Skip to main content

Нээлттэй эх номын (4.4-р бүлэг)



Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Лиценз ба патент гэсэн 4-р бүлгийн (4.3 ба 4.4 хэсгүүд)


Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж

Програм хангамжийн лицензийг зохиогчийн эрхээр хамгаалах асуудалтай андуурч хэрхэвч болохгүй. Нээлттэй эхээр лицензжүүлэх нь зохиогчийн эрхийн хуулийн хамгаалалт дээр тулгуурладаг бөгөөд нээлттэй эхийн ихэнх лицензээр лицензлэгдсэн кодууд нь нийтийн домэйнийх гэж хэлж байгаа юм биш ээ.

Хүн кодыг бичсэн тул код нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. Код нь зохиогчийн эрхийн хуулийн заалтаар хамгаалагдаж байгаа тул кодыг бичсэн зохиогч өөрөө ямар дүрмээр хэрэглэх хязгаарлалыг хэлнэ. Зохиогчийн эрхийг хамгаалах хуульд: кодыг хэн эзэмших эрхийг эдэлж байна (код бичсэн хүн байх албагүй) тэд програм хангамжийг хэрэглэх болон түгээлтийг лицензийн дагуу хянаж байдаг. Энэ лиценз нь магадгүй өөрчлөхийг зөвшөөрөх (GPL лиценз олгодог) эсвэл түүнийг хориглох (ихэнх арилжааны EULA гэрээ хэлэлцээрт) байж болно.

( EULA (end-user license agreement) төгсгөл хэрэглэгчийн лицензийн гэрээ гэсэн утга байна. Орч. )

Копилефт (copyleft) нь нээлттэй эхийн хөдөлгөөний GNU болон бусад төслийн ажлууд дээр тулгуурлан торнин бойжиж буй ойлголт юм. Зохиогчийн эрх (copyright) нь бичигдсэн ажлыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс гол нь хамгаалах зорилготой байдаг ба ихэнх арилжааны зохиогчийн эрхийн лиценз нь өөрчлөх болон түгээхийг хориглохоор байдаг бол копилефтын лиценз нь чөлөөтэй, өргөн хүрээгээр түгээн хэрэглэхийг дэмжиж байдаг.

Санамж: Викином нь GNU баримтжуулах чөлөөт лиценз (GNU Free Documentation License http://www.gnu.org/copyleft/fdl.html) гэх копилефтын доор хэрэглэх боломжтой.

Патентууд

Нээлттэй эхийн хөдөлгөөнд сүүлийн хэдэн жил програм хангамжийн патентын асуудал нь маш яаралтай шийдвэрлэх зүйлийн нэг болсон. Америкийн нэгдсэн улс болон зарим нэг оронд програм хангамжийг патентаар хамгаалах нь тодорхой сэдэв болгодог. Програм хангамжийн бүтээгдэхүүнд патентаар хязгаарлалт хийх нь цөөхөн оронд хэрэгждэг бөгөөд Америкийн патентын систем нь дэлхий нийтэд хэрэглэх нь бэрхшээлтэй болж байгаа юм.

Comments

Олон уншигдсан

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаа...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э...

Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл

Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе.    Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл (хоёрдугаар хэсэг). Би: Тэгвэл Google AI эсвэл Facebook AI юу нь дээр суурьлаж ажилладаг бэ? Өө энэ чинь маш сонирхолтой сэдэв байна 🤓. Google, Facebook (Meta) хоёрын хиймэл оюуны “тархи” нь GPT-ээс ялгаатай боловч мөн адил нейрон сүлжээ + transformer архитектур дээр суурилдаг. Харин өөр өөр нэртэй, өөр өөр зорилготой загварууд хөгжүүлсэн байдаг. Google AI Google-ийн гол хиймэл оюуны технологиуд: Transformer (2017) Google-ийн судлаачид анх бүтээсэн. Энэ нь GPT, BERT, LLaMA гээд бүх том хэлний загварын үндэс болсон. BERT (2018) Голдуу хайлтын системийг сайжруулахад хэрэглэсэн. Хэлний утга, өгүүлбэрийн холбоо ойлгоход сайн. PaLM (2022) → дараа нь PaLM 2 Google-ийн GPT-тэй төстэй том загвар. Bard (дараа нь Gemini нэртэй болсон) chatbot нь PaLM дээр суурилж ажилладаг. Gemini (2023–) Одоогийн Google AI-ийн гол “тархи”. Multimodal буюу зураг, текст, код, видео зэрэг олон төрлийн өг...