Skip to main content

Posts

Showing posts from May 5, 2009

Ангийн Гавьяат

Арван жилийн ангийн анд нөхөр минь гавьяат авлаа гээд ангийн найз охин Энхтуяа сэтгэл нь хөдөлчихсөн утастаад би бас хөөрч хамт баярлав. Юу билээ гэсэн арван жил төгсөөд 35 жил болчихжээ. 10-р ангиа төгсөөд Сүхбаатарын талбай дээр авахуулж байсан зургууд минь нүдэнд харагдаад, хугацаа яасан хурдан өнгөрнө вэ, амьдралын баяртай, гунигтай, эрээнтэй бараантай олон мөчийг ангийн минь анд нар туулжээ гэж бодлоо. Бид 10 жилийн 33 -р сургуулийн 10 А ангийг гучинхоёулаа төгсжээ. (Анаргуль, Алтанзагас, Алтантуяа, Батсүрэн, Балжир, Боролзой, Баатар, 2 Байгаль, Батсайхан, Батцэнд, Бат-Эрдэнэ, Гульнаар, Гарамжил, Ганболд, Дорждагва, Жавзан, 2 Наранцэцэг, Оюунчимэг, 2 Роза, Сувдаа, Уранчимэг, Уламбаяр, Хишигжаргал, Хундага, Цэрэнжав, Энхтөвшин, Энхтуяа, 2 Эрдэнэчимэг) Манай ангийн гавьяат эмчийн нэрийг Каусилгазын Анаргуль гэдэг. Тэр эмэгтэй хурандаа, мэс засалч, эрдэмтэн бас манай ангийн охин . Анаргульдаа чинь сэтгэлийн халуун баярыг ангийнхаа хамт олны өмнөөс дахин хүргээд, Анаргулийн гэр бүл