Skip to main content

Posts

On holiday (Ууланд)

On holiday in Berchtesgadener Land (German Alps mountains).

Тоон усан тэмдэг

Саяхан хэдэн зураг Picasa-г ашиглаад зүйж байснаа түүнд хэрэглэсэн гэрэл зургийн усан тэмдэг тавих аргыг хараад энгийн зүйл ч гэсэн усан тэмдгийн талаар дэлгэрүүлж бага зэрэг өгүүлэхийг хичээлээ. Тоон усан тэмдэг буюу digital watermark гэдэг нь тоон сигналд мэдээллийг эргүүлж авахааргүй шигтгэх (embedding) үйл ажиллагаа. Хэрэв энэ сигнал бүхий мэдээллийг хуулж авбал мэдээлэл хамт хуулагдаад явна. Үүнийг дэлгэцэд ил биш ч програмыг биелүүлснээр ил гарч ирэх график мэтийн хэлбэрт оруулсан өгөгдлөөр хэрэглэж болно. Тоон усан тэмдэгт зориулсан олон тооны хэрэглээ байдаг. Үүнд: Нэгдүгээрт эзэмшлийг харуулна. Жишээлбэл медиа объектын эзэмшигч хувийн түлхүүр ашиглан объект дээрээ тэмдэг байрлуулж болно. Хэрэв хэн нэгэн объектын эзэмшлийг булаацалдвал үндсэн эзэмшигч нууцлалдаа тайлал (decryption) хийж тэмдгийг сэргээж эзэмшлээ батална. Хоёрдугаар хэрэглээ нь зөвшөөрөлгүй хуулбарлалтыг илрүүлж болно. Гуравдугаарт хэрэглээ нь хуулийн хэргүүдэд фото зургийг үзүүлэх гэх мэтээр нотолго...

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э...

Нээлттэй эх номын (5.2-р бүлэг)

Компаниудад олдох боломж (5.2.1) FOSS-ийг дэмжсэнээр мөнгө олох боломжит аргууд: Хос лицензийн загвар , нэг код FOSS болон арилжааны гэсэн хоёр лицензийн доор байх нь түүнээс уламжлан гарсан ажил хүссэнээр хуваалцана гэсэн утга биш ээ. GPL нь олон хэрэглэгч хэрэглэх, нэртэй болоход дэмжлэг өгөх бөгөөд магадгүй “үнэлүүлэх/дүгнүүлэх хувилбар”(evaluation version) аар ажиллана. Энэ загварыг олон компаниуд хэрэглэдэг бөгөөд нэн ялангуяа “Trolltech with QT” -д хэрэглэдэг. Баримт бичгийн төлбөрт загвар , програм хангамж болон батлах (итгүүлэх) жишээг FOSS хэлбэрээр хүлээлгэн өгөөд ном хэлбэрт олгох чанартай баримт бичгийг зайлшгүй худалдан авахаар эсвэл баримт бичгийн багцыг тусдаа худалдахаар бэлтгэж болно. Барааны тэмдэг (trademark) хэрэглэх, хэрэв эх кодоос уламжлан гарсан ажлыг эх (оригинал) барааны тэмдэг (лого, нэр) хэрэглэх боломжгүйгээр гаргахад, харин оригинал ажлын чанарын өндөр шаардлагын тэмдгийг ойлгох хэн нэг хэрэглэгч мөнгө төлж авах сонирхолтойгоор байж болно. Энэ заг...

Баяр хүргэе.

Өглөө эрт компьютер аа залгаад ажиллахаар суутал зээ хүүхэн минь мессенжирээр орж ирээд хоёулаа жаал хөөрөлдөв. Зээ дүү минь залуутайгаа хамт хол газар ном сурч яваа. Тэгээд эмээгийнхээ хийсэн хайлмагийг хараад идмээр санагдчихлаа, Дамбын зуслангийн хашаа маань 25 жил болчихсон юм байна шүү дээ гээд л ярихаар гэрээ санаж байгаа юм уудаа гэж бодоод хоёулаа баахан яриа өрнүүлэв. Маргааш төрсөн өдөр нь болж байгаа тул би баяр хүргэхээр санаа сэдэж энэ орой зургийн эрэлд мордож хэдэн альбом оо эргүүлж нөхрөөрөө зураг олуулаад өөрөө скенэрдэж гарлаа. Аав ээж маань зуслангийн хашаагаа хатгаж байхад ногоон зүлгэн дээр банзаар барьсан ганц байшин байж билээ. Хавар, зунжингаа бараг хагас бүтэн сайн бүр бидний хийдэг ажил ногоо жимс цэцэг тарих, услах гээд чөлөө завгүй ажилладаг байж, тэр нь бидний амралт байж билээ. Өвөө эмээгийн зээ нар бүгд Дамбын хашаанд зуншдаг байсан болохоор том болцгоосон ч зун болохоор бүгд Дамбын хаа хашааг санана. Аав, ээж маань тэтгэвэртэй гараад ном сэтгүүл уншиж ба...