Skip to main content

Posts

Showing posts from January 7, 2010

Хэлтэй дэвтэр

Шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолуудад сонин хачин зүйл дүүрэн байдаг л даа тэдний нэг нь  “The Hitchhiker's Guide to the Galaxy” (Галактикт очих Хитчхикэрийн зөвлөмж) гэх зөгнөлт зохиолд гарах “babelfish” -ийн тухай бага тайлбар хиймээр санагдаад, учир нь хаяа нэг орж уншдаг  “ BabelStone ” (http://babelstone.blogspot.com/) блог дээр бас сонин зүйл нийтлэгдэх бөгөөд өнгөрсөн оны эцсээр “ BabelPad ” гээд олон хэл дээр бичвэр оруулах програмын хувилбар сайжирсан тухай гарсныг туршиж үзэх гээд амжихгүй байж байгаад өчигдөр туршиж үзсэн тэнд Монгол бичгийн хэрэгсэл програм боловсруулбал олж авч болох сайхан санаанууд байна. Уран зөгнөлийн санаа болох  “ babelfish ” олон хэлээр шууд орчуулга хийдэг загас гэнэ. Энэ жижиг загасыг чихэндээ хийчхээр ямар ч хэлээр ярьсан яриаг мөн өөр гариг ертөнцөөс ирсэн дуу чимээг хүртэл бүгдийг бид ойлгох боломжтой юм байна. Хэдэн мянган жилийн өмнө ийм загас ч байсан юм билүү эсвэл хэзээ нэгэн цагт технологийн хөгжлөөр бүтээчих ч юм билүү ямарта