Skip to main content

Нэгэн уулзалт



Саяхан нэг зураг хайгаад компьютерынхон дотрын эргүүлэх шахав. Тэгтэл нэг ийм зургууд гараад ирэх юм аа. 5 жилийн өмнөх зураг байна. Хугацаа гэж унтаад сэрэхэд л өнгөрчихжээ.

Энэ залуус юу хийж байгаа бол гэсэн сониучхан бодолд хөтлөгдөөд интернэтээр хөтчөө (браузераа) унаад жаахан тэшлээ, би сайн танихгүй ч ганц нэгийн таньж байна. Тэд миний мэдэхгүй олон зүйлийг хийсэн байгаадаа, таван жил өнгөрсөн юм чинь нээлттэй эхийн програм хангамж хэрэглээд ажил төрлөө хийгээд явж байгаа бол уу, олон сайхан төслүүд хэрэгжүүлсэн байдаг бол уу, ном эрдмээ сураад мэдээллийн технологиор хаа нэгтэй ажиллаж байна уу, эсвэл монгол эх орноо бүтээн байгуулаад ярих ч завгүй яваа бол уу гэж бодлоо. Гэхдээ миний мэдэхийн аль 5 жилийн өмнө програм хангамжийг монгол хэлээр болгох буюу нутагшуулах (нутаглуулах биш шүү) ажлыг эхэлж байсан болохоор мэдээллийн технологиор гарч байгаа шинэ нэр томьёог монгол хэлээр зүгшрүүлэх ажилд бага ч гэлгүй хувь нэмрээ оруулсан болов уу.


Зураг 1

Зураг 2

Зураг 3

Зураг 4

Зураг 5

Зураг 6

Зураг 7

Зураг 8

Зураг 9


Одоо ч ялгаагүй ажил төрөл, сургуулийнхаа хажуугаар цаг зав гаргаж монгол хэл дээр ажиллах үйлдлийн систем, ажлын байранд хэрэглэх програм хангамжийн багц, хөтөч(браузер), нийтийн харилцааны төрөл бүрийн сүлжээг ... монгол хэл дээр гаргаж ирвэл Монголын нийгмийн хөгжилд түлхэц өгнө гэж бодож байх юм. Буруу ч юм бол уу бүү мэд.
(Нэг сайхан зүйр үг байна: “Мэргэдийг хорсговол эрдэм гарах, Мунхгийг хорсговол балаг гарах” гэж)

Ямар ч байсан энэ залуус яг одоо Монголын мэдээллийн технологийн нэг хэсгийг бужигнуулж байгаа байхдаа. Нээлттэй эхийг Монголоор хэрэглэж байгаа вэб сайтууд, болон холбогдох мэдээлэл байвал мөн холбоосуудыг доор оруулаад явна уу. Ахиад 5 жилийн дараа ОпенМН дээр сонин юм бичих сэдэв ч болох юм бол уу гэж ?

Comments

Jasper said…
зураг 6 дээр Дөлөө ах сууж байна уу даа? Ёстой гоё зурагнууд байна. Манай муу сургууль... хэхэ гоё байна баярлаа.
Anonymous said…
Сайн байна уу,

Хэрвээ би андуураагүй бол та OOo-н Монгол бичгийн дэмжлэгийг хийдэг Эрдээ эгч мөн үү?

Таны блог их таалагдаж байна аа. Дээр зурган дээр байгаа хүмүүс одоо дандаа л салбартаа тэргүүлж яваалж хүмүүс байна.

banjig.net-н Хүрэлбаатар болон limnux.org-н Дөлмандах ах нар
Сайн уу Цэцболдоо, бид нэг нэгийгээ дүрээр нь хараагүй ч нилээд удаан хамт ажилласан шүүдээ :-). Чамайг зургаар чинь таньдаг болох гээд нүдний шилээ хийж байгаад, томруулдаг шил барьж байгаад хараад таньдаг болсон шүү.
H.D.NR said…
This comment has been removed by the author.
H.D.NR said…
Пээх 6 дугаар зураг дээр зүүн талаас 2 т сууж байгаа хүмүүсийг хасаад бусдыг нь таньдаг "ах" нар байна.
Тамир ах, мистер икс, Тэгшээ ах, За байз нэрийг нь сайн санадаггүй нөгөө опенофисын нээлт дээр ирчихсэн байсан, тэгээд та шиг байна, Дөлөө ах, Хүжий ах.Бадрал ах хаана байгаан бол? Герман руугаа явчихсан байсан юм байхдаа?
Ерөөсөө л одоо Монголын гэх тодотголтой зүйлүүдийг цахим ертөнцөд бүтээсэн хэдэн хүмүүс бүгд энд суучихсан байнадаа
Энэ зураг дээр монголд байсан, зав цагаа гаргаж очсон залуус байгаа байх аа, олон залуус өөр улсуудад сурж байсан үе, Бадрал одоо Архангайд байгаа, удалгүй ажилдаа орохоороо үзэн байх аа :-) хихи Бадаа чамайг сураад байна шүү
Эрхэмээ said…
Хэхэ. Яасан дээр үеийн зураг вэ. Би тэр kangaroo малгай өмсцөн суужийна, хажууд Тэгшээ, тэгээд КТМСын багш хэн билээ ?
Jasper said…
Сэтэгэл хөдлөөд сая блог дээрээ атвьчихлаа. ;) ёстой гоё шүү.
http://khaschuluu.blogspot.com/2009/05/blog-post_28.html
baynaa said…
Хээ, яасан сонин зураг вэ?
Ийм уулзалт болсон гэж сонссон юм байна, байсан бол оролцох байлаа. (Гадаадад тэнэж явжээ...)

Зүүн талаас 1,3 дахь залуугаас бусдыг таних юм байна. Ёстой дурсгалтай зураг байна. Эрхэмээ залуу бүр анхнаасаа ОпенМН овогтой байж хэлэхгүй, даруухан дамшиг шүү, ;)