Skip to main content

Унших эх сурвалж, Дөрөв



Монголын эртний түүхийн бичгүүдийн нэг болох ХҮШ зууны үед зохиосон Рашпунцагийн Болор эрх буюу "Дай-Юан улсын болор эрх" судрын монгол бичгээр бичсэн  е-номын хэд хэдэн холбоосыг Гүүглийн НОМ нэртэй төслийн сангаас хайлтын хөдөлгүүрийн ид шидээр олсон юм.  Харвардын их сургуулийн ази судлалын төвөөс хэвлэсэн  БОЛОР ЭРХ нэртэй таван дэвтэр ном байна. Эхний гурван номонд нь гар бичмэл хувилбар, сүүлийн хоёр номонд  хэвлэмэл эх сурвалжийг оруулж хэвлэжээ.

Болор эрх (1):

"Богд Чингис хааны долоон зуун гучин зургадугаар оны есөн  сарын нэгний өдөр. Рашпунцагийн зохиосон монгол улсын түүх, гутгаар дэвтэр. Тэргүүн ноёны ордны нарийвчлах гэрийн дармал гаргах газраас дармалдав." гэж эхлэх Болор эрхийн энэ хувилбарыг номын IV , номын  V -р дэвтэрт хэвлэжээ.

Болор эрхийн номын V дэвтэр Гүүглийн электрон ном бүлгээр илэрч гарсан  учир е-ном үзүүлэлтээр бүлэг, агуулга нь тодорхой байна.  Нийт 17 бүлэгтэй, 10,13 бүлгээс бусдыг нь унших боломжтой юм байна. Номын доод талд байрлах агуулга(contets)-аас сонгох боломжтой бөгөөд
номыг уншиж эхэлсний дараа хайх цонхны дор байрлах агуулга(contets) цэсээр ороод бүлгийг сонгох боломж олдох юм байна.

Болор эрх (2):

Болор эрхийн Тойн Рагва Жамсаны эх судраас 1909-1910 од хуулж бичсэн хувилбар гэх номын эхэнд тэмдэглэсэн байна.  "Дай Юаний болор эрх бичиг, Тэргүүн дэвтэр" гэж эхэлсэн дараах холбоосуудаас унших боломжтой. 
  • Болор эрхийн энэ хувилбар номын  I дэвтэрт  хэвлэгдэж. Нийт 29 бүлэгтэй, (15,16,17,29,24,25) бүлгээс бусдыг уншиж боломжтой юм байна.
  • Болор эрхийн цуврал номын II дэвтэр. Нийт 21 бүлгийн (17,18,20) гурван бүлгээс бусдыг унших боломжтой байна.
  • Болор эрхийн номын III дэвтэр.

Уншигч та энэ электрон номуудыг онлайн унших боломжтой харин электрон номын бүх хуулбар зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэдгийг анхаарч байхад илүүдэхгүй.

Болор эрхийн нэг, тав дугаар дэвтрийг хайж олсны дараа бусдын олохоор хэд хэдэн янзын хайлтыг хийж үзлээ. Та ч бас туршаад үзээрэй. “болор эрх” гэж хайх эсвэл “bolor erike” гэж хайхад танд ямар мэдээлэл олдож байна вэ? номын тухай юу гэж байх юм.

Монгол бичгээр унших эх сурвалж ном интернетэд олон болтугай.


Comments

xvv said…
Гайхалтай... баярлалаа :)

Олон уншигдсан

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаа...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Гадаадын үгээр гайхуулагсад

Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь ЭТГЭЭД ХЭЛ Үг нь монгол, өгүүлбэр нь орос, Үзэхэд этгээд сонины хэл, Өв соёлоо үл тоомсорлон, Өнөөгийн байдал ийм болмай. Зуун түмэн үгтэй хэлэнд, Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх, Харийн үгээр далдайлгагсадыг Хамагийн боловсорсон гэхэд бэрх, Гадаадын үгээр гайхуулагсадыг Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх. Хэвлэл сонин үзсэн үдэштээ Хэлний шинжлэлтэний нойр хулжаад, Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг, Хэнхдэг дээр чулуу дарах мэт, Харь үгийн бүлхинд хахаж, Харанхуй шөнө хар дарах мэт. Б.Ринчен 1958.05.07 Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулган...