Skip to main content

Нээлттэй эх номын (6,7-р бүлэг)




Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Програм хангамжийг олон улсын чанартай болгох (6)
(Эх хэлээрээ нутагшуулах боломжоор хангах. Орч.)

Нээлттэй эх програм хангамжийн нээлттэй гэх төрөх нь програмыг хүссэн хэл дээр ажиллах боломжийг олгоно. Үйлдлийн системийг аль нэг улсын хэлээр ажиллахаар хөрвүүлэх боломжтой байгааг жишээ нь Уэлс (Welsh) хэлээр хөрвүүлсэн Линүкс хувилбар байна. Арилжааны зориулалтаар хэрэгжиж байгаа төслүүд ч мөн өөр хэл дээр ажиллах боломжоор хангадаг ч гурваас дөрвөн хэл дээр байна, түүнээс олон болоход хөрвүүлэх үйл ажиллагаа үнэтэй болдог байна. Ихэнх FOSS төслүүд 10-аас дээш тооны ялгаатай хэл дээр авч ашиглах боломжтой бөгөөд тухайн багц програмыг улс үндэстнүүд өөрийн үндэсний хэлээр ашиглах боломж бүрдүүлж програм зохиогч, хөгжүүлэгчид хөрвүүлсэн байдаг.

Нээлттэй эхийн зарим төслүүд (7)

Өнөөдөр нээлттэй эхийн нэр хүнд бүхий томоохон төслүүд дэлхий нийтээр хэрэгжиж байна. Үүнд: Апачи вэб сервер, BSD үйлдлийн систем, Линүкс цөм (кернел), Мозайле Вэб хөтөч буюу өнөөдөр Галт үнэг(Firefox) нэрээр нэрлэх төслүүд.
(Энэ ном 2005 онд бичигдсэн бөгөөд одоо олон төсөл нэмэгдсэн байгаа. Нэг энгийн жишээ нь ОпенОфис байна. Орч.)


Апачи

Одоогоор Апачи вэб сервер нь дэлхийд нийтлэгээр өргөн хэрэглэх вэб серверийн нэг юм. Интернэтийн Вэб сайтын бараг 70% нь Апачи серверийг ашиглана.

Апачи төсөл нь “httpd” вэб серверийн эх кодыг сайжруулах зорилгоор эхэлсэн ч энэ нь цааш хөгжүүлэх төсөл болон өргөжжээ. httpd гэх нийтийн домэйн програм хангамжийн төсөл 1990 ээд оны эхээр чөлөөтэй тархсан. Тэр үед хэрэглэж байсан цуутай вэб серверийн нэг бөгөөд түүнийг олон хөгжүүлэгч цааш сайжруулж боловсруулах хэрэгтэй гэж үзсэн юм. httpd нь нийтийн домэйнд байсан тул өвөрмөц нэмэлтүүдийг програм дээр нэмж оруулах боломж байв. Апачи санг хөгжүүлэгчид маш түргэн зохион байгуулж, боловсруулж байгаа ажлынхаа үр дүнг өөрсдийн шинэ вэб сервер дээр харахаар шийдсэн. Ингэж нэлээдгүй нэрд гарч хэрэглэгдэж байсан анхны эх httpd(Гипербичвэр дамжуулах протоколын димон) -ийг Апачийн шинэ хувилбар httpd орыг эзэлсэн юм.

(Hypertext Transfer Protocol Daemon (Гипербичвэр Дамжуулах Протоколын Димон) Вэб сервер дээр үргэлж идэвхтэй байдаг димон юм. Энэ нь ‘HTTP’ хүсэлт (HTTP request)-ийг хүлээж байдаг ба хүсэлт ирэнгүүт түүнийг биелүүлэхэд шаардлагатай ажиллагааг гүйцэтгэдэг. Жишээлбэл, нэг вэб хуудсыг үзэх хүсэлт ирвэл, тэрхүү хуудсыг тухайн хөтөч рүү илгээх байж болно. Ихэвчлэн ‘HTTPD’ гэж товчилдог. Орч. толиноос)

Апачи сан энэ хугацаанд ажлын хүрээгээ тэлж, нээлттэй эхийн олон янзын төслийг хэрэгжүүлж байна. Үүнд: Том Кат (Tom Cat), ЖАВА сервилат сервер гэх мэт олон төслийг хэлж болно. Олон жил Апачи 1.х хөгжүүлсэн ч техникийн шинэ хөгжлийн төвшинд Апачийн анхны эх загвар дээр суурилсан ажлуудад зарим шинэ нэмэлтийг оруулж болохгүй болсноор сайн дурын хөгжүүлэгчид Апачи 2-ыг хөгжүүлж эхэлсэн. Апачийн шинэ хувилбар болох Апачи 2-ыг эхнээс нь шинээр програмчлан бичсэнээр, уяан хатан нэмэлт бүтээгдэхүүн хийх боломжийг Апачи сан шинээр бүрдүүлж өгсөн.

Нээлттэй эхийн нийгэмлэгийн програм хангамжийн санг Апачи сан өөр дээрээ байрлуулж хадгалах үйлчилгээг үнэ төлбөргүй хийдэг. Энэ нь IBM-ээс Апачид үзүүлсэн 2004 оны том хандивын нэг байжээ.

BSD

Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) нь OpenBSD, FreeBSD ба NetBSD гэж нэрлэх гурван чөлөөт Юниксийн бүлээс тогтно. Энэ гурав нь BSD 4.4-ийн амжилтаас улбаатай.

Линүкс

Линүкс “кернел буюу цөм” нь чөлөөт ба нээлттэй эхийн програм хангамжийн төслүүдээс хамгийн идэвхтэй хөгжиж байгаа үндсэн төслийн нэг. 1991 онд Линүс Торвалдс нь Юникстэй маш адил системийн ажиллагаагаар, үйлдлийн системийн цөмийг дэмжихээр өөрийн эхэлж байсан анхны төсөлдөө хүмүүсийг интернэт ашиглан урьж байв. Урьд 386 гэж нэрлэх нэлээд үнэтэй өөрийн компьютер дээрээ тэр Юникстэй ижил үйлдлийн системээр ажиллахыг хүсэж байсан бөгөөд бололцоотой үнээр авч болох бүх програм хангамжууд, дээр нь эрдэмтэн судлаачдын сургалтад хэрэглэдэг Миникс гэх систем хүртэл түүнд хангалтгүй байжээ. Линүкс кернел бий болж Линүксийг олонд түгээж хэрэглэснээр IBM, Novell, HP, гадна нэлээд олон тооны их сургууль, Bell Labs, Borland зэрэг байгууллага компаниуд дэмжиж ирсэн байна. GNU/Linux үйлдлийн системийн цөм нь Линүкс кернел бөгөөд 2 удаа үндсэн хувилбараар, 6 удаа жижиг хувилбараар өөрчлөгдөж байжээ. Дэлгэрүүлж Линүкс кернелийн төслийн (http://www.kernel.org) вэб хуудаснаас үзэж болно.

Галт үнэг

Нэтскейп Навигатор вэб хөтчийн эх програмаас үүсэлтэй нээлттэй эх дээр суурилж боловсорсон Мозилла төсөл, сүүлийн үед Галт үнэг хөтөч гэж нэрлэх болсон. Галт үнэг чөлөөт програм хангамж нь үйлдлийн системээс үл хамаарах аль ч компьютер дээр ажиллаж чадах нээлттэй эхийн төсөл бөгөөд хөгжлийн түүхийн сурвалжийг Википедиагийн (http://en.wikipedia.org/wiki/Firefox) хуудаснаас, Галт үнэг төслийн вэб сайтаас (http://www.mozilla.com/en-US/firefox/) тодруулан үзэж болно.

GNU Classpath

ЖАВА програмын хэлээр хэрэгжих чөлөөт програм хангамжийн хэрэглээнд стандарт классын санг үүсгэх зорилгоор “GNU Classpath” төслийг эхэлсэн. Төсөл таван хөгжүүлэгчтэй анх 1998 онд эхэлсэн байна. Төсөлд Sun компани өөрийн хөгжүүлсэн ЖАВА-г, түүний эх кодийг төлбөргүйгээр хандивласан тул төсөл эхэндээ удаан явцтай байлаа. Гэлээ ч шинэ үйлдлийн систем дээр хэрэглэж эхлэх, шинэ виртуал машинтай холбох болон, зарим онцлог төслүүдэд өөрчилсөн хувилбараар тараан ажиллуулахыг шаардах зэрэгт, тэр үед “Sun”-ийн олгох лиценз хангалтгүй байлаа. Төсөл хөгжлийн явцдаа (Kaffe, libgcj) гэх өөр бусад төслүүдтэй хэд хэдэн удаа үндсэн зарчмаараа давхардаж нэгтгэх боломж байв. GNU Classpath төсөл нь Japhar гэж нэрлэх өөрийн дотоод виртуал машинтай. Classpath санг олон янзын төсөл дундаа хэрэглэхэд виртуал машин үүрэг гүйцэтгэж байсан ч аяндаа үүрэг нь багас ч хаягдсан байна. Жава 1.2 API гарч ирснээр хөгжил хурдас ч, олон компани үүнийг сонирхож ажлын цагаар төсөлд хандив өргөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. GNU Classpath нь түгээх Линүкс бүрийн хэсэг, компьютерын зарим процессорын хэсэг, үйлдлийн системийн хэсэг нь болж ирснээр олон нийтээр гайхалтай хурдан дэмжигдэж бүхэл цогц үүрэг гүйцэтгэх чөлөөт програмын санг бүрдүүлж чадсан юм. Sun компанийн хэрэгжүүлсэн энэ төслийн төлөв бүхэлдээ өөрчлөгдөж “GPL+Exception” гэсэн лицензтэйгээр “жава хэрэгжилт” төслөөр хэрэгжиж байна. Sun-ийн хэрэгжүүлж байгаа OpenJDK нь нээлттэй эхийн төсөл бөгөөд OpenJDK, GNU Classpath хоёрын сан ижил API(хэрэглээний програмчлалын интерфэйс)-тай байдаг бөгөөд хэн ч хэнийгээ үгүйсгэхгүй амжилттай хэрэгжиж байгаа төслүүд юм. (Энэ бүлгийг эхээс дэлгэрүүлэн уншиж болно. Нийлээд товчлов. Орч.)

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...