Skip to main content

Posts

Showing posts from October 4, 2012

МУИС-ийн Тооцон бодох Минск-22 машин

Өнөөдөр арван сарын таванд МУИС-ийн байгуулагдсаны 70 жилийн ой болж хөл хөдөлгөөнтэй, хурал цуглаан уулзалт гээд олон арга хэмжээ зохиогдож байгаа болов уу. Сургууль төгсөгчид нь сургуулиа янз янзаар боддог биз,  миний хувьд энэ сургуульд сурч, мөн ажиллах багшлах боломж олдсонд би сургуулиараа бахархдаг. Сарын өмнө Гармаа багш маань хуучин зургууд байна уу гэсэн сургаар хэсэг зургуудыг дахин зургаар авч өгсөн.  Энэ  Тооцон бодох  Минск-22  машины лаборатори-т 1980 онд авсан зураг. Лаборатори байгуулагдаад хоёр дахь жил. Баруун талаасаа С.Алтанцэцэг, Генрих Генрихивич, Б.Батцэрэн, Цэрэндулам, Жаргал, М.Эрдэнэчимэг, Д.Өлзийдэлгэр, Чулуунжав нарын зураг байна. (32 жилийн өмнө.)   Зургийн альбом. Бид дунд сургуулийг дүүргээд гучуулаа ч билүү математикийн анги д орж байж, түүнээсээ арван дөрвүүлээ, дээд ангиасаа дөрөв нэмэгдээд арван наймуулаа таван жил суралцаад алгебр, тооцон бодох математик, багшлах групп гэсэн чиглэлээр төгссөн. Дөрөвдүгээр ангийн хаврын субботникоор Лх