Skip to main content

Шарсан элэг



Үхрийн элэг, алимны хүчлээр амталсан сонгино
Хэмжээ: 2 хүнээр

Үхрийн элгийг амтлан гурилд өнхрүүлж шараад, шарсан сонгиныг алимны хүчлээр хүч оруулж, ногоон салатаар хачирлана. Алимны хүчлийг нимбэгийн шүүс, бальзам нэртэй цуугаар эсвэл салатанд хэрэглэдэг цууны хүчлээр орлуулах бүрэн боломжтой.

ОРЦ:
2 х.х гурил
1/2 х.х шардэр(sage) амтлагч ургамал
300 гр үхрийн элэг, хавтгайлж хэрч
3 х.х ургамлын (чидун жимсний) тос
2 х.х цөцгийн тос
2 ш том сонгино
150 мл жимсний дарс
3 х.х алимны хүчил
1 ц.х элсэн чихэр
чимх давс, чимх хар перец
ХАЧИР:
ногооны салат эсвэл цагаан будаа

1. Хэрчсэн элэг дээр шардэр, давс, хар перецийг цацаж тавганд хийсэн гурилд хоёр талаар нь өнхрүүлж хангалттай гурил түрхэнэ.

2. Халааж бэлтгэсэн хайруулын тавагт ургамлын тос ба цөцгийн тосны хагасыг хийж хайлуулж, хэрчсэн сонгиноо хийгээд зөөлөн гал дээр 5 минут шар. Сонгиноо хайруулын тавгаас гаргаж өөр саванд хийнэ.

3. Хайруулын таваг дээр үлдсэн ургамлын тос, цөцгийн тосыг хийж халаагаад, элгийг тал бүрээс нь 2-3 минут зөөлөн гал дээр шарж болгоно. Болсон элгийг тавганд гаргаж таглаад, аль болох халуун байлгана.

4. Элэг шарсан хайруулын тавганд дарс, алимны хүчил, элсэн чихрийг хийж сайтар хутгаад буцалга. Дээр нь сонгино нэмж, дахин минут орчим болгоно.

Зураг 1

Зураг 2
Зураг 3
Зураг 4


5. Шарсан элэг ээ таваглаж, сонгиноо нэмж салат эсвэл цагаан будаагаар хачирлаад тавтай хооллоорой.

Өөрийн хобийгоор хоолны орц судлахдаа цуглуулж туршаад амжилттай болсон жороосоо хуваалцлаа. “Олон үндэстний хоолны жор номын Цуврал 1-ээс.”

Comments

bayarsaikhan said…
Saihan haragdaj baina. Bi honinii elegiig suultei sharaad iimerhuu maygaar ideh durtai. Chinjuu(ulaan shar nogoon) nemj songinotoigoo huurval ih zugeer.
Бид мах идэх дуртайлдаа, гэхдээ өөхийг нь бага идвэл зүгээр гэж би боддог болсон. Монгол хүмүүс зүрэх судасны өвчин, даралт гээд нас богинсгох өвчин их хүрдэг, тэр бүгдэд малын гаралтай өөх, тос их нөлөөлдөг гэж би уншсан. Загасны болон, олив жимсний тосонд харин цусанд байх сайн холистерийнийг нэмэгдүүлж зүрэх, судсанд сайн гэж ойлгосон. Испаны, Италичууд судалгаан дээр баталсан гэж байна билээ. :-)
Unknown said…
Гоё харагдаж байна даа. Хонины элгийг сэмжинд ороогоод ил галд шарж идэх ямар дуртай гээч.
Гоё юм яриад битгий хорхой хүргээд байгаараа залуу, 10-аад жилийн өмнө нэг газар явж байхад бүхэл мах ил гал дээр шарж байгааг хараад махчин би манайд бол гоё тохирох арга байндаа гэж зургийн авч байсан юм. Зурга олоод эндээ гаргана.