Skip to main content

Posts

Showing posts from November 23, 2009

Стандарт баримт бичиг

Монгол бичгээр компьютерт ажиллах ажиллагааг хангах зорилгоор Монгол бичгийн үсгийн код , програм хангамжийг боловсруулахад зориулж монгол бичгээр үг илэрхийлэх бичихэд хэрэглэх функционал кодуудыг олон улсын стандартад оруулах үүднээс олон хүний хөдөлмөрөөр их хэмжээний баримт бичиг боловсруулсан юм. Үүнийг зөвхөн Олон улсын стандартын байгууллагын WG 2 (ажлын бүлэг хоёр) оор орж ирсэн баримт бичгүүд дээр тулгуурлаж монгол бичигтэй холбоотой баримтын жагсаалтын нэг хэсгийг гаргаж ирлээ. Энэ бүгдийг монгол бичгийн холбогдолтой програм хангамжийг боловсруулах мөн хэлний судалгааны хэрэгсэл (tools) боловсруулах хүсэлтэй хэн боловч уншиж судлахад илүүдэхгүй болов уу гэж бодлоо. Би хувьдаа хэдэн жил монгол бичгийн энэ чиглэлийн асуудлыг сонирхож байхдаа олон сайхан хүнээс юм сурч мэдсэн бөгөөд баримт бичгүүдэд мэдээллийг боловсруулж хөгжүүлэхэд санаа оноо болох их хэмжээний мэдээлэл байдгийг мэдэж авсан. Харин кодлох гэсэн зорилгодоо чиглэгдээд олон сайхан өвөрмөц санаа хэрэгжилгүй