Skip to main content

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч, NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг   яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье.


  • Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна.
  • Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт болов ч саланги бичих дагавруудыг болон урдаа,  хойноо орсон кодуудын хэлбэр дүрсийг хүртэл тодорхойлж өгөхөд туслах үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь ахаасаа асууна гэдгийн ахаасаа=ах_а-аца-бан гэсэн үгийг бичиж  харуулсан юм.  Монгол бичгээр бичсэн өгөгдлийн сан буюу корпус энэ кодыг зөв хэрэглээд ашигласан үед ид шид үзүүлэх код байгаа юм даа.



Би MVS болон NNBSP кодыг гараас оруулахдаа _ доод зураас,  - дунд зураас хоёроор ялгаад оруулчихдаг.

Хэрэв та монгол бичиг компьютерт яаж дүрслэгдэж байгаа талаар анхны энгийн ойлголт  авмаар бол ОпенМН-ын баримтжуулалт хэсгээс энэ нүүрийг   уншвал танд тус болж магад.

Харин дэлгэрүүлж унших судлах хүсэлтэй хэн ч өгүүлэл болон техникийн баримт бичгүүдийг Юникодын олон улсын хуралд оруулсан илтгэл (Proceeding) , Монгол бичгийн код  ISO/IEC 10646 ба Юникод стандартад (technical report 170) гэсэн баримтуудаас уншиж болно.

Comments

гацан said…
Сайн байна уу Эрдэнэчимэг эгч ээ?
Таны хуудаснаас нүд нээгдсэн маш их юм олж уншихын зэрэгцээ таны нөр их хөдөлмөрийг хараад талархаж гүнээ мэхийн ёслоё. Таны эргэн тойронд таныг хүндэлж байдаг хүмүүсийн нэг нь би болох билээ.

Бидний хэдэн нөхөд их хааны захиас дагуу эх монгол бичгээ эх орондоо хэрэглүүлэх гэж эцсээ хүртэл байлдахаар ам тангараг тавьж алиа марзанг нь өөрсдөө ч мэдэхээ байсан тэрлэдэг талбайдаа хүртэл тэмдэглэж үлдээсэн байгааг та харсан байх гэж найдаж байна. Гол юмнаасаа хөндийрөөд захын зүйл рүүгээ шууд оръё :).

Таны энэ нийтлэлүүд дээрх тайлбарласан дүрс зургуудыг цааш нь хүн амьтанд үзүүлж болох уу? Амьтадаас ч одоохондоо сонирхсон нь тун бага, харин хэд хэдэн хүмүүсд дамжуулах хэрэг гараад байгаа юм. Ялангуяа MVS болон NNBSP зэрэг тэмдэгтүүдийг тайлбарласан хүснэгт аятайхан, хүнд ойлгомжтой болсон байна. Мөн тэмдэг солих/сэлгэх/өөрчлөх/нэгтгэх гэх мэт дүрмүүдийг багцалж юмуу задалсан хүснэгт маягийн юм бүтээж авах нэгэн зорилготой үүнийг бичиж сууна. Тэгсний дараа таны ураа гаргаж бүтээсэн цэгэн үсгийн маягуудыг TTF болгох ажилд орно гэсэн алсын бодол бийг танд дуулгамаар санагдав. Эхлээд тэр дүрмийн нэгдсэн хүснэгт (ядаж хүнд ойлгомжтой байхаар бол ямар ч хэлбэрээр байсан яахав) бэлдсэн байхад шинэ үсгийн маяг үүсгэх хүсэлтэй идэр залуу гал шиг хурц хурдан илчтэй хүмүүсд дөмөг болох болов уу гэж би бодсон юм байх даа?

Аа тийм, уул нь таны захидлын хаягийг олж харилцах гэсэн боловч гүүгл гуай надаас таныг харамлаад хялайлгасангүй.:)
ГАЦАН чамд баярлалаа. :-) Аав ээжий хэн хайрласан нэрийг мэдэхгүй болохоор ингэж дуудсанд минь уучлаарай, Товчилсон нэр үү ? Намайг нэг хөөрөгдөж өгсөн байна шүү. Өөрийнхөө мэдэх, чадах зүйлээр залуустаа туслах гэж энэ блогийг ажиллуулж байгаа юм л даа. Миний блогийн агуулгыг (Creative Commons Licenses) Бүтээлч Олны лицензийг баримтлаад чөлөөтэй хэрэглэж болно.

Юуны түрүүнд “Монгол бичиг компьютерт” сэдвийг сонирхогч залуустаа баяр хүргэе,
http://mongolian-it.blogspot.com/ сайхан мэдээллүүд гарч ирж байгааг саяхнаас уншиж эхэлсэн. Мэдэх юм байвал та нарт чадахаараа тусалъя.

Дээрх бичлэгийн нэг дүгээр зураг нь (technical report 170) байгаа онлайн холбоос ч байгаа. Архивыг задалж үзвэл маш дэлгэрэнгүй хүснэгтүүд, үсэг бүрээрээ монгол бичиг, тод бичиг, манж бичиг, шивэ бичиг гээд босоогоор бичдэг бүх бичгийн үсэг ялгаж харахаар байгаа.

Хоёрдугаар зураг нь 10 жилийн өмнө (The Sixteenth International Unicode Conference (IUC16), held on March 27-30, 2000 in Amsterdam, Holland, addressed topics ranging from Unicode use in the World Wide Web and in corporate and government Intranets and databases, ) http://unicode.org/iuc/iuc16/a326.html хуралд хийсэн илтгэлд хэвлүүлсэн байгаа. Хэрэгтэй гэвэл энэ слайдыг бүрэн эхээр нь тавья.

Myatav Erdenechimeg юм уу Erdenechimeg Myatav гээд Гүүглдчихвэл намайг хар дансандаа хийчихсэн бүх мэдээлэл гараад ирнэ. хихи

Фонтын глипүүдийг Бадрал надад ТТФ болгоод өгсөн байгаа. Гэхдээ энэ 18 жилийн өмнө бичсэн програмд зоруулсан ердийн глип-ээр байгаа.

Үүнийг монгол фонт болгож янзалбал их сайн, олон глип нэмж зурах хэрэгтэй. MongolianScript.ttf -ийг маань Fontforge -р сүүлд янзалж бэлдсэн дараах холбоос дээр бүртгээд авчихсан байна билээ.
http://frontaccounting.net/wb3/pages/feeds/allan-woods-fonts.php
http://www.alanwood.net/unicode/fonts-central-asian.html#mongolianscript

Монгол бичгийн боломжийг хангахад нийт 701 глипс бэлтгэгдсэн. Үүнийг Монгол Модон барын стандарт зураг дээр тулгуурлаад 1997 онд Юникодын баримт бичгийг бэлтгэх, нэг загварыг туршиж үзэх пропотайп хийхээр хийсэн юм. Бадаа Опенофест босоо горим оруулж байна гэхээр Опентайп фонт болгож туршиж үзсэн.

Монгол хэлээр унших бүрэн баримт гэвэл Наяа багштай уулзвал их зүйл хэлж чадна дан ч нэт-д орох завгүй байдаг юм шиг билээ.(Юмбаярын Намсрай МУИС, КТМС багш байсан одоо Улаанбаатар дээд сургуульд) Багш маань Монгол бичгийг Юникод -д оруулсны дараа сүүлийн баримт бичгээ монгол хэл рүү орчуулж Монголын стандартын газарт баримт болгож өгсөн байгаа.
tugstugi said…
МонголБичиг опентайп фонт дээр Глип дутаж байгаа гэсэн үг үү?
Эхлээд Фонт үүсгэхийн тулд олон глиппыг зөв зурах хэрэгтэй байгаа
Хийсэн, хийж байгаа бүхэнд тань баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
This comment has been removed by the author.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...