Skip to main content

Хөөрөлдөөн



(Online chat) Онлайн хөөрөлдөөн
энэ үгээр Интернэт дээрх бүх төрлийн харилцан яриаг илэрхийлдэг ч анх эхлээд хэрэглэхдээ "нэгээс нэг гэх шууд холболтоор хөөрөлдөх" эсвэл "бичвэрт суурилах бүлгийн хөөрөлдөөн" (албан ёсоор "синхрон хуралдаан" гэж нэрээр нэрлэгдэнэ). Яг үүнийг хэрэглэх хэрэгслүүд нь гэхэд л яаралтай зурвас бичиг илгээгч, интернэт хөөрөлдөөн, мөшгөгчид ба MUD байх юм. (Online chat) гэсэн нэр томьёо нь хөөрөлдөх гэсэн "албан бус харилцан яриа" гэсэн үгнээс гаралтай юм байна.(Википедиагаас)

Энэ бүгдийг тайлбарлаад байгаагийн учир зөвхөн "chat" гэдэг үгийг монгол хэлэнд монгол үгээр илэрхийлэх боломжтой байхад заавал ЧАТ гэсэн үгийг оруулж ирээд хэрэглээд байгаад би эмзэглээд байгаа юм. Монголд ийм төрлийн үйлчилгээ оруулж ирж байгаа газрууд руу Э-мэйл бичсэн ч усанд хаясан чулуу шиг байдаг. Энэ үгийг надад огт хамаагүй гээд хаячих уу хөө?

chat=хөөрөлдөөн
chat bot=хөөрөлдөгч бот
chat channel=хөөрөлдөх суваг
chat client=хөөрөлдөх түнш
chat room=хөөрөлдөх өрөө
chat server=хөөрөлдөх сервер
chat site=хөөрөлдөөний сайт
chatterbot=хөөрөлдөх бот

Үгийн тайлбарыг Оксфордын интернэтийн тайлбар толиноос дээрх утгыг ойлгомжтой болгох үүднээс оруулж ирлээ.

Instant messaging (яаралтай зурвас бичиг) аминчхан яриа (private chat) өрнүүлэх боломжтой болгосон технологийн ерөнхий нэр. Энэ технологиор интернэтэд ороход, түүний холбогдсоныг сүлжээнд байгаа он-лайн найз нөхөд нь мэддэг. мөн үлдээсэн зурвасуудыг хүлээн авч, сүлжээнд хэн хэн байгааг мэдэж авна. Ингээд найзуудтайгаа он-лайн хөөрөлдөөн (online chat) ашиглан харилцаж болно.

Internet relay chat (интернэт хөөрөлдөөн) энэ нь үнэндээ онлайн хөөрөлдөөн (online chat)-ий үйлчилгээ байсан бөгөөд одоо ч хамгийн дэлгэр хэрэглэж байгаа юм. Энэ нь үнэ төлбөргүй. Оролцогч нь хялбархан олддог хөөрөлдөх үйлчлүүлэгч (chat client)-ийн програмыг авснаар хөөрөлдөх өрөө (chat rooms)-д орох бололцоотой болдог.

MUD = multi user dungeon (олон хэрэглэгчтэй донжеон/цайз) оролцогчид нь ямар нэг дүрд орж тоглож байдаг хөөрөлдөх өрөө (chat room)-ний нэг тусгай хэлбэр. Жишээлбэл, тэд нэг хачин улсад мэргэ төлөгчийн чулуу мэтийн үнэт зүйлийг хайж буй аялагчийн дүрд орсон байж болно. Дээхэн үеийн олон хэрэглэгчтэй цайзууд энгийн бичвэр оруулдаг онцлогтой байсан бол өнөө цагт тэдгээрийн оронд аватар (avatars)-аар төлөөлүүлсэн тоглогчид болон тоглогч бүр өөрийн дүр ба тусгай зориулалтын програмчлалын хэл ашиглан тоглоомын орчны нөлөөг бий болгодог сайжруулсан графиктай системүүд бий болсон. Олон хэрэглэгчтэй донжеон/цайз-уудыг заримдаа олон хэрэглэгчийн хэмжээсүүд гэдэг. Голдуу ‘mud’ гэж товчилдог. Объект-хандалттай ‘mud’ (mud object-oriented) гэдгийг бас үз.

Comments

Unknown said…
Яг ийм л зүйлс орчуулгад маш их хэрэгтэй байдаг юм.
Баярлалаа.
Anonymous said…
Нэг хэсэг Өвөр Монголчуудыг их л шоолдог байж билээ.

Гэтэл одоо бид өөрсдийгөө шоолох хэмжээнд их л ойртоод байгаа мэт санагддаг.

Хөөрөлдөөн гэж их сайхан санаа байна.

Та энэ үгнүүдээ OpenMN-ий хэлэлцүүлэг дээр бичвэл их зүгээр санагдаж байна. :)

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...