Skip to main content

Posts

Showing posts from March 12, 2009

Хөөрөлдөөн

(Online chat) Онлайн хөөрөлдөөн энэ үгээр Интернэт дээрх бүх төрлийн харилцан яриаг илэрхийлдэг ч анх эхлээд хэрэглэхдээ "нэгээс нэг гэх шууд холболтоор хөөрөлдөх" эсвэл "бичвэрт суурилах бүлгийн хөөрөлдөөн" (албан ёсоор "синхрон хуралдаан" гэж нэрээр нэрлэгдэнэ). Яг үүнийг хэрэглэх хэрэгслүүд нь гэхэд л яаралтай зурвас бичиг илгээгч , интернэт хөөрөлдөөн , мөшгөгчид ба MUD байх юм. (Online chat) гэсэн нэр томьёо нь хөөрөлдөх гэсэн "албан бус харилцан яриа" гэсэн үгнээс гаралтай юм байна.(Википедиагаас) Энэ бүгдийг тайлбарлаад байгаагийн учир зөвхөн "chat" гэдэг үгийг монгол хэлэнд монгол үгээр илэрхийлэх боломжтой байхад заавал ЧАТ гэсэн үгийг оруулж ирээд хэрэглээд байгаад би эмзэглээд байгаа юм. Монголд ийм төрлийн үйлчилгээ оруулж ирж байгаа газрууд руу Э-мэйл бичсэн ч усанд хаясан чулуу шиг байдаг. Энэ үгийг надад огт хамаагүй гээд хаячих уу хөө? chat=хөөрөлдөөн chat bot=хөөрөлдөгч бот chat channel=хөөрөлдөх суваг chat client=