Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...
Comments
Тоогоо арав дахин ихэсгэхээр тэгээр төгсөнө. Тэгээд 9д хуваагддаг ямар ч 2 оронтой тоог түүнээс хасахад гарах үр дүнгийн 9д үлдэх үлдэгдэл хэвээрээ байна. :-)
X настай гэвэл X0-(9-A)A=(X-1-9+A)(10-A)=(X-10+A)(10-A) тоог хэлэх болно.
(10-А) = B (В-н нь сүүлчийн цифр) гэж тэмдэглэвэл угаасаа ойлгомжтой ;)
10х-9к = 10х-10к+к = 10(х-к)+к
Насаа хэлэгч юутай ч гэсэн есөөс их настай гэж бодвол (х>9), харин к нь болзол ёсоор есөөс ихгүй (x<9) бөгөөд ингэхлээр х-к тоо нь нэмэх тоо юм. Ийм тохиолдолд 10(х-к)+к тоо нь к нэгжтэй байх ба хэрэв эдгээр к нэгжийг хаявал, нэг зэрэг үлдсэн цифрүүдийн зэрэг нь өөрчлөгдөж, өөрөөр хэлбэл аравт нь нэгжүүд, зуут нь аравт гэх мэтчилэн нэг үгээр хэлбэл, тоо нь 10 дахинаар багасаж х-к тэй тэнцүү болно. Түүн дээр хаясан к тоог нэмж олох х насыг гарган авна гэжээ.
Харин (x<9) бол нэмэлт шаардлагууд хэрэгтэй болоод явах юм уу даа,
Жишээ нь 70-9*к нь к<7 байна гээд :D,