Skip to main content

Нээлттэй эх номын (4.1-р бүлэг)



Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Лиценз ба патент

Лиценз гэж юу вэ?

Онолоор бол лиценз нь баримт бичгээр баталгаа өгөх эрхийн гэрээ хэлцэл эсвэл зөвшөөрөл бөгөөд ийм баримт бичиггүй бол хууль бус гэж ч үзнэ. Лицензийг хувь хүн, байгууллага эсвэл засгийн газрын аль нэг нь заавал баталгаажуулсан байдаг. Лиценз гэсэн томьёолол энэ зөвшөөрөл ба эрхүүдийг өгнө гэж тусгайлж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.

FOSS-ийн чухал лицензүүд.

Нээлттэй эхийн олон янзын лицензийг өнөөдөр хэрэглэж байгаа бөгөөд зарим нэг нь бусдаасаа ялгаран гарч ирж байгаа учраас тэднийг чухал гэж үздэг. Зарим чухал гэгдэх лицензүүдийг нарийвчлан судалж үзэхдээ цагаан толгойн дарааллаар жагсааж доор бичлээ.
Нээлттэй эхийн лицензүүдийн нэмэлт жагсаалтыг (http://www.gnu.org/philosophy/license-list.html) хаягаас эсвэл (http://www.opensource.org/licenses) хаягт байгаа OSI жагсаалтаас дэлгэрүүлэн харж болно.

Апачи

Апачи програм хангамжийн сан (ASF) нь ашгийн бус байгууллага бөгөөд Апачийн програм хангамжийн төслүүдийг дэмждэг. Апачийн төслүүд нь хөгжүүлэх үйл ажиллагааг зөвшилцлийн суурь дээр хамтын ажиллагаагаар гүйцэтгэх, програм хангамжийн нээлттэй ба прагматик(бодит байдлын) лиценз гэж тодорхойлдог. Апачийн төслүүд дээр сайн дураар ажиллах ажиллагсдыг хууль зүйн үндэслэлтэй хамгаалах нь ASF сангийн зорилгын нэг бөгөөд мөн Апачи брэнд нэрийг өөр байгууллагууд ашиглахаас хамгаалдаг.

Өнөөдрийн байдлаар Апачийн хоёр хэлбэрийг өргөн хэрэглэж байна. Үүнд: 1.1 хувилбар ба 2.0 хувилбар. ASF сан 2.0 хувилбарыг хэрэглэхийг ороолдож байгаа бөгөөд ихэнх хэрэглэгч энэ лицензийг дуртай хүлээн авсан. Харин зарим том бүлгүүд 2.0-д патенттай хамааралтай оруулж ирсэн шинэ бүлгийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шинэ лицензээр оруулж ирсэн програм хангамжийг хэрэглэхээс татгалзаж байна. Энэ нь OpenBSD төсөл дээр хамгийн ихээр мэдрэгдэж байна.

Апачи лиценз доор байх код нь компанийн хөгжүүлж байгаа эзэмшил код (proprietary code) буюу компанийн өмч болсон кодод холбоотой байж болно. Ихэнх компаниуд өөрийн ажилдаа энэ лицензийг зөвшөөр ч байдаг. Энэ төслүүдийг идэвхжүүлэхээр компаниуд Апачи лицензийн доор кодыг цаг үргэлж хандивлаж байдаг. Жишээ нь: IBM ба Intel нь альтернатив жава-г хэрэгжүүлэх Апачи зохицол (Apache Harmony) төслийн томоохон хэсгийг гүйцэтгэн хандивласан байна.

BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)

BSD нь лиценз ба (BSD-тэй төстэй гэж ерөнхий хамаарах) лицензүүдийн төрөл гэх хоёр утгыг илэрхийлдэг. Өнөөдөр өргөн хэрэглэх өөрчилж хөгжүүлсэн BSD лиценз нь Юниксийн BSD хувилбарт хэрэглэсэн эх лицензтэйгээ маш төстэй. BSD лиценз нь энгийн хялбар лиценз бөгөөд тэр нь BSD лицензтэй бүх кодыг хэрэв эх кодын форматаар дахин түгээх бол түүнийг BSD лицензийн доор байлгана гэж зөвхөн шаардана. BSD нь (зарим лицензүүдтэй адилгүй) эх кодыг заавал түгээн гэж ердөө ч шаарддаггүй байна.

BSD нь үнэн хэрэгтэй нийтийн домэйн лицензтэй төстэй юм шиг хэрнэ илэрхий ялгаатай. Нийтийн домэйн лицензийн ижил хэрэгжихдээ BSD-тэй төстэй лицензүүд нь кодыг бараг л чөлөөтэй өөрчлөх болон түгээхийг зөвшөөрдөг. Энд BSD-тэй төстэй лицензүүд нь нийтийн домэйн лицензээс ердөө хоёр илэрхий ялгаатай.

Нэгд: BSD лиценз нь ажлууддаа(програмын коддоо) өөрөөр хэлбэл өөрчилсөн бүх хуулбар коддоо өмчийн эрх (copyright) бүхий мэдээллийг цугтаа лицензээр агуулж явахыг шаарддаг. Энэ нь өөр лицензтэй ажилтай (програмын кодтой) хослуулж болохгүй гэсэн хязгаарлалт биш юм.
Хоёрт: BSD-тэй төстэй лицензүүд онцгойлон хэрэглэх ба худалдахад тэнцэх гэх мэт зүйлийн баталгааг үгүйсгэсэн мэдэгдэл жишиг юм. Ингэж зааснаар сүүлд гарч ирэх ямар ч зүйлсэд гайхах хэрэггүй, ер нь бүх програм хангамжийн багц ийм зүйл ангиараа ижил байдаг.

Эцэст нь дүгнэж хэлэхэд: BSD-тэй төстэй лицензүүд ба нийтийн домэйн лицензийн үндсэн ялгаа нь BSD лицензтэй ажлууд зайлшгүй эх зохиогчийг тодотгож(attributed) тогтмол сануулах шинж чанарыг агуулна. Зарим BSD лицензүүд нь энэ үзүүлэлтийг програм хангамжийн бүтээгдэхүүнийг түгээхэд сурталчилгаа дотор оо өмчийн эрхийн зүйл ангийн ижил оруулж ирдэг. Ер нь зөвхөн энэ энгийн шаардлагыг хүсдэг.

Дараах хоёр лицензийн GPL-ийн өөрчлөх болон түгээх хязгаарлалын талаарх тодорхойлолтыг эсэргүүцдэг бол BSD лицензийг ихэвчлэн зөвшөөрөх боломжтой байдаг. Хязгаарлалт ер нь хавчилт учраас, BSD код нь арилжааны болон бусад дурын өөр төслүүдтэй хамтран ажиллах боломжтой бөгөөд кодын лицензээс гарч ирэх санаа зовоосон олон асуудлыг арилгадаг. Тэгвэл GPL гэх лицензээр батлагчид нь програм хангамжуудын эрх чөлөөг хамгаалах чадвартай байдаг бөгөөд BSD лиценз нь зөв чиглэл рүү явж байгаа ч , эрх чөлөөний талаар хангалттай баталгаажуулахаар хэлдэггүй байна. Энэ шалтгаанаар GPL -тэй төстэй лицензүүдийг илүүтэйгээр ихэвчлэн дэмжин хэрэглэдэг байна.

BSD -г компаниуд дотроо ихэвчлэн зөвшөөрдөг. Apple Mac OS нь эх BSD лиценз дээр суурилсан үйлдлийн систем гэхдээ томоохон хэсэг нь эзэмшил код.

... (үргэлжлэл 3.2)

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...