Skip to main content

Posts

Showing posts from August 17, 2010

Дижитал номын сан

"Шинэ Зеландын дижитал номын сан"-гийн төслийн хүрээнд Ваикато(Waikato) их сургууль дээр хэрэгжиж бүтээсэн   "greenstone digital library software"   (НогоонЧулуу нэртэй дижитал номын сангийн програм) нь дижитал номын санг бий болгож мөн түгээж хүргэх зорилготой програмын хэрэгсэл юм байна. Монгол хэл дээрх холбоос   нь байна. Програм хангамж нь нээлттэй эх бөгөөд http://www.greenstone.org/ эндээс татаж авах боломжтой юм байна. Энэ сургуульд сурч төслөөр ажиллаж байгаа Билигсайхан залуугийн хийж бүтээсэн  ажлын хэсгийг энэ холбоосоор харж болно. Энд  “Хаадын үндсэн хураангуй алтан товч” (1604 он) "Асрагч нэртийн түүх" (1677 он) судар юникодоор байна. Үүнийгээ өргөжүүлэн байх гэж бодож байна. Билигсайханд баярлалаа гэж хэлмээр байна. :-) Үүнийг үзэж байхдаа манай улсын төв номын санд хэдэн зуун сайхан судар байж байгаа даа. Монголынхоо номын санг ийм маягаар дижитал(тоон) номын сан хэлбэрээр үүсгээд, интернэтээр унших, өв соёлоо судлах боломж