Монгол бичгийн тухай Игл ТВ -гээр бэлтгэсэн нэвтрүүлгийг Yuotube дээрээс дараах холбоосоор орж үзээрэй. МОНГОЛ БИЧГИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ Их сайхан нэвтрүүлэг байсан. Видеоны цэгийн нягтралыг сайварлачихвал илүү сайхан болох байх гэж санагдлаа. Швейд Гүнжийн бичлэгт үзсэн ТВ нэвтрүүлгийн дүрсийн чанар цэвэр сайн харагдаж байна. Тэр ямар технологи хэрэглэсэн байдаг юм болоо. Эсвэл ердөө л резалушин буюу цэгийн нягтралд байна уу, Монголнювис дээр гарсан наадмын нэвтрүүлгийг европоос үзэх гэсэн тасраад огт үзэж болохгүй байлаа, бодвол миний компьютерын хурд муугийн байх аа .
Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...
Comments