Skip to main content

Нэг жил

Сүүлийн сар гаруй тэмдэглэлээ хөтлөх зав ч гаргаж чадалгүй сар шинэтэй золгож , найз нөхөд, багш нартайгаа уулзаж, мөн элдвийн ажилд дарагдаад өдөр хоног хурдан өнгөрснийг анзаарсангүй. Би энэ тэмдэглэлийг жил гаруйн өмнөөс бичиж эхэлж. УНШИГЧИЙН  ОРДДЫН БУУЛГАЛТ/зураг (Clustermaps) -ийг яг жилийн өмнөөс байрлуулсан байх юм аа. Блог байлах тоон үзүүлэлтээс хөнгөн жингийн боксчин (бичигч), хүнд жингийн боксчны аль нь болж болохоо бас мэдэрч болох юм уу ч гэж бодлоо. Уншигчийн орддын зураг жилийн дараа ямар болох нь бас надад сонин байгаа тул өнөөдрийн зургийг хавсаргачихлаа.
 

Би бусдын адил блог бичих бодолдоо хөтлөгдөөд сонирхлоороо янз янзын зүйл бичиж, энэ хугацаанд блог дагагч нэмэгдэхэд мөн блог байлсан тоо өөрчлөгдөхөд надад их урам өгч байсныг мэдэрсэн. Блог гэдэг зүйл маань зөвхөн бичээд гаргаад байхыг хэлэхгүй харин блог дагагчаа эргэж  уншаад блогч найзуудаасаа суралцахыг хэлэх юм байна гэж ойлгох болсон. Блогийг амжилттай хөтлөхийн тулд бусдынхаа тэмдэглэлийг уншаад хариултыг  тусгал хэлбэрээр бичээд байвал хир үр дүнд хүрэх болоо? 

Comments

Anonymous said…
Таны блогийг унших их таалагддаг. Жилийн дотор 4000 гаран хүн гэхээр өдөрт ойролцоогоор 10 гаран хүн тогтмол орч уншдаг гэсэн үг.

Миний хувьд бол дунд жингийн тамирчин л гэж дүгнэмээр байна. :-)
Unknown said…
Зочидын тоо, бичсэн сэтгэгдэлийг хараад урам ордог юм надаа лав
Цэцболдоо: би өөрийгөө хөнгөн жингийн боксчин-д ч хүрэхгүй юм уу гэж бодсон хэхэ, Харин өнөөдөр УНШИГЧИЙН ОРДДЫГ хөтлөх сайтаас э-мэйл иржээ. Тэнд жилын зургийн архивт хийчихдэг гэж байна, мөн ӨДРИЙН 2500 уншигчтай сайтыг хөнгөн жингийн хэрэглэгч гэж нэрлэдэг гэжээ.
Үлэмжд: тиймээ сэтгэгдэл дээр санаа оноо болох, эерэг утгийн үгс урам их хайралдаг.

Иймэрхүү зүйл ашиглаад монгол уншигчдын сэтгэл зүйд анаализ хийх боломж байдаг бол уу ? Та нар сонирхож байв уу?
Anonymous said…
2500 . Их байдаг юм байна шүү. Англи хэлээр уншиж байгаа хүний тоотой харьцуулахад бол бага л даа.

Монгол хэлээр блог унших хүний тоо бага болохоор бас тэрийг тооцох хэрэгтэй байх л даа. :-)
Light said…
zuwulguu ugsun tand bayrlalaa.odoo bi krilleer bichij bga.tanaas ym asuuchih u.live traffic feed-g yaj hiideg ym.
Live Traffic Feed-ийн олон янзын дэмжлэг байдаг юм шиг байна билээ. Надад FEEDJIT таалагдаад тавичихсан. Тэр доор байгаа "Click to Get FEEDJIT" товчийг дарахаар заавар нь байж байгаа. Нэг бичвэрийн цонх нээгээд л түүнийг нь хуулаад тавьчих. Амжилт хүсье.