Skip to main content

Posts

Showing posts from April 5, 2009

World Challenge 09

Хэд хоног дараалаад (ВВС-TV) телевизээр “ World Challenge 09 ” гэсэн зар сурталчилгаа яваад байна. Тэгээд би энэ тэмцээнд түрүүлсэн нэг нэвтрүүлгийг үзсэнээ санаад манайхан жижиг бизнесийг дэмждэг болсон, хэрэгждэг ч болсон юм чинь монголчууд маань оролцоод үзээсэй гэж бодоод интернэтээр хайгаад дараах хаягийг оллоо. Их энгийн зүйлс байж болно. Түрүүлчихвэл цаашид бизнес нь эсвэл төсөл нь дэмжигдэх юм бол уу гэж бодлоо. Үүнийг нэлээд хэд хоногийн өмнө Визнетворкд бичсэн болов ч хүмүүс сонирхсонгүй. Бидний дунд зав чөлөө гаргаад сонирхлоороо, ах дүү найз нөхдөдөө туслах хүн ч байгаа юм билүү гэж бодоод Тэмдэглэл дээрээ гаргахаар шийдсэн юм. 2009 онд Дэлхийд чадлаа үзэх(өрсөлдөх), “ a grass roots level ” (энгийн төвшинд гэсэн үг юм болов уу эсвэл энэ Англи үгэнд би ойлгохгүй нэг утга байна уу)-д шинэ санаа болон хэвшлийг харуулж чадах, улс орнуудад хэрэгжсэн жижиг төсөл эсвэл жижиг бизнесээс олж илрүүлэх зорилготой бүх нийтийг хамарсан уралдаан бөгөөд тав дахь жилдээ явагдаж байна