Skip to main content

Posts

СЭТГЭЛЭГ, СЭТГЭМЖ

СЭТГЭЛЭГ, СЭТГЭЛГЭЭ гэж их гоё үг байна. Хүний төрлөх чанараас гарч ирэх санаа гэнэ. Би "Creative Commons" гэдэгт монгол үг оноочих санаатай бодоод л, үе үе энэ үг сэтгэлд ороод байгаа юм л даа.( http://erdeelym.blogspot.com/2009/08/blog-post_10.html - мөн сэтгэгдэл дээр Мөнхбаатарын бичсэн санаа оноог үзэж болно) Монголд их сургуулиараа байнга орж багш нартайгаа ярьж хөөрч суухдаа олон сайхан зүйлийг олж мэддэг тул боломж гарвал хэдийний би сургууль дээрээ оччихсон явж байдаг зуршилтай. Саяхан англи хэлний нэг багштай хальт уулзаад "Creative Commons"-ийг БҮТЭЭЛЧ ОЛНЫ/НИЙТИЙН БҮТЭЭЛ гэчихвэл яах вэ гэтэл "Creative" гэсэн үгэнд УРАН СЭТГЭМЖ гэсэн санаа байгаад байгаа юм биш үү гэж хэллээ. Мөн монгол хэлний хэд хэдэн багшаасаа асууж лавлахад сэтгэмжээс бүтээлч нь арай илүү ойр юм уу гэж хэллээ. СЭТГЭМЖ гэсэн үгийн утгын тайлбарыг олж мэдэх юм сан. СЭТГЭМЖИЙН НИЙТИЙН БҮТЭЭЛ, НИЙТИЙН СЭТГЭМЖИЙН БҮТЭЭЛ гэсэн нь миний санаанд байн байн ороод байх юм, зөв ч юм ...

Нийц, зохицоо, тохиргоо, сонголго

Би ажил Өрнүүлэх_талбар(Launchpad) -т ороод Үбүнтү ний орчуулгын хэсгээр багахан зүйл сонирхож хартал монгол үгийн сонголт дээр олон хүн янз янзаар бичсэн сонирхолтой орчуулгуудыг олж харлаа. Бид үгийн оноолтоо жигдлэхгүй бол энд тэндгүй хүн бүр өөрийнхөөрөөл бичиж байна. Дараа нь дахин давтан хийх ажил болох байхдаа.:-) Хүнд өөр бусдын сонгосон үг таалагдахгүй байж болно. Тэгэхээр би өөрийнхөөрөө л бичнэ гээд байлгүй тооцоолуурт холбогдох мэргэжлийн үг тус бүрт нэг оноолтыг бариад нутагшуулалт хийж байхад, явцдаа бүгдээрээ хэлцэж хэлшинжээчдээс зөвлөлгөө авч тохирох үг нь олдсон цагт үгээ солиход хялбар байх болов уу. Жишээ нь: configuration,setting,option гэдэг үгс ихэвчлэн ТОХИРУУЛГА, ТОХИРГОО гээд л бичээд байна. Энэ үгсийг монгол хэлээр ялгаж бичээд явах уу? Цэвэлийн ногоон http://toli.query.mn/ толиос нэлээд харицуулж харлаа. Дараах оноолт утга дөхөх ч юм шиг санагдав. "нийц эсвэл зохицоо=configuration" "тохиргоо=setting" "сонголго=option" За...

Паскалийн гурвалжин

Бүтээлч олны бүтээлийн лиценз гээд Вики номын лицензийн тухай уншиж байтал тэнд нэг 4 заалтыг тодорхойлж заагаад, энэ заалтуудын бүх боломжит хослол нь 16 байх бөгөөд гээд бичсэнийг ямар хослол байж болох билээ гээд эргэцүүлж бодож байтал нөхөр маань хажуугаас паскалийн гурвалжин гээд аль диван галавт үзэж байсан арван жилийн тооны томъёо бичээд эхэллээ. :D _______1_________1 _____1___1_______2 ____1__2__1______4__2^2____(a+b)^2=a^2+2ab+b^2, ___1__3__3_1_____8 __1_4__6__4_1____16__2^4___(a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 _1_5_10_10_5_1___32 …. Гурвалжны тоо бүхэн дээд мөрийнхөө 2 тооны нийлбэртэй тэнцүү, мөрийг хойш нэмбэл хоёрын тооны зэрэгтүүдийг өгдөг, (a+b)-н n зэрэгтээр задлахад (a+b)^2=a^2+2ab+b^2, ... (a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 ... гэх мэт мөр бүр нь нэг задаргааны коэффициентуудыг өгдөг гээд олон юм байдаг байх аа, Би ойрын үед хоолны гурвалжин (пирамидыг) сонирхоод, дээрх гурвал жинг хэрэглэхгүй болохоор бүүр мартсан байна. Ямар ч байсан Бүтээлч олн...

Үнэн үү, худал уу?

Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм. Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг. Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ. Өөх тос. Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...