Skip to main content

Нойл ба ОО



Уулаар тэнэж яваад хэрэггүй ч юм уу эсвэл өдөр бүр хүн хэрэглэдэг болохоор маш хэрэгтэй ч юм уу бүү мэд, нөхцөл нь манайд таарч магад гэж бодоод энэ нойлын зургийг авсан аа тавилаа.
Дулааны улиралд ууланд ойн цоорхойд эсвэл давааны хөтөл дээр үхэртэй айл хэдэн үхрээ гаргаж өвс идүүлдэг юм билээ. Манайхан шиг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зун гээд дөрвөн улирлаар нүүхгүй ч суурин газраасаа дулааны улиралд боломжтой айл нь нэг хоёр ч газар луу нүүдэг юм байна. Тэр газрыг тэдний, эдний “Alm” гэж нэрлэдэг. Уулаар яваа хүмүүс тэднийхээр ороод аяга тараг “butturmilk,buttermilk”, сүүг нэг хоёр еврогоор аваад уух, тэдний шахсан бяслагтай хэрчим талхыг нь аваад идэх боломжтой. Ихэнхдээ малтай хүмүүс завгүй ажиллаж байх бөгөөд тэнд тавьсан хонхыг цохивол хүр ч ирээд сүү, тарга өгнө.

Ийм газруудад модоор барьсан олон янзын бие засах газрууд байх бөгөөд тэд бүгд муу ус зайлуулах хоолойтой холбогдох боломжгүй газар байдаг. Би хэрэгт дурлаад бас л сониуч зангаараа нойл руу орохдоо харж байхад, зарим газар дотор нь савтай ус ариун цэврийн цаас, суудал арчих ариутгалын бодис цаас гээд юм нууд байна. Нүх нь их гүн харагдах юм алга. :D, өнгөрсөн жил энэ Мордау аалмаар дайраад гарахад байгаагүй байсан зүйл энэ жил шинээр бий болсон нь миний нүдийг өөрийн эрхгүй татаж орхисон.

Манайд зуслангуудад хэн нэг нь ийм юм бариад эхэлбэл хүмүүс дуртай л хэрэглэх байхдаа. Энэ ердөө л хэрэгтэй хүнд нь хүргэх санаа.




Comments

Unknown said…
Баяраллаа хэрэгтэй мэдээлэл байна.Нэг танидаг хүн маань хөгтэй ч гэмээр юмуу ичмээр гэмээр зүйл ярьсан юм.Тэр таньдаг хүн маань хэсэг гадаадтай явж байгаад нэг гадаад модон жорлонд орж л дээ тэгээд нөгөөдөх нь уулага алдаж пөөх би амьдралдаа ийм их ялгадас харж байгаагүй гээд зургийг нь авч гасан гэнэ лээ.Нөгөө танил маань их л ичсэн гэсэн. Энэ зурагт үзүүлсэн 00 ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг хаанаас авах вэ? Эсвэл хайх түлхүүр үг нэр томъёог хэлж өгөөч.
Энэ зураг нэг айлын 00, уулаар тэнэж яваад таарсан юм. Хараад санаа авч магад гээд тавьчихсан, :D Өөр газар гаднаас нь харахад манай зуслангуудын модонтой адил, дотор нь авдар шиг дөрвөлжин суурь дээр доошоо шууд нүхтэй хуванцар жорлон суулгачихсан байсан. Мод болохоос дотор тал яг энэ зураг шиг л байсан. Нэр ус,загвар, түлхүүр үг бол мэдэхгүй юм байна.:D