Skip to main content

Өнөөдрийн сонголт

Нээлттэй эх сонирхогчдод зориулсан Линүкс Формат сэтгүүл сар бүр дугаар гардаг юм л даа. Уг нь захиалаад уншдаг хүн болсон, энэ жилийн дугааруудыг олигтой ч уншиж амжилгүй дээр дээр нь давхарлаад, зарим нь уутнаасаа ч гарч амжаагүй байтал энэ долоо хоногт дахиад нэг ирлээ. Задлаад хартал Арван нэгдүгээр сарын дугаар байна. Есөн сард арван нэгдүгээр сарын дугаарыг захиалагч нь хүлээгээд авахаар захиалга, шуурхай хэвлэх, борлуулалт гэж янзын санагдлаа. 
Харин сэтгүүлийн тэргүүн сонголт (HotPicks) нэртэй маш олон хуудас буланд нээлттэй эхийн одоогоор хамгийн сайн ямар програмуудыг санал болгосныг нь жагсаажээ. :-) Сонирхсон хүн яагаад гэдгийн лавшруулаад үзээрэй. 

Эх сурвалж нь : www.linuxformat.com (LXF150) 
  • Хөгжим тоглуулагч: Amarok Вэб: http://amarok.kde.org/ ; Хэрэв та өмнө нь хэрэглэж үзээгүй бол 2.4.3 хувилбар нь таныг гайхшруулах юм байна. 
  • VM менежмент: Archipel Вэб: http://archipelproject.org/ ; бетта 3, програм хангамжийг туршиж үзэх болон хөгжүүлэхэд ганц хэрэгтэй зүйлийн нэг нь, үүнийг чөлөөт лицензтэйгээр хэрэглүүлж байгаад нь линүкс маш талархаж байдаг юм байна. 
  • Интерактив Пайтан бүрхүүл : IPython Вэб: http://ipython.org/ ; хувилбар 0.11, Пайтон ашиглахад хялбар ч пайтон бүрхүүл бүүр ч сайхан. 
  • KDE лаунчер: Takeoff Вэб: http://kde-apps.org/ ; хувилбар 0.1, Саяхан гарсан Mac OS X Lion -оос гарсан, "аксон" болон "таб" байдлаар меню=цэс нь юуг ч хайж олох брауз хийхэд хялбар. 
  • Файл уншуур: Rowscope Вэб: http://rowscope.sourceforge.net/ ; хувилбар 1.2, Аварга том файлыг зохицуулан ажиллахад тусална. 
  • Подкаст тоглуулагч: GPodder Вэб: http://gpodder.org/ ; хувилбар 2.18, Үнэхээр уяан хатан. 
  • ЮуТүйб үзүүлэх: Minitube Вэб: http://flavio.tordini.org/minitube/ ; хувилбар 1.5 Таны мэдрэхүйгээр юу болж байгааг хялбархан ойлгож өөрчилнө. 
  • Стратегийн тоглоом: CKhet Вэб: http://mbays.freeshell.org/ckhet/ ; хувилбар 0.1.6 шатартай төстэй хэрнэ хүчтэй зэвсэг. 
  • Өнгөт тоглоом: Cubosphere Вэб: http://sourceforge.net ; бета, төвөгтэй байдлаас түлхүүрүүдийг олж авснаар хялбархан мултарч гарах. 
  • Администраторын хэрэгсэл: Usermin Вэб: http://www.webmin.com/usermin.html ; хувилбар 1.48, NetBSD, FreeBSD зэргийг дэмжих ба бусад Unices ийг хост хийнэ. 
  • Линүкс түгээлт: Tiny Core Linux Вэб: http://distro.ibiblio.org/tinycorelinux/ ; хувилбар 3.7, нэг их гайхмаар харагдахгүй ч маш өндөр нягтралтай график файлын багтах зайнаас бага зайд багтана.   

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Гадаадын үгээр гайхуулагсад

Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь ЭТГЭЭД ХЭЛ Үг нь монгол, өгүүлбэр нь орос, Үзэхэд этгээд сонины хэл, Өв соёлоо үл тоомсорлон, Өнөөгийн байдал ийм болмай. Зуун түмэн үгтэй хэлэнд, Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх, Харийн үгээр далдайлгагсадыг Хамагийн боловсорсон гэхэд бэрх, Гадаадын үгээр гайхуулагсадыг Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх. Хэвлэл сонин үзсэн үдэштээ Хэлний шинжлэлтэний нойр хулжаад, Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг, Хэнхдэг дээр чулуу дарах мэт, Харь үгийн бүлхинд хахаж, Харанхуй шөнө хар дарах мэт. Б.Ринчен 1958.05.07 Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулган...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...