Skip to main content

Posts

Showing posts from June 2, 2010

Хэрэгт дурлав

Нилээд хэдэн сарын өмнө Firestarter  гэдэг галын ханыг Үбүнтү дээрээ туршиж үзэх гээд суулгасан юм л даа, суулгангуутал шууд АйПи хаягууд блоклоод хаагаад эхлэхээр нь нэг их анзааралгүй орхичихсон юм. Дөнгөж сая ном уншиж байгаад гэнэт ЛОГ файлуудын мэдээллийг үзэх санаатай компьютер ээ залгаад  ачаалангуут Firestarter ажиллаж гялс гээд улаан гэрэл асаж байна. Удахгүй шинэ зураг Хэрэг дурлаад энэ хуудсыг дэлгэц байлагчаар буудаж аваад хөтөч өө ачаалж  Гүүглээр “whois by ip address” гэсэн хайлтыг хийж хамгийн түрүүн гарч ирсэн үйлчилгээгээр  “source”  хаягийг өгчихлөө. Мөрдөгч сайт нэр ус хаяг, мэйл хаягтай нь гаргаад ирж байна аа.  Та нар  Firestarter суулгаад үз дээ.  Ямар нэг муур мярааж байвал золигийн муур луу галлаарай. Линүкс формат гэсэн сэтгүүл дээр арваад  янзын Галын хана (Firewall)-ыг туршиж үнэлгээ өгсөн байна. Вэб сайтын жагсаалтыг бичээд удахгүй тавья. Линүкс кернел буюу цөмдөө  нэтфилтэр гэсэн галын ханатай, өгөгдмөл горимдоо салгасан горимд байдаг гэж байсан. Түүнийг

Бүртгэл файлууд (1)

Бүртгэл/тэмдэглэл файл (log file ) гэж нэрлэх файлуудаас өөрийн системийн талаар маш их мэдээллийг авч болно. Линүксийн бүртгэлийн буюу тэмдэглэл файлууд гэж юун ямар файлууд байдаг, хаан байрлах, түүнийгээ та яагаад хамгаалах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоход чинь туслах үүднээс уншиж ойлгож мэдсэнээ та нартай хуваалцъя. Линүкс компьютер дээрх бүртгэл файлууд нь нилээд нэн чухал мэдээлэл болох тул системд ямар нэг асуудал гарах эсвэл програмын хэрэгслийн тодорхой тохиргоог хийхэд шийдвэрлэх жишээлбэл варилус  (wireless) буюу утасгүй чихэвч эсвэл Виртуалбокс суулгацын ажиллагаанд ямар нэг зүйл болохгүй асуудал гарах үед танд энэ файлууд тусална. Линүксийн ихэнх БҮРТГЭЛИЙН ФАЙЛУУД   /var/log/ хавтас буюу директив  дотор байрлана. Энд янз янзын зориулалтын бүртгэлийн файлууд байх ба файл бүхэн өөрийн зориулалттай байна. Жишээлэхэд Линүксийн цөмд зориулсан бүртгэлийн файлууд байх ба тэд зөвхөн APT ( Advanced Packaging Tool ) болон X серверийн   ажиллуулсан програм програмуудын тухай тэм