Skip to main content

Posts

Паскалийн гурвалжин

Бүтээлч олны бүтээлийн лиценз гээд Вики номын лицензийн тухай уншиж байтал тэнд нэг 4 заалтыг тодорхойлж заагаад, энэ заалтуудын бүх боломжит хослол нь 16 байх бөгөөд гээд бичсэнийг ямар хослол байж болох билээ гээд эргэцүүлж бодож байтал нөхөр маань хажуугаас паскалийн гурвалжин гээд аль диван галавт үзэж байсан арван жилийн тооны томъёо бичээд эхэллээ. :D _______1_________1 _____1___1_______2 ____1__2__1______4__2^2____(a+b)^2=a^2+2ab+b^2, ___1__3__3_1_____8 __1_4__6__4_1____16__2^4___(a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 _1_5_10_10_5_1___32 …. Гурвалжны тоо бүхэн дээд мөрийнхөө 2 тооны нийлбэртэй тэнцүү, мөрийг хойш нэмбэл хоёрын тооны зэрэгтүүдийг өгдөг, (a+b)-н n зэрэгтээр задлахад (a+b)^2=a^2+2ab+b^2, ... (a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 ... гэх мэт мөр бүр нь нэг задаргааны коэффициентуудыг өгдөг гээд олон юм байдаг байх аа, Би ойрын үед хоолны гурвалжин (пирамидыг) сонирхоод, дээрх гурвал жинг хэрэглэхгүй болохоор бүүр мартсан байна. Ямар ч байсан Бүтээлч олн...

Үнэн үү, худал уу?

Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм. Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг. Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ. Өөх тос. Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...

Нойл ба ОО

Уулаар тэнэж яваад хэрэггүй ч юм уу эсвэл өдөр бүр хүн хэрэглэдэг болохоор маш хэрэгтэй ч юм уу бүү мэд, нөхцөл нь манайд таарч магад гэж бодоод энэ нойлын зургийг авсан аа тавилаа. Дулааны улиралд ууланд ойн цоорхойд эсвэл давааны хөтөл дээр үхэртэй айл хэдэн үхрээ гаргаж өвс идүүлдэг юм билээ. Манайхан шиг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зун гээд дөрвөн улирлаар нүүхгүй ч суурин газраасаа дулааны улиралд боломжтой айл нь нэг хоёр ч газар луу нүүдэг юм байна. Тэр газрыг тэдний, эдний “Alm” гэж нэрлэдэг. Уулаар яваа хүмүүс тэднийхээр ороод аяга тараг “butturmilk,buttermilk”, сүүг нэг хоёр еврогоор аваад уух, тэдний шахсан бяслагтай хэрчим талхыг нь аваад идэх боломжтой. Ихэнхдээ малтай хүмүүс завгүй ажиллаж байх бөгөөд тэнд тавьсан хонхыг цохивол хүр ч ирээд сүү, тарга өгнө. Ийм газруудад модоор барьсан олон янзын бие засах газрууд байх бөгөөд тэд бүгд муу ус зайлуулах хоолойтой холбогдох боломжгүй газар байдаг. Би хэрэгт дурлаад бас л сониуч зангаараа нойл руу орохдоо харж байхад, за...

Нээлттэй эх номын (5.3-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source байгаа ба нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал сэтгэгдэл дээр бичиж тусалвал танд их баярлана. Арилжих зориулалттай уламжлалт програм дахь асуудал (5.3) Арилжааны програм хангамжийн үйлдвэрлэл нь дэлхийд томоохон чухал үйлдвэрлэл гэдгийг хамгийн түрүүнд дурдах нь зүйтэй. Нээлттэй эхийн хөдөлгөөн өрнөж нэмэгдсэнээр арилжих програм хангамжийн үйлдвэрлэл зогсох төлөв рүү оруулах тоглолт болж байна гэж ойлгох албагүй. Нөгөө талаас арилжих програм хангамж нь нээлттэй эхийн технологийг ашиглаж бүр хүчээ авч байна гэж олон хүн шүүн хэлэлцэж байна. Худалдагдах програм хангамж ер нь мөнгө төлбөл зохилтой бүтээгдэхүүнийг зохион бүтээж гаргасан байдаг. Хэдий тийм ч заримдаа тогтоосон үнэ худалдагдах програм хангамжийн чанарт хүрдэггүй. Арилжигдаж байгаа бүтээгдэхүүн зах зээл бол...