Skip to main content

Google -ийн шинэ хөгжүүлэгч суралцах хөтөлбөр.

Өнөөдөр энэ бичлэгийг уншсан их сайхан санагдсан тул Гүүгл хэрэглэгч залуустаа шинэ мэдээг хүргэмээр санагдлаа. 

Эх сурвалжийг эндээс уншаарай. 

Энэ долоо хоногийн Google I/O -д 5000 аас олон хөгжүүлэгчид оролцож Гүүглчүүдийг маш их баярлуулжээ. Уг арга хэмжээнд Гүүглчүүд шинэ бүтээгдэхүүн ээ танилцуулж, салбаруудын хуралдаан, codelabs (кодлаб-ууд), Sandbox (Сандбокс,Элсэн хайрцаг) демо хийх гээд бүх үйл явцын үед хүмүүс мэдлэгээ хуваалцав. Хөгжүүлэгчид жилд зөвхөн гурав хоног мэдээлэл солилцох хязгаарлагдмал нөхцөлөөс гарах анхны алхмыг өнгөрсөн долоо хоногт Google Developers Live  (Гүүгл хөгжүүлэгчидтэй шууд) нээснээр хөгжүүлэгчид Гүүглийн инженерүүдтэй эсвэл бусадтайгаа өөд өөдөөсөө харж суугаад ярилцах зөвлөлдөх боломж нээгдлээ.

Тодорхой цагт шууд суугаад зөвлөлдөх, ярилцах нь тохиромжгүй бол бид дараах хоёр хөтөлбөрийг шинээр оруулж байна гэжээ. Үүнд: (Google Developers Academy) Гүүгл хөгжүүлэгчдийн академи болон (Google Developers University Consortium) Гүүгл хөгжүүлэгчдийн Их сургуулийн консорциум.

Нэгд:
Google Developers Academy  Гүүгл хөгжүүлэгчдийн академи нь Гүүгл технологиуд дээрх сургалтын материалаар хангах шинэ хөтөлбөр юм. Хөгжүүлэгчид Гүүглийн олон янзын хөгжүүлэх хэрэгсэл болон АПИ дээр өөрийн чадварыг сайжруулах эсвэл суралцана. Бид Google App Engine(Гүүгл Апп Инжин), Google Drive(Гүүгл Драйв), YouTube(ЮуТюбе), advertising APIs(сурталчилгааны АЙПИ) курс хичээлүүдийг эхлэн суурилуулсан бөгөөд цаашид шинэ хичээлүүдээр баяжин гэжээ.

Тайлбар үг(тусламж):
  • Google App Engine(Гүүгл орчинд вэб хэрэглээний програмуудыг ажиллуулах арга), 
  • Google Drive(хэрэглэгч өөрийнхөө өгөгдөл баримт бичгээ дурын төхөөрөмж болон програм хангамжид ашиглах) 
  • YouTube(өөрийн програмын хэрэгсэлд ЮуТюбе-ийг яаж хэрэглэх) 
  • Аdvertising APIs(төрөл бүрийн Сурталчилгааны програм хэрэгслийг хэрэглэх) 
Хоёрт:
Google Developers University Consortium  Гүүгл хөгжүүлэгчдийн Их сургуулийн консорциум гэдэг нь судалгаа, зааварт зориулж хөгжүүлэх талбар болон Гүүгл хэрэгслийг хамтран ашиглах их сургуулийн хамт олныг хэлнэ. Бид Гүүглийн талбарт ажиллах багш, судалгааны ажилтнаар хангаж мөн тэдний материалыг шэйр хийж хуваалцаж өөр факультеттай(worldwide) чөлөөтэй хамтран ажиллана. Энэ бол судалгааны ажилтнууд өөрийн ажлаа илтгэх, амжилтад хүрэх, судалгаагаа хэвлүүлэх, мэдлэгээ солилцох бусадтай хуваалцах хамтрах маш сайхан газар байх болно.

Дэлхий нийтээр хамтрах интерактив талбар болон суралцах хэрэгслүүдийг бүрдүүлж өгснөөр бид өнөөдрийн болон маргаашийн Гүүгл хөгжүүлэгчдийн чадварыг бий болгож мөн өргөтгөж өгснөөр ТЭД шинэ төвшинд гайхалтай айпи програмууд бүтээхэд БИД тусалж байгаа юм гэжээ. ...
Сонирхвол хувь хүн ч, тэнхим ч, их дээд сургууль ч, хэсэг бүлэг хүн ч хамтраад ажиллаж бололцоо байгаа юм байна. Цааш нь дэлгэрүүлээд үзээрэй залуусаа.
Ямар нэгэн зүйлийг эхэлж байхад нь оролцоод явчихвал хамтдаа хөгжин дөө. 

Comments

Unknown said…
Сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Ашиглаж үзнээ.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...