Skip to main content

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list), Онцлох жагсаалт (Feature list), Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал:

Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих.

ML.A -:  uF305
ML.A -:  uF308
--}
--}

Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна.

uF406 -: ML.BA, ML.OU
--} 

Хувилбар(ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга.

uF30E -: uF30F
--}

Лигатур орлуулга (A ligature substitution), хэд хэдэн глип индексийг цугтан  нэг глип индексээр солино,

ML.PA + ML.O -: uF40E
--}


Хамааралтай орлуулга (Contextual substitution), хамгийн хүчтэй төрөл бөгөөд глипүүдийн зарим дүрмээр(pattern) нэг эсвэл нэлээд глипийг орлуулах хамаарлын нөхцөлтэйгөөр глип орлуулгуудыг тодорхойлно. Энэ төрлийг дараах төрөлтэй хавсруулан хэрэглэсэн жишээгээр харууллаа.

Гинжилсэн хамааралтай орлуулга (Chaining contextual substitution), хамааралтай орлуулгын хүчин чадлыг өргөтгөх зорилготой. Үүгээр орох дарааллын глипүүдийн дүрмээр нэг эсвэл хэдэн глипээр нэг эсвэл хэдэн орлуулгыг гүйцээж болно. Жишээ нь:

feature calt { # Contextual Alternates script mong; # Mongolian
 lookup calt4 {
           sub uF32C' @calt1 by ML.DA;   / Дунд орсон дэвсгэр Д үсгийн ард 
                                                                  / эгшиг орсон бол дэвсгэр биш 
                                                                  / дунд орсон Д үсгээр орлуулна.
           sub [uF3AC uF3AF]' M.vowel_separator by [uF315 uF31B];
           sub uF314' @calt3 by uF3AB;  
           sub uF31A' @calt2 by uF3B0;
    } calt4;
  lookup calt7 {
    sub narrow_no_break_space [ML.O ML.U ML.OE ML.UE]' [uF32D
      uF3AC] by [ML.O uF30C ML.OE uF3A5];
    sub narrow_no_break_space [ML.I ML.YA uF30A]' [ML.I ML.JA ML.YA    
      uF30A uF30B] by [ML.JA ML.JA ML.JA];
    } calt7;
} calt;

Гинжилсэн хамааралтай дан орлуулгыг буцаах (Reverse Chaining contextual single substitution), энэ нь “буцаж явах” ба/эсвэл “урьдчилан харах” дарааллаар гинжлэн оруулсан глипээр орлуулж солигдсон ганц глипийг буцаахыг зөвшөөрнө.

Энэ орлуулгыг хэрэглэсэн үгүйг санахгүй байна л даа. Энэ бүгд маань анхны туршилт байсан тул алдаа мадаг байж болно. Гэхдээ цэгцтэй сайхан алгоритмын бүрэн бэлтгээд гаргавал монгол бичгээрээ  үйлдлийн системийн талбараас хамаарахгүй ажиллаж болох нөхцөлийг бүрдүүлээд өгнө гэсэн ойлголт. Залуус аа цааш уншиж судлаач, мэдэх зүйлээ хуваалцаач, төвөгшөөлгүй хийгээд ирвэл хүн бүр чадах мэдэхээрээ хамтарч юм бүтээж чадна. :-)


Comments

Ochko said…
Цаг, хүч шаардсан амаргүй ажил бололтой. Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Очко асуух зүйл байна: Арван долоо найман жилийн өмнө цэг цэгээр нь хичээж байгаад зурсан хэдэн сайхан фонт байгаа түүнийг трутайп руу хөрвүүлээд залуус ашиглаасай гэж би бодоод байгаа юм. Асуух зүйл Гүүгли ДОС шиг эсвэл Vimeo шиг адил ажиллахаар жижигхэн архив файл төвөггүй хэн ч татаж авахаар тавьж болох тийм үйлчилгээ байдаг уу?
Tuvshin said…
This comment has been removed by the author.
Tuvshin said…
Ýðäýý ýã÷èä
Òà òýð ôîíòóóäàà íèéòýëñýí ýñâýë, òàòàæ àâàõ õîëáîîñ õèéñýí áîëîâ óó? Áè TTF ôîíò áîëãîõ òàëààð îðîëäîæ ¿çüå ãýæ áîäëîî. Ýõíèé àëõàìä íýã á¿ð÷èëýí çóðæ vector graphic áîëãîõ õýðýãòýé áàéõ. Òýãýýä òàíä ¿ð ä¿íãèé íü ¿ç¿¿ëüå.
Tuvshin said…
Erdee egchid
Ta ter fontuuda niitelsen, esvel tataj avah holboos hiisen bolov u? Bi TTF font bolgoh talaar oroldoj uzey gej bodlo. Ehnii alhamd neg burchilen zurj vector graphic bolgoh heregtei baih. Tegeed tand ur dungii ni uzuuley.
Төвшөө:
Дараах бичлэг дээр холбоосууд нь байгаа.

http://erdeelym.blogspot.com/2010/04/blog-post_08.html
Tuvshin said…
za bayarlalaa
baynaa said…
Эрдэнэчимэг эгчээ,

Хөдөлмөр гарган энэ бүгдийг нэг бүрчлэн тайлбарлаж байгаад тань баярлалаа. Нэг юм асууя...

Үржих орлуулгыг хаана хэрэглэх вэ? Тийм практик хэрэглэгээний жишээ хэлж өгөөч...
Үржих орлуулга хэрэглээ нь бичвэрийг бичих засах явцад хэрэглэгдэнэ л дээ. Үг бичиж яваад лигатураар бүтсэн үе бичлээ гэж бодоход жишээ нь БӨ гээд биччихсэнээ Ө устгаад дараа нь А ч юм уу О ч юм уу өөр үсэг бичиж байж болно. Яг тэр үед орлуулга хийгдээд бичигдэж байна мөн текст дэлгэц рүү харагдахад хэрэг болох зүйл л дээ.

Хэвлэлийн янз бүрийн монгол фонтууд сайхан хийх бол монгол бичигт лигатур зайлшгүй хэрэгтэй юм билээ.

Түүнээс лигатур байхгүйгээр фонт шийдэд рендренг хийхийг өөрөөр тодорхойлчих боломжтой байгаа юм л даа.

Опентайп фонтоор биш өмнөх фонтуудыг ашиглаад хэд хэдэн прототайп лигатиргүй туршиж үзэхэд боломжтой байсан.

(Жич: Баянаа чи нэг монгол бичгийн хичээл бичээд байсан бил үү, Түүнийхээ холбоосыг http://mongolian-script.blogspot.com/
http://mongolian-script.blogspot.com/ Суралцах хэсэгт коммент- оруулчихна уу? Өөр эх сурвалжууд мэдэж байвал бас оруулчихвал их сайн байна. Бүгдийн цуглуулаад монгол бичиг сурах хүнд хэрэгтэй жагсаалт гаргах санаатай байгаа юм.)
baynaa said…
Эрдээ эгчээ баярлалаа,

Би хичээл бичиж өнгөрүүлсэнгүй. (Өвөр монголчууд ингэж ярьдаг юм, сонсоод дасчихаар ингэж ярьмаар санагдлаа :)) Харин тэр буланд Unicode дээр бичигдсэн "Монгол бичгийн текстүүд" гээд булан нээчихвэл бас зүгээр санагдлаа... Фонт, программаа шалгахад ч юмуу бэлэн текст их хэрэг болох юм.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дараа зурлагуудыг

Мультимедиа-н гурав

Хэд хоногийн өмнө Линүкс формат сэтгүүлээс юм уншиж суутал “Салхитай тэнгэрийн үүл хурдан, Саруул ухаантны санах хурдан, Сайн морины явдал хурдан” гэж  гурван хурдан буюу Ертөнцийн гуравууд санаанд ороод нээлттэй эхийн мултьтимедиа хэрэгсэл програмын талаар юм бичмээр санагдав. Үүнийгээ Мультимедиа-н гурван бүтээгч, Мультимедиа-н гурван засварлагч, Мультимедиа-н гурван тоглуулагч гэж хэлбэл болмоор ч юм шиг байна. Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл  багтдаг. Мультимедиа бүтээх гурван хэрэгсэл Холигч (Blender)  Ихэнх үйлдлийн систем дээр ажиллах боломжтой 3D буюу гурван хэмжээс агуулгыг бүтээгч нээлттэй эхийн хэрэгсэл програм. Хэрэгслийг жишээ нь телевизийн медиа бүтээх, богино хэмжээний анимэйшин кино бүтээхэд хэрэглэдэг.   LMMS (Linux Multimedia Studio)  Дууг синтез хийхэд, MIDI ke