Skip to main content

Бүртгэл эргүүлэх (logrotate)


Бүртгэл эргүүлэх (logrotate)-ийг ашиглаж бүртгэл файлуудыг архивлах.

Та /var/log/ хавтас доторхоо харахад зарим бүртгэл файл жишээлбэл kern.log , kern.log.1   kern.log.2.gz гэх мэтээр харагдаж байгаа байх. Ийм файлуудыг эргүүлсэн бүртгэл файлууд гэж нэрлэдэг. Хугацааны явцад бүртгэл файлын мэдээлэл нэмэгдсээр байх тул уншихад төвөгтэй том файл болдог. Энэ үед жинхэнэ бүртгэл файлын нэр өөрчлөгдөж шинэ kern.log файлыг үүсгэдэг.

Энэ бүгдийг бүртгэл эргүүлэх (logrotate) хэрэгсэл програмын /etc/logrotate.conf  тохируулгын файлын тусламжтайгаар зохицуулж шинэ файл үүсгэх, хуучныг өөр нэрээр нэрлэх, шахаж архивлан хадгалах гэх мэт ажиллагааг гүйцэтгэнэ.  /etc/logrotate.conf файл ихэвчлэн дараах байдалтай харагдана.

# долоо хоног бүр бүртгэл файлыг эргүүл
weekly

# сүүлийн 4 долоо хоногийн эргүүлсэн файлуудыг хадгал
rotate 4

# хуучин бүртгэл файлуудыг эргүүлсний дараа шинэ хоосон файлыг үүсгэ
create

# хэрэв бүртгэл файлуудыг шахаж хадгалмаар бол дараах тайлбарын чагт тэмдгийг арилгаад хадгал
# compress

# энэ хавтас руу бүртгэл эргүүлэх мэдээллийн богцоо хий
include /etc/logrotate.d

... гэх мэт өөр мэдээллүүд байж болно.

/etc/logrotate.d хавтас бүртгэл файл тус бүрийн тохируулгын файлуудыг агуулж байдаг. Жишээлбэл: apt, dpkg гэх мэт бүртгэл файлууд.

Бүртгэл эргүүлэх (logrotate) үйлчилгээ нь “хэрэв тохиргооны файлд тодорхойлж өгсөн бол устгагдахаас өмнөх” бүртгэлийн хуучин файлуудыг (gzip) ашиглаж шахах боломжтой.

Хэрэв бүртгэл эргүүлэхэд устгахаас өмнө бүртгэлийн файлуудыг э-мэйл хаяг руу илгээхийг хүсвэл logrotate -ийн тохиргоонд тодорхойлж өгөх боломжтой. Иймээс logrotate -ийг хэрэгжүүлэхээс өмнө /etc/logrotate.conf  гэх тохиргоо файлыг лавлаж хараарай. Эсвэл /etc/logrotate.d хавтас дотор ямар файлууд агуулж байгааг лавлаж харах нь зүйтэй.

Тохиргооны чухал үзүүлэлтийн нэг нь файл эргүүлэх мөч тодорхойлох өгөгдөл бөгөөд үүнийг өдөр бүр(daily), долоо хонгоор(weekly) эсвэл сараар (monthly) гэж тодорхойлно.   

(rotate тоо) сонголтын “тоо” нь  бүртгэл эргүүлэхийг гүйцэтгэхдээ бүртгэл файлыг устгахаас өмнө тэдэн удаа эргүүлнэ гэдгийг хэлж өгнө. (rotate 4) гэдэг нь бүртгэл файлын өмнөх дөрвөн хувилбарыг хадгалж байна гэсэн утгыг илэрхийлнэ.

Comments

Олон уншигдсан

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э...

Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл

Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе.    Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл (хоёрдугаар хэсэг). Би: Тэгвэл Google AI эсвэл Facebook AI юу нь дээр суурьлаж ажилладаг бэ? Өө энэ чинь маш сонирхолтой сэдэв байна 🤓. Google, Facebook (Meta) хоёрын хиймэл оюуны “тархи” нь GPT-ээс ялгаатай боловч мөн адил нейрон сүлжээ + transformer архитектур дээр суурилдаг. Харин өөр өөр нэртэй, өөр өөр зорилготой загварууд хөгжүүлсэн байдаг. Google AI Google-ийн гол хиймэл оюуны технологиуд: Transformer (2017) Google-ийн судлаачид анх бүтээсэн. Энэ нь GPT, BERT, LLaMA гээд бүх том хэлний загварын үндэс болсон. BERT (2018) Голдуу хайлтын системийг сайжруулахад хэрэглэсэн. Хэлний утга, өгүүлбэрийн холбоо ойлгоход сайн. PaLM (2022) → дараа нь PaLM 2 Google-ийн GPT-тэй төстэй том загвар. Bard (дараа нь Gemini нэртэй болсон) chatbot нь PaLM дээр суурилж ажилладаг. Gemini (2023–) Одоогийн Google AI-ийн гол “тархи”. Multimodal буюу зураг, текст, код, видео зэрэг олон төрлийн өг...

Цэгэлбэрээс вектор фонт

Фонт үүсгэж засварлах олон янзын програм байдаг ч тэр болгон хүн худалдаж аваад хэрэглэх боломжгүй нилээд үнэтэй байдаг тул нээлттэй эхийн Fontforge програмыг http://fontforge.sourceforge.net/   татаж аваад хэрэглэж болно. Олон жилийн өмнө сургалтын хэрэгцээнд авсан програмууд шинэ технологийн үзүүлэлтүүдийг тусгаагүй тул хэрэглэх эд тохиромжгүй болжээ. Ингээд энэ фонт үүсгэж засварлах програмыг найзуудаасаа сонсоод судалж байгаад  хэрэглээд үзсэн их дажгүй санагдсан. MongolianScript  ( MongolianScript-tar ) фонтын 2008 оны хувилбар болох  Монгол бичгийн Opentype фонтыг үүсгэж дүрмүүдийг энэ програмаар оруулж өгсөн юм. Фонтод  үсгүүдийг дараалж бичихэд хэрэглэдэг Глип байрлуулах(Glyph Positioning ) гэх дүрмийг үсэг бүрийн хувьд тодорхойлох хэрэгтэй байдаг гэхдээ үүнийг одоогоор энэ фонтод тодорхойлоогүй.  Учир нь монгол бичгээр хооронд нь холбож бичиж байгаа МОДОН БАРЫН энэ хэв төвөггүй холбогдчихсон юм. Хэрэв монгол үсгийн гоё дэгжин фонтыг үүсгэх бо...