Skip to main content

Юникодын тухай энгийн ойлголт



Орчин үеийн компьютерын технологийн суурь код болж стандартчилагдсанаараа Юникод нь бидний хэрэглэх ёстой кодын нэг юм гэдгийг бид дээр үеэс ярьсаар байгаа боловч олон нийтийн нэлээд хэсэг нь нөгөө л хуучин аргаа хэрэглээд байгаагийн учир шалтгаан боловсон хүчний маань мэдлэгтэй холбоотой байх гэж бодож байна. Энэ сүлжээнд байгаа хэлэлцүүлгийг уншиж суухдаа хүмүүст Юникод, фонт, гарын драйвер гэдэг гурван ойлголтын ялгааг тодотгож өгмөөр санагдлаа.

Юникодын тухай ойлголтыг http://www.unicode.org/standard/WhatIsUnicode.html вэб сайт мөн Wikipedia дээрээс хайгаад уншвал их зүйлийг та олж мэднэ.

  1. Юникод нь компьютерын үйлдлийн системээс хамааралгүйгээр дэлхий нийтийн одоогоор мэдэгдэх бичгийн хэлний тэмдэгт бүрд нэг кодыг оноож мэдээллийг дамжуулж солилцоход хэрэглэх код юм.
  2. Энд мэдээлэл агуулах тэмдэгт бүрийг 16-ын тооллын системээр кодлох бөгөөд кодын нэг талбар (0000-FFFF) хооронд байрлана.
  3. Жишээлбэл : Латин “А” үсэгт 0041 гэсэн код оноож түүнийг Англи хэл ч бай, Франц хэл ч бай, Итали хэл ч бай миний чиний гэж булаацалдахгүй өөр өөрсдийнхөө бичгийн хэлний А үсгийн код болгож бичвэртээ хэрэглэдэг. Кирилл “А” үсэгт 0410 гэсэн код оноогоод кирилл үсгээр бичвэрээ бичих (Болгар, Орос, Серби, Македони, Монгол ...) хэлний А үсгийн кодыг тэмдэглэдэг . 1820 гэсэн кодоор үндэсний монгол бичгийн “а” үсгийн кодыг тэмдэглээд түүний харагдах хэлбэр нь монгол бичгийн дүрмээр харагдахаар зохицуулж тодорхойлсон. 1820 гэсэн код нь монгол бичгийн зурлагатай ижил дүрс ашиглах Тод, Шивэ, Манж бичгийн “а” үсгийн кодыг мөн илэрхийлнэ.
  4. Үүнээс үзэхэд Юникод нь энэ кодыг энэ дүрсээр харуулна гэсэн ойлголт биш. Кодыг харагдахаар, хэвлэгдэхээр үзүүлэгч нь фонт гэсэн зүйлээр илэрхийлдэг. Фонтын технологи хөгжиж нэг кодыг нэг дүрсээр үзүүлдэг арга үнэхээр орхидсон. Нээлттэй төрөл (OpenType), сайжруулсан Бодит төрөл (Truetype) гэх фонтуудыг ашиглаж үндэсний монгол бичгийн юникодоор илэрхийлэгдэх нэг үсэгт тухайн нэг фонтын хэд хэдэн глипыг (glyph) нөхцөлөөс хамааруулан өөр өөр дүрсээр харуулах, хэд хэдэн кодыг лигатур(ligature) гэх нэг дүрсээр (ба,бо,бу,бэ,бө,бү) харуулах боломжтой болсон. Үүнээс хамгийн энгийнээр Юникод нь мэдээлэл зөөгч, фонт нь түүнийг харуулагч гээд ойлгоход болно. Харин тэмдэгтийг компьютерт оруулахад гарын драйвер энэ товчийг дарахад энэ код орно гэдгийг хэлж өгнө.
  5. Орчин үеийн үйлдлийн системүүд болон програм хангамжууд бүгд Юникодыг дэмжиж байгаа тул кирилл цагаан толгойгоор бичвэр бичих, уншихад ямар ч саад байхгүй гэж ойлгож болно. Учир нь үйлдлийн системд суулгасан нийтлэг хэрэглэх фонт(Times New Roman, Arail ...) нь Юникодын кодыг дэмжсэн, бичвэр оруулах хэлийг дэмжиж (language support) гарын драйвер нь суурь үйлдлийн системдээ байж байхад түүний тохиргоог нийтээр хийгээд сурчихвал нэгэндээ туслаад бүгд хялбар шилжих боломжтой гэж бодож байна.
  6. Үйлдлийн систем болон хөтөч дээр нэмэлт фонт, гарын драйвер суулгалгүй дараах тохируулгуудаар орж Mongolian(Cyrillic) гэсэн гарын драйверын тохируулгуудыг хийгээд ажиллаад үзээрэй. Төлөвийн зурвас дээр (EN, МО) гэж гарч ирнэ. (Windows XP: Start > Settings > Control Panel > Regional Options and Language Options); (Windows 2000: Start > Settings > Control Panel > Regional Options); (Macintosh: Mac OS X, the Safari Web browser unicode (Apple Language Kits )); (Internet Explorer: Tools > Internet Options > Fonts); (Netscape Navigator /Firefox: Edit > Preferences > Fonts);
  7. Хэрэв энэ бүгдээс өмнөх эртний системээ ашиглаж байвал хувиргалт хийдэг нэмэлт програмаар бичвэрийг хувиргаж ашиглах байхаа. Интернэтээр Вэб хуудсыг харахад л “ү” үсгийн оронд латин 'v', “ө” үсгийн оронд 'є' орлуулсан байх нь илт Юникодоо дэмжээгүй мэдэгддэг юм. :-)


1994-2000 онуудад үндэсний монгол бичгийг Юникодод оруулах зорилгоор олон ажлын хуралд оролцож, олон сайхан хүнээс бага сага зүйл сурч мэдсэнээсээ та нартай хуваалцъя. Үргэлжлүүлж бичнэ.

Comments

Anonymous said…
uuniig unshlaa UNIcode iin tuhai bayarllaa

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...