Skip to main content

Олон хүн уншаасай




Нээлттэй эх гэх Мэдээллийн технологийн ойлголтыг олон хүн мэдээсэй гэж энэ нээлттэй эхийн номыг http://en.wikibooks.org/wiki/Open_Source орчуулж гаргахаар шийдсэн юм. Учир нь өөрийн хийсэн ажлуудыг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, компьютерын цуврал номонд нээлттэй байхаар хэвлүүлсэн ч бүгд Англи хэл дээр тул Unicode, CSS, Microsoft ... суурь судалгаануудад хэрэглэгддэг ч нээлттэй эхээр монгол хэлээр байхгүй болохоор монголчууд маань хэрэглэх хэрэгжүүлэх төвшиндөө арай л хүрээгүй байгааг мэдэрсэн.

Сүүлийн хэдэн жил олон залуучууд шинэ технологиудыг сурч эзэмшээд хэрэгжүүлж байгааг ажиглаж өөрөө ч тэднээс юм сурч асуудаг болсон.

Нөгөө Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийг бас олон төслийн хэрэгжилтээс харж мэдэрлээ. (Интернэт толь бичгийн орчуулгын төсөл, ОпенОфис-ийн http://mn.openoffice.org/ төсөл, ОренМН http://openmn.org/ ажиллагаа, Залуучуудын Блог буюу тэмдэглэлүүдийг уншдаг юм.)

Энэ номын (Лиценз ба патент) хэсгүүд арай орчуулагдаж дуусаагүй байгаа бөгөөд ойрын үед дуусгах бодолтой мөн аль нэг сайт дээр тавьж монголчууддаа хүргэнэ.

Номын гарчиг

Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source)
  • Нээлттэй эх гэж юу вэ?
  • Нээлттэй эхийг санаачлагчид “нээлттэй эхийн програм хангамж”ийн тодорхойлолтыг дараах байдлаар тодорхойлжээ. ( http://opensource.org/docs/osd вэб үзнэ үү. )
  • Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
  • Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
  • Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
  • FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш

Хөгжлийн түүх.
  • Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
  • Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
  • Философи ба үндсэн зарчим.
  • Програм хангамжийн эрх чөлөө.
  • Нээлттэй эх хөгжүүлэх загвар.

Лиценз ба патент
  • Лиценз гэж юу вэ?
  • FOSS-ийн гол лицензүүд.
  • Апачи
  • BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
  • GPL (Нийтийн ерөнхий лиценз)
  • LGPL
  • GPL-тэй зайлшгүй холбох
  • Зохиогчийн эрх (copyrights) ба ...(copylefts)
  • Патент

FOSS-ийн санхүүжилт
  • Тэгтэй тэнцэх үнэтэй
  • Орлого үүсгэх боломж
  • Компаниудад олдох боломж
  • Хувь хүнд олдох боломж

Арилжихад зориулсан уламжлалт програмтай үүсэх асуудал
Чөлөөтэй гэхээр үнэ өртөггүй гэсэн утга биш

Програм хангамжийг олон улсын болгох
(Эх хэлээрээ нутагшуулах боломжоор хангах. Орч.)

Зарим нээлттэй эх төслүүд
  • Апачи
  • BSD
  • Линүкс
  • Галт үнэг
  • GNU Classpath

Одоо байгаа нээлттэй эхийн төслүүдэд нэгдэх
  • Үе шат
  • Эхний бэлтгэл
  • Нэгдэх анхны төслөө олох
  • Анхны төсөлд оролцох алхам
  • Хоёрдугаар төсөлд холбогдох
  • Зөвлөмж
  • Анхааруулга

Эх сурвалжууд болон Вэб сайтууд

Нээлттэй эхийн төслийг шинээр эхлэх ба түүнийгээ тордох
  • Эхлэх
  • Төслийн менежмент
  • FOSS төсөлд зайлшгүй гүйцэтгэх ажиллагаа
  • Ердийн FOSS төсөлд хандивлагчид
  • Хувилбарын дугаар
...

Санал хүсэлт байвал э-мэйлээр бичиж болно шүү.

Comments

Unknown said…
Сайн байна уу. Таны талаар нэлээн дээр үед анх OpenMN байгуулагдаж байхад дуулж байсан санагдана. Харин ингэж блог уншиж, бичдэг болсныг тань таатай байна. Үзэж байхад их хэрэгтэй, басхүү нээлттэй эхтэй холбоотой зүйлсийг бичсэн харагдах юм. Бид ийм блогуудыг нэгтгэн үзүүлэх зорилгоор http://planet.limnux.org вэбийг ажиллуулдаг. Таны блогийг энд нэмчихвэл яадаг юм бол гэж танаас асуух гээд...
Дөлмандах аа миний шууд бичсэн мэйлийг авсан гэж бодож байна, Хэд хоног блог хөтлөх ном үзлээ. Би шинээр гэр бүлийн блогоо давхар үүсгээд явж болох юм байна. Энийг ер нь тэнд чинь нэмчихэж болох юм байна. Сэтгэлд явдаг "... Computing" гэсэн орчуулгийн төсөл байдаг юм. Мэргэжлийн сонирхох залуус хангалтай тоогоор оролцохоор гарч ирвэл хамтар ч төсөл хйих юм сан гэж бодлоо. Thanks

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаад бэ

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дараа зурлагуудыг