Skip to main content

Posts

Санаа оноо

Гүүгл-ийн монгол хэл дээрх агуулгууд нэмэгдэж байгаа нь их сайхан байна.  Олон хүн оролцоосой.  Вэб сайт, програмын хэрэгсэл, тусламж  ... гээд олон төрлийн агуулгыг монгол хэл рүү хөрвүүлэхдээ орчуулгыг мөр мөрөөр гаргаж ирдэг хэрэгсэл ашиглахаар утгын уялдаа алдагдаад байх шиг надад санагдаад байдаг юм.  Нэг хэсэг зүйлийг бичиж үзээд дахин дахин унших өөрийн болгох нь чухал санагддаг. ( Агуулгын орчуулгад "Google Translatоr Toolkit" зүгээр санагдаад байгаа. Үүнтэй ижил нээлттэй эхийн хэрэгсэл бас байна. Гэхдээ туршиж амжаагүй л байна. ) Жишээлбэл би http://www.google.mn/quality_form сайтын монгол хэлээр байх хуудасны баруун хажуугийн дараах хэсгийг ингээд засмаар санагдаж байна л даа. Хуудас дээр English Миний санал Үүгээр би өөрийнхөө бодлыг хэн нэгэнд тулгах гээгүй.  Энэ ердөө л миний бодол харин та юу гэж бодож байна вэ?  Англиар бол байжил байна харин монгол хэлээр хэлэлцэж ярилцдаг тусалдаг сайт байдаг бол уу?

Хураангуй-1

Хураангуй үгсийн монгол хэл дээр товчлох боломж ийм байж болох уу? Англи Задаргаа Орчуулга Монгол Галиг API Application Programming Interface Хэрэглээний Програмчлалын Интерфэйс / Хэрэглээний про...

Тооны дөрвөн үйлдэл

Энэ сард Гүүглийн зургийн хэрэгсэл  ( Google Drawing ) нэмэгдэж, янз янзаар ашиглах боломжтой юм. Доод талд үзэгдэх хоосон дагуулаас салж чаддаггүй. Миний буруу юу хөгжүүлэгчдийн БУГ уу  учрыг нь олж ажсангүй. :-)

Гүүгл Задлан шинжигч

Гүүгл хэрэгслүүдийг хэрэглэж эхлээд удаагүй ч олон сайхан багаж хэрэгслүүдийг бид энэ үйлчилгээнээс авч болох юм байна гэж би ойлгоод байгаа. Хоёр жилийн өмнө их энгийн зүйл сонирхлыг минь татсан юм л даа. Бүлгээр төсөл хэрэгжүүлж байхад Монголоор кирилл үсгээр шуудан илгээчихлээр хэн нэг нь заавал уншиж чадахгүй байна гэдэг зүйл гардаг байв. Нөгөө гайхал код тохируулга эсвэл юникод дэмжлэг хийгдээгүйгээс тэр. Гүүглийн данстай(account) хэрэглэгчид ийм асуудал  гарахгүй, мөн бүлэг дээр монгол хэлээрээ Ө,Ү үсэг (Є,V биш) байх ёстой дүрсээр нь хэрэглээд  юникодоор бичээд ямар ч орчинд уншиж бичиж болж байгаа нь таалагдсан. Сүүлийн үед монголчууд маань нилээд хэмжээгээр Гүүгл бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь харагдах болжээ. Би  Гүүглийн хөрвүүлэгч багаж хэрэгсэл (Google translator toolkit) -ийг туршиж үзэхийн далимд Гүүглийн бүтээгдэхүүнүүдээс монгол хэл дээрх агуулгыг баяжуулах гээд Задлан шинжигчийн (Google Analytics) вэб сайтын агуулгыг хөрвүүлж үзэж байна л даа. ( ...

Замын хөдөлгөөн

Нэгэнт блог бичиж байгаа тул бичээд тавиад байх нь тийм ч сонирхолтой биш, янз янзын хэрэгсэл өөрөө туршиж мэдрэмжээ бага ч гэсэн сайжруулах үүднээс төрөл бүрийн багаж хэрэгсэл туршиж үздэг юм.  Үүний нэг жишээ блог(тэмдэглэл) -ийг уншихаар интернетээр орж ирэх шууд хөдөлгөөнийг үзүүлэх FEEDJIT  нэртэй хэрэгсэл.(төлбөргүй програм)  Энэ тэмдэглэлүүд монголоор бичигдэж байгаа тул монгол хэлтэй хүмүүс уншиж байгаа гэж боддог. Яг одооны хөдөлгөөн гэсэн үзүүлэлтээр уншигчид ямар төрлийн Хөтөч, Үйлдлийн системтйг  голчлон хэрэглэж байна(Country, Browser, OS, Website), уншигчдад юу хэрэгтэй байгаа  , үүний зэрэгцээ хаанаас орж ирэв гээд хөдөлгөөний мэдээлэлүүд нь задлан шинжилгээ хийж эргэцүүлэн бодох мэдээллүүдийг өгдөг. Замын хөдөлгөөний адил интернет дамжуулах шугам дээрх бидний зорчих хөдөлгөөнийг (хувийн мэдээллийг огт хөндөхгүй) гаргаж ирэх үзүүлэлтүүд.  Долоо хоногийн өмнө үзүүлэх үзүүлэлт нь өөр болсон байхыг ажигласан ч орж үзэж амжилгүй байж ...