. GNU гэх энэ нэр "GNU's Not Unix (ГНУ бол Юникс биш)" гэснийг рекурсивээр хураангуйлсан үг юм. Энэ нэрийг сонгосо...

proprietary code

Лицензийн тухай хэсэгхэн юм орчуулсан “proprietary code” гэдэг үг нэлээд хэрэглэж. Үүнийг би “эзэмшил код” гээд орчуулсан, надад болмоор санагдаад байх юм. Жишээ нь: ...can be linked with the proprietary code, ... эзэмшил код (proprietary code) буюу компанийн өмч болох кодод холбоотой байж ... ...big parts of proprietary code, Apple Mac OS нь эх BSD лиценз дээр суурилсан үйлдлийн систем гэхдээ томоохон хэсэг нь эзэмшил код. Уншигч та “proprietary code” гэдгийг Монголоор юу гэж хэлэх вэ?

Web (Вэб)-ийн тухай

Англи хэл дээр Web (Вэб) томоор бичвэл дэлхий даяарх вэб (world wide web)-ийн тухай ярихдаа ихэвчлэн хэрэглэх хэллэг ( нэр томьёо ) гэж ойлгодог юм байна. Харин web (вэб) -ийг жижгээр бичвэл Вэб үйлчилгээ үзүүлэхийг төлөөлнө гэж 1997 оны Интернэт хорооны ажлын явцын нэгэн хурлаар тодорхойлоод тогтсон юм байна. Эндээс 2 утга илэрхийлэх үг болоод байгаа юм. Дээр нь энэ үг өөр үгтэй хоршоод технологийн олон утгыг гаргах тул үүнийг ТОР гэсэн монгол үгээр шууд буулгах нь тохиромжгүй байна. Харин технологийн утга алдагдахгүй үгийг Монголоор хэрэглэхийг хичээх нь зүйтэй гэж би үздэг. Вэбтэй холбоотой дараах үгсийг Оксфордын Интернэтийн тайлбар толь бичгээс авлаа. Web accelerator = Вэб хурдасгуур Web advertising = Вэб сурталчилгаа Web application meets bricks and mortar = Тоосго, зуурмагаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн/ Уламжлалт аргаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн Web-based newsgroup service = Вэбэд суурилсан мэдээ солилцох бүлгийн үйлчилгээ Web broker = Вэб брокер WebbelGanger = “эр галуу” We...

Дэлхий Даяарх Вэб

Дэлхий Даяарх Вэб (World Wide Web) гэсэн үгийн хураангуй нь WWW гэж тэмдэглэх бөгөөд хүн бүр энэ нэрээр нь мэддэг. Дэлхий даяарх вэб нь интернэтийн агуулах болох вэб серверүүдэд хадгалагдах вэб сайтын цуглуулга. Вэб буюу тор гэж ойлгогдох болсон учир нь сайт бүхэн ихэвчлэн өөр сайтуудын гипер холбоосыг агуулах бөгөөд аалзны тор адил бүтцийг харуулдаг. Дэлхий даяарх вэбд хэрэглэх энэ технологийг анх компьютерын эрдэм шинжилгээний судлаач Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) хэмээх англи хүн европын цөмийн физикийн төв (CERN) байгууллагад хэрэгжиж буй төслийн баримт бичгийг дотооддоо бэлтгэх зорилгоор зохион бүтээсэн юм. Аажимдаа энэ төслийн гол санаа нь гадагшаа өөр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад тархан түгээж, өргөн хүрээний мэдээллийн серверүүдийн орчин ба Гофер (Gopher) гэх мэт технологиудыг амжилтад хүргэсэн юм. Суперкомпьютерийн хэрэглээний үндэсний төвийн боловсруулан гаргасан Мозайк (Mosaic) нэртэй хөтөч гарч ирсэн нь Вэбийн өсөлт хөгжилтөд гол түлхэц болж өгсөн. Эн...