Skip to main content

Posts

Showing posts from January 15, 2010

Өдрийн өнгө

Өглөө компьютер аа асаасан нэг найз минь чимх инээд илгээж. Өнөөдөр аргын тооллын 14 . Цасан хучлагатай, мөсөн бар өдөр. Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин харьснаар жаргана. Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормослоод үл дийлэх халтиргааны оргил үе. Хол газар явгаар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой. Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйл нээ учиргүй муу. Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн овгонож явах үйл нээ өлзийтэй сайн гэнэ... Энэ жилийн өвөл хаа сайгүй ийм төрхтэй байх шиг байна.