- Дундаа хэрэглэх үү (Хуваалцах уу)? тийм бол: Та хэнд ч хамаагүй үзүүлмээр байна уу? тийм бол: Нийтэд үзүүл, үгүй бол: Бизнест зориулах (боссд, ажлынхандаа, үйлчлүүлэгчдээ) эсвэл хувийн хэрэгцээнд (найзууддаа, гэр бүлдээ) үзүүл.
- Бусдын нийтлэлд (шууданд) дуртай юу? тийм бол: талархлаа +1 -ээр илэрхийл эсвэл сэтгэгдэл бич. Эсвэл: энэ нөхөр ихэвчлэн сонирхолтой зүйл ээ хуваалцдаг уу? тийм бол тойрогтоо нэм, энэ нөхөр тасархай зүйлсээ хуваалцдаг уу? тийм бол санал болго. Эсвэл зүгээр л хуваалцмаар байна уу? тийм бол анхны дүрмийг мөрд.
- Хавчуурга(тэмдэглэж авах) эсвэл нооргоор хадгалах уу? тийм бол хавчуургын тойрогтоо нэмж хий эсвэл хоосон тойрогт хий.
- Тасархай хүмүүсийн тойрог байна уу? тийм бол тойргоо бусадтай хуваалц.
- Хэн нэгэнтэй хөөрөлдмөөр байна уу? тийм бол зурвас илгээ, э-мэйл илгээ, хөөрөлдөх хэрэгслээр зурвас илгээ.
- Зугаацмаар байна уу? тийм бол тоглоомоор тогло, камераа залга, видео үз.
- Тасархай нийтлэлүүд үзмээр байна уу? тийм бол “Юу тэргүүн бэ ” гэдгийг үз.
- Ямар нэг юм хайж байна уу? тийм бол Гүүгле+ -ээр хай.
- Спамчид(хэрэггүй шуудан илгээгчид) байна уу? тийм бол түүнийг хааж холдуул, илтгэ.
- G+ таалагдсан уу? тийм бол найзуудаа урь.
Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Comments