Skip to main content

Цэгэлбэрээс вектор фонт

Фонт үүсгэж засварлах олон янзын програм байдаг ч тэр болгон хүн худалдаж аваад хэрэглэх боломжгүй нилээд үнэтэй байдаг тул нээлттэй эхийн Fontforge програмыг
http://fontforge.sourceforge.net/  татаж аваад хэрэглэж болно. Олон жилийн өмнө сургалтын хэрэгцээнд авсан програмууд шинэ технологийн үзүүлэлтүүдийг тусгаагүй тул хэрэглэх эд тохиромжгүй болжээ. Ингээд энэ фонт үүсгэж засварлах програмыг найзуудаасаа сонсоод судалж байгаад  хэрэглээд үзсэн их дажгүй санагдсан. MongolianScript  ( MongolianScript-tar ) фонтын 2008 оны хувилбар болох  Монгол бичгийн Opentype фонтыг үүсгэж дүрмүүдийг энэ програмаар оруулж өгсөн юм. Фонтод  үсгүүдийг дараалж бичихэд хэрэглэдэг Глип байрлуулах(Glyph Positioning ) гэх дүрмийг үсэг бүрийн хувьд тодорхойлох хэрэгтэй байдаг гэхдээ үүнийг одоогоор энэ фонтод тодорхойлоогүй.  Учир нь монгол бичгээр хооронд нь холбож бичиж байгаа МОДОН БАРЫН энэ хэв төвөггүй холбогдчихсон юм. Хэрэв монгол үсгийн гоё дэгжин фонтыг үүсгэх бол анхаарах гол зарчмын нэг нь юм. Жишээлбэл: м, л үсгүүд хамт орох, мөн энэ үсгүүдийн өмнө нь хойно нь нумтай үсэг орох үед тухайн фонтод тохируулж өгсөн байх зайлшгүй шаардлагатай.

ОпенТайп, Трүүтайп фонтууд бүгд вектор фонтууд (өөрөөр хэлбэр вектор чиглүүлэгч ашиглаад шулууныг зурахаар томьёолсон хэрэг, энэ нь зурсан дүрсээ том жижиг болгоход пропорцоо алдахгүй байх шинэтэй гээд хамгийн энгийнээр ойлгож болох байх аа). Нэлээд эртний технологи цэг бүрийг нэг бүрчлэн байрлуулж фонтыг үүсгэдэг байлаа. 1991 онд лазер принтер HP манай тэнхимд анх ирж байхад СУДАР системдээ зориулж хэдүүлээ хичээнгүйлэн бэлтгэсэн хэдэн сайхан фонт байдаг юм.

Зураг дээр энэ хэвүүд байгаа юм л даа. Энэ ФОНТУУДЫГ  (SUDAR-tar) эндээс татаад авч болно. Ямар ч байсан   цэгээр үсгүүдээ зурж НР фонт үүсгээд дараа нь Үйлдлийн системийн ДЕБАГ-аар (debug) оруулж принтер удирдах SCAN код бүхий хэдэн комманд өмнө нь нэмж оруулаад үүсгэсэн файлууд байгаа. Үүнийгээ хэвлэгч рүү ачаалаад ашигладаг юм.

Арваад жилийн өмнө сэргээх гээд фонт засварлагчаар оруулаад үсэг бүрийн цэгэлбэр зургийг нэг бүрчлэн автоматаар таниулж вектор глип болгож байсан ч цаг гаргаж чадалгүй орхисон, дээр нь компьютер солиод сэргээж байсан бүх ажил хаягджээ. Хэн нэг нь сонирхоод хийвэл ийм нэг  санаа(идей) байна.
   

Comments

Энэ зураг дээр байгаа бичиг шууд "Судар" дээр цэгэн фонтоор бичсэн бичвэр үү эсвэл миний танд ТТФ-рүү хөрвүүлж өгсөн вектор фонтуудаар дүрсэлсэн хэлбэр үү? Учир нь чанар нь бас л тааруу харагдаад байна. Хэрвээ Сударынх бол хамгийн сайндаа ийм чанартай л болох ёстой байхнээ?

г.х.,
Бадаа
Энэ СУДАРын 1992 оны хуудас, файлын бага байлгах гээд нягтрал багатай оруулсан байгаа. Чамайг фонт явуулсан гэхээр гайхаад яахооруугаа орохгүй удсан тул шалгатал байж байна. Уучлаарай :-( , түүнийг үзээд гоё юм хийгээд гаргана. Олон юманд дарагдаад эгч нь будлиж байна. Би монгол бичиг, кирилл бичгийн хэлний кодын талаар санал бичих гээд юм уншиж бас удаад байгаа. Юм сануулсан баярлалаа. ТТФ нягтрал сайн байх ёстой.
Бадаа ямар ч байсан зурлагууд нь сайхан гарсан байна. Үсэг хооронд холбох, лигатур, нэмэлт глипүүд үүсгэх гээд нилээд их ажил орох юм байна. Дүрэм гаргахаас гадна. Гэхдээ бага багаар зүтгүүлээд байвал өдөр болох байх гэж бодлоо.Баярлалаа
Unknown said…
Сайн сайхныг хүргье!
Эдэ тигүүдыг, ямар программаар задалж болно вэ? Аль, Бадрал гуай, энэ ажилыг хийсэн гэж үү?

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчилэн байх сэдвүүдийг сонгоно.   Та Апплик

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Тоон усан тэмдэг

Саяхан хэдэн зураг Picasa-г ашиглаад зүйж байснаа түүнд хэрэглэсэн гэрэл зургийн усан тэмдэг тавих аргыг хараад энгийн зүйл ч гэсэн усан тэмдгийн талаар дэлгэрүүлж бага зэрэг өгүүлэхийг хичээлээ. Тоон усан тэмдэг буюу digital watermark гэдэг нь тоон сигналд мэдээллийг эргүүлж авахааргүй шигтгэх (embedding) үйл ажиллагаа. Хэрэв энэ сигнал бүхий мэдээллийг хуулж авбал мэдээлэл хамт хуулагдаад явна. Үүнийг дэлгэцэд ил биш ч програмыг биелүүлснээр ил гарч ирэх график мэтийн хэлбэрт оруулсан өгөгдлөөр хэрэглэж болно. Тоон усан тэмдэгт зориулсан олон тооны хэрэглээ байдаг. Үүнд: Нэгдүгээрт эзэмшлийг харуулна. Жишээлбэл медиа объектын эзэмшигч хувийн түлхүүр ашиглан объект дээрээ тэмдэг байрлуулж болно. Хэрэв хэн нэгэн объектын эзэмшлийг булаацалдвал үндсэн эзэмшигч нууцлалдаа тайлал (decryption) хийж тэмдгийг сэргээж эзэмшлээ батална. Хоёрдугаар хэрэглээ нь зөвшөөрөлгүй хуулбарлалтыг илрүүлж болно. Гуравдугаарт хэрэглээ нь хуулийн хэргүүдэд фото зургийг үзүүлэх гэх мэтээр нотолго