Skip to main content

Хэлтэй дэвтэр

Шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолуудад сонин хачин зүйл дүүрэн байдаг л даа тэдний нэг нь  “The Hitchhiker's Guide to the Galaxy” (Галактикт очих Хитчхикэрийн зөвлөмж) гэх зөгнөлт зохиолд гарах “babelfish” -ийн тухай бага тайлбар хиймээр санагдаад, учир нь хаяа нэг орж уншдаг  “BabelStone” (http://babelstone.blogspot.com/) блог дээр бас сонин зүйл нийтлэгдэх бөгөөд өнгөрсөн оны эцсээр BabelPad гээд олон хэл дээр бичвэр оруулах програмын хувилбар сайжирсан тухай гарсныг туршиж үзэх гээд амжихгүй байж байгаад өчигдөр туршиж үзсэн тэнд Монгол бичгийн хэрэгсэл програм боловсруулбал олж авч болох сайхан санаанууд байна.

Уран зөгнөлийн санаа болох  “babelfish” олон хэлээр шууд орчуулга хийдэг загас гэнэ. Энэ жижиг загасыг чихэндээ хийчхээр ямар ч хэлээр ярьсан яриаг мөн өөр гариг ертөнцөөс ирсэн дуу чимээг хүртэл бүгдийг бид ойлгох боломжтой юм байна. Хэдэн мянган жилийн өмнө ийм загас ч байсан юм билүү эсвэл хэзээ нэгэн цагт технологийн хөгжлөөр бүтээчих ч юм билүү ямартай ч ийм сайхан зүйл байж болно гэж хүн та мөрөөджээ.

BabelStone” блог нь эртний олон янзын хэл бичгээр бичигдсэн  баримт дээр тулгуурлан төрөл бүрийн эх үүсвэрийг ашиглаж судалгаа хийдэг залуус хамтран гаргадаг тэмдэглэл дээ. Миний мэдэхийн долоо найман жилийн өмнө монгол бичгийн а,э,о,у,ө,ү үсгийн талаар ойлгох гэж мэрийж байсан хүмүүс өнөөдөр олон гайхалтай нийтлэлүүдийг гаргасан байхыг 
Монгол ба манж  гэсэн шошгоор ороод монгол бичгийг маань юникодын төвшинд  сайхан тайлбарласныг олж уншиж болно.  Монгол бичгийн асуудлыг компьютерын талаас нь сонирхдог залуус цагаа гаргаж байгаад энэ тэмдэглэлийг уншаарай гэж зөвлөе.

BabelPad” (http://babelstone.blogspot.com/2009/12/babelpad-version-5200.html) олон хэлээр бичих тэмдэглэлийн дэвтэр (хэлтэй дэвтэр :D) гэсэн төлбөргүй програм хангамж байна. Эх код нь нээлттэй эх биш юм шиг байна лээ. Гэхдээ чөлөөтэй татаж аваад хэрэглэх боломжтой. Монгол бичгийн хэрэгсэл хийвэл эндээс бас санаа авах зүйл их байна. Монгол бичгийн дүрмээр хувирах зарчмыг сайн ойлгож чадсангүй. (Тэдний бэлтгэсэн эх зураг дээр хулгана гэсэн үг зөв хувирсан харагдаж байна.)
  • Энэ програм нь гараас оруулах зарчмын өөрийн дарангуйлал ашиглаж өөртөө хэрэглэх бөгөөд илүү дутуу гарын драйвер хэрэглэхгүй. Энэ нь нэг талаасаа судалгааны хэрэгсэлд их амар байдаг юм.
  • Оруулахдаа галигаар оруулах цонх ашиглаж. Жишээ нь  “monggol”  гэж цонхон дээр галиглаж бичсэн ч эх бичвэрийн цонхонд “ng” гэсэн ганц кодоор үсэг орж байгааг хараад  баярласан.  Түүний адил  “lh”,“oe”, “ue” гэж галиглахад Юникодын ганц ганц кодоор орж байгаа нь маш сайхан санагдсан л даа. Энэ уламжлалт ханз оруулдаг санааг би нэг их анзаардаггүй байж, нэгийг бодогдуулсан юм.


Хэлний хэрэгсэл боловсруулахад тус болох олон сайхан функцүүд байна билээ. Туршиж үзээд санаа оноогоо хуваалцаарай залуусаа.  Үүнийг туршиж байгаад  монгол үсгийн шигтгээ зургийн (айсон) цуврал хийх санаа төрснийгөө дараа үргэлжлүүлэн бичье.

Comments

Сонирхолтой мэдээ байна!

Би энэ Bablepad-г суулгаж үзлээ. Босоо Монгол бичгээр бичих гээд дандаа дөрвөлжин гараад болсонгүй. Ямар учиртай юм болдоо...

Миний хувьд эхний ээлжинд хэвтээгээр ч хамаагүй шууд бичээд харилцах боломж олгож байгаа Mongolian Baiti фонт илүү санагдаад байгаа ч энэ маань зөвхөн Vista дээр хэрэглэх боломтой байх шиг байна. Үүнийг ХР дээр суулгах нь заавал төлбөр төлөх бололтой. Бас үүнийг Хятадаас оруулсан бололтой. Манай мэргэжилтнүүд нэг ийм нээлттэй эх хийх боломж хэр болоо...

Олон асуудлууд ер нь үүсэж байна л даа, ганц би өөрийн хэрэглээ болгох замаар энэ бичгээ сэргээнэ гэхэд...

Энэ асуудлыг шийдэж нийт Монголчуудыг холбосон сүлжээ үүсгэх зорилгоор http://groups.google.com/group/panmongolia бүлэг үүсгээд одоогоор 11 хүн орж ирсэн байдалтай байна.

Мэдээлэл баярлалаа!
Энхжаргал
Нээлттэй эх гэвэл монгол бичгээр ажиллах Опенофисын 2-р хувилбарыг эндээс татаж авах боломжтой байна. http://mn.openoffice.org/about-downloads.html Опенофисын 3-р хувилбар нь одоогоор монгол бичгээр ажиллахгүй байгаа бөгөөд шалтгааныг энэ холбоосноос олж уншиж болно.

Харин 2-р хувилбар дээр Монголоор ажиллах зааврыг энэ холбоосоор ороод уншаарай.

Монгол бичгийн галигийн асуудлыг transliteration дээрээс дэлгэрүүлж үзэх боломжтой байна.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Нээлттэй эх номын (1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэх хүн бүрд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байж болзошгүй тул номын орчуулгын талаар коммент буюу сэтгэгдэл дээр санаа оноогоо бичиж үлдээн үү. Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source) Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын (computing) нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна. Энэ өгүүлэлд Нээлттэй эхийн хөгжлийн түүх, философи болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахын зэрэгцээ програм хангамжийг хөгжүүлэгчид юуг авч хэрэглэж болох мөн өөрсдийн хөдөлмөрөө хандивлах төслүүдийг сонго...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...