Skip to main content

Шувуун саарал монгол бичгээр


Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна.

Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж +Lkhamsuren Amarjargal  хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог "Шувуун саарал"  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров.

bootstrap-getting-started  нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Вэб хөгжүүлэлтэд хэрэглэх нэг стандарт нь  CSS cascading style sheets(тохиргоот/шаталсан загварын хуудаснууд) аар хуудсыг загварт оруулаад хөтчөөр бидэнд харуулах асуудал. CSS3 -р хувилбарт хөтчүүдийг дэмжих нэмэлт олон функц орж ирсэн бөгөөд одоогоор W3C стандартад орж ирээгүй байгаа ч хөтөч хөгжүүлэгчид туршилтаа хийсээр нэмэлт пропортыг бий болгоод байгаа юм байна аа. Үүний талаар Вэбийг стандартын дагуу хөгжүүлэхэд зориулсан http://www.w3schools.com/ өөрөө суралцах хичээлүүдээс үзэж болно.  Firefox нь (-moz-) ыг Chrome, Safari хоёр нь (-webkit-) ыг босоогоор баруунаас зүүн тийш шилжих функцүүдийг дэмжээд  эзэмшилдээ оруулаад өгсөн тул сүүлийн үеийн хөтчүүдийг хэрэглэж байгаа нөхцөлд "Шувуун саарал" хуудас харагдана. Chrome дээр зөв харагдаж байна. Хэрэв Chrome дээр зөв харагдахгүй бол энд бичсэн тохируулгыг хийгээд үзээрэй.

Хуудасны доод хэсэгт бичвэрийг юникодоор оруулсан байгаа бөгөөд фонтыг сольж харах боломжтой, зарим хүнд аль нэг фонтоор харагдахгүй байж болно. Ямар нэг гажилт өөрт чинь мэдэгдвэл сэтгэгдлийн булангаар эсвэл монгол бичгийн бүлгийн хэлэлцүүлгээр бичээд оруулаад ирвэл, аль болох боломжоороо шийдвэрлэж засахыг оролдоно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаа...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...