Skip to main content

Posts

Showing posts from November 17, 2009

Нэг дэх тайлбар "ŋ" .

Дэлхий олон үндэстнүүд өөр хоорондоо ялгаатай янз янзын бичгийн  хэлийг хэрэглэх бөгөөд бичиг үсэг бүрийн мэдээлэл агуулах тэмдэгтүүдийг өөртөө агуулсан  мэдээлэл дамжуулах кодын систем нь юникод. Энэ кодын системийг компьютерын ертөнцийн үйлдвэрлэлийн стандарт гэж хэлэх бөгөөд кодын систем нь өөрийн дүрэм журамтай,  бүтцээр бол байшин шиг олон давхартай, кодуудын харилцан үйлдлийг тодорхойлох функционал кодуудыг өөртөө агуулсан гээд олон нууц ид шидтэй. Түүнийг нь “canonical” буюу тодорхой дүрмийг зөвшөөрөх жаяг, ба  “compatible” буюу хэд хэдэн код хавирга бөөрөөрөө тэврэлдэх, бүүр цаашлаад заримыг нь өвөр түрийнд нь хийж өгөөд өөр нэг кодыг илэрхийлэх боломжийг илэрхийлэгч гэнэ. Энгийн жишээ нь “ n ~ ” хоёр кодыг ашиглаад дээрээ долгионтой ЭН  үсэг гаргах нөхцөлийг “canonical” гэх бөгөөд нэг үсгээ олон янзаар кодолсон үед хэрэглэх боломжтой гэж  хэлдэг.  Харин ff гэсэн хоёр ЭФ -ийг дэгжин бичихэд туслах гэж нэг дүрс бүхий кодоор илэрхийлсэн ээ “compatible” гэж хэлдэг.  Тэгвэл монго