Skip to main content

Нэгэн зураг

Миний аав ная холоо гарсан сайхан хүн бий л дээ. Бага наснаасаа радио холбоотой холбогдож тэтгэвэрт гартлаа холбооны инженер хийж явсан. Өөрийн ач, зээ хүүхдүүдээ аав нь өвөө нь юу хийж юу бүтээж ямар сайхан найзуудтайгаа хамт ажиллаж  амьдарч байжээ гэдгийг мэдэж байгааг гээд "Миний мэдэх радио" гэсэн дурдатгал номоо бичсэн юм. Түүнийг нь энэ хавар монгол радио компанийнхаа хэвлээд өгсөн. Үүнээс нэг сонирхолтой зураг үзүүлмээр санагдаад, учир нь миний багад миний хөгшин ээжтэй хамт Патаа эмээ гээд нэг эмээ дандаа л манайд байдаг байж билээ. Би тэр үед энэ эмээ миний хөгшин ээжийн найз л гэж мэддэг байснаас өөр түүх намтар мэддэггүй байжээ.




 ...
Радиогоор донтсон хүү 1930 онд 5-6 настай байхдаа радио хөгжмийг Богдын жолооч байсан П.Бадам гуайнд үзэж билээ. Бадам гуай ажилтай, хүү Нацагдорж сургуульд явдаг учир гэрийн хүмүүс, зочдод радио сонсгох ажлыг би хийдэг байв. Би гадаад хэл мэдэхгүй учир зөвхөн хөгжим сонсон, найзууд, томчуулд радио хөгжим гэж байдаг, агаар тэнгэрээс өндөр төмөр шүүрээр янз бүрийн хөгжим дууг шүүрдэн авдаг гэж ярихад үнэмшдэг хүн байдаггүй байв. Тэр үед мэдэхгүй зүйл гарвал, чөтгөр эсвэл бурхан, эцэст нь худалч гээд зогсдог цаг байсан юм. Худалч болохгүйн тулд эвдэрсэн ламп, гүйдэлгүй болсон зайг гэртээ авчирч найзууддаа үзүүлэн, хэрвээ ажилтай зай, ламптай болбол хооронд нь холбож үзэхээр, эвдэрсэн лампуудаа нар луу харуулан тавина, гүйдэлгүй зайны нүхээр шээгээд зэрэгцүүлэн өрж тавьдаг сан. Ийм хүнийг донтсон гэхээс өөр юу гэх вээ. 

П.Бадам гуайн тухай дурсахад. Бадам гуай их соёлтой эрдэмтэй хүн байв. Богд хааны дэргэд ажилд орохдоо цагчингаар ажилд орсон гэдэг. Богд хаанд бэлэг дурсгалаар ирсэн жижиг, том, гар хөл нь хөдөлдөг цаг байсан биз, мөн фото кино, зургийн аппрат засах ажлыг мэддэг байв. Хөдөлдөг, хөдөлдөггүй тоглоом наадам, эвдэрсэн буу зэвсэг бүгдийг засдаг хүн байв. Эвдэрсэн хүлээн авагч радио засдаг хүнд машин мотоциклын учрыг олоход хялбар байсан биз. Ингээд Богдын машиныг барьдаг, засдаг жолооч болсон юм билээ. Бадам гуайн гэргий Пата ахай, манай ээж хоёр нэг нутгийн хүмүүс манайд очоод ээжээс Мятав хүүгээ манайд очуулаач айлчин зочин ирэх учир хөгжим дуугаргах хэрэгтэй байна гэдэг сэн. Би ч Пата гуайнд очих дуртай, их гоё боов, хоол хийнэ, заримдаа Бадам гуайтай гурван дугуйт мотоциклоор нь наймаа хот, Дашчойнхор хийд хүртэл явна,хүүхдэд түүнээс сайхан баяртай сонирхолтой зүйл гэж юу байх вэ. Нацагдорж ах, бид хоёр бахгүй бол хүлээн авагч залгагдадгүй, ажилладгүй байв. Хүлээн авагч нь овор ихтэй том, дээвэр дээр яндангийн дэргэд байрласан учир хүрэхэд хол, Бадам гуай хөл муутай бие томтой, муу шатаар гарч буух дургүй. Тэр үед Да хүрээнд Богдын Лаврингаас өндөр хоёр давхар барилга барьж болдоггүй байв. 1933 онд хотод маш их бороо орж хот дундуур урсдаг Сэлбийн голын бүх жижиг гүүрүүдийг урсгав. Одоотой адил зам талбайгүй учир ус нь урсадгүй 7 хонож билээ. Айлд 7 хоносон хүү 2-3 жилдээ айлд очих эрхгүй болдог юм билээ. Бадам гуай 1937 онд хэлмэгдсэн, Нацагдорж ах 20 шахам насандаа Туул голд амь эрсэдсэн, Патаа ахай 70 шахам насалж тэнгэрт хальсан даа.
...

Comments

Түүх аймшигтай бас сонирхолтой. Ингэхэд радиог Папов зохиосон юм уу? Тесла зохиосон юм уу?
Компьютер дээрх зургуудаа янзалж байгаад аавын номын зургууд гараад ирэхээр үзүүлмээр санагдаад энэ бичлэгийг оруулчихлаа. Радиогийн үүсэл гарал түүх нь Вики дээр их сайхан бичсэн байна. Дараах хаягаас үзээрэй.
http://en.wikipedia.org/wiki/History_of_radio
Soronzon said…
Сайн байна уу?
Тун сонирхолтой бичлэг байна.
Таны аавын номыг хаанаас худалдаж авч болох вэ?

-Энэ зурган дээр байгаа хүн тэгэхээр Бадам гуай юм уу?
-гэргийг нь Батаа буюу Патаан гэдэг байсан бил үү?
-Түүнчлэн хүү Нацагдоржийнх нь доор Содовсүрэн гэж бас нэг хүү байсан гэдэг. Тэр тухай аав тань юу дурсдаг бол
-Таны майл хаягийг авч болох уу?
Асууж лавлах бусад зүйлээ цахим хаягаар тань илгээвэл болох болов уу?
Соронзоон: Номыг хаанаас авахыг асуугаад өгье, “Радио телевизийн
сүлжээ” -ний газар номын хэвлүүлсэн гэж байсан. Би бас багадаа Батаахай эмээ гэж дууддаг байснаа санаад ааваасаа асууж байсан юм. Аав Патаа ахай гээд хэлж байсан шиг санаж байна.
Энэ зураг Бадам гуайн зураг гэсэн, номонд тухайн хүнтэй холбоотой зүйл нь ердөө энэ хэсэг байна лээ. Содовсүрэн гэх хүний тухай юм дурдаагүй байна. Би асууж өгье.
ganga said…
Радиогийн тухай ийм сонин ном гарсныг мэдээгүй холбооны инженер энд нэг байх юм, хэхэ. Олж уншихсан. Мэргэжлээрээ олон жил ажиллаагүй хүн, өөрийгөө инженер гэхээс ч санаа зовоод байдаг юм.

Манайхаар зочилсонд баярлалаа.
Гангаа-д Миний нагац ах Амгалангийн тухай сайхан бичлэг бичсэн байсныг чинь олж уншаад их баярласан.

Аавын энэ номыг "Радио телевизийн сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газар Соёмбо принтинг гэсэн хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлээд хэдэн хувь өгсөн байна билээ. Бусад нь хаана ямар газар худалдагдаж байгаа нь би мэдэхгүй юм байна. Дахин хэвлэх гэж өөрөөс нь асуусан гэсэн.

Би марталгүй э-мэйлаар энэ газраас нь сураглаад өгөхийг хичээе.
ganga said…
Радио релейнд нэгдүгээр станцид ээлжийн инженер байлаа. Байгууллагын малчинд туслан цагаан идээ боловсруулах ажилд 3 эмэгтэй явах ёстой болж, элдэв гачигдал тоочоод явах хүн дутагдаад байхаар нь хөдөө гарч үзмээр санагдаад "би явья" гэтэл, "чиний чадах ажил олдох болов уу?" гэж Мятав дарга ёжтой нь аргагүй жуумалзаад зөвшөөрсөн. Саалийн сав суулга, орсон гарсан хүний аяга таваг угаадаг, гал түлдэг, боорцог чанадаг, саалийн үед тугал татдаг, ааруул атгаж хэвлэдэг гэх мэт жижиг сажиг зүйлд зарагддаг туслах ажилтан болж хувирсан. Сааж чаддаггүй хүнийг үнээ дэлэндээ бараг хүргэх дургүй, сүү ширгээчинэ гээд саальчид ч хавьтуудаггүй юм билээ.
Ганга: сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Аав маань тэтгэвэрт гарах үедээ радио релейнээс гарсан болохоор чиний танил хүн мөн л байна даа гэж бодлоо. Радио,телевиз,орбит станц, радио релейн бүгдэнд нь ажиллаж байсан болохоор номонд нь миний таних мөн мэдэхгүй олон хүний нэр дурсамж байна, жишээ нь: Орбит станцад олон жил тасралтгүй ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэй инженерүүд юм. Эмэгтэй хүний эмх цэгц, чамбай, болгоомжтой нарийн ажиллагааг шаарддаг тоног төхөөрөмж нь Орбит станц юм. Үүнд, Галаа, Гантөмөр, Оюунсанаа, Н.Ю.Соколова, Жүгдэрнамжил,Дуламсүрэн, Оюунэрдэнэ нар байлаа. Олон жилийн өмнө холбооны дунд мэргэжилтэй Орбит станцад ажилд орсон Таванжин, Өлзийбаяр нар бусдаасаа хоцрохгүйн тулд идэвхи зүтгэл гарган суралцаж дээд боловсролтой инженерүүд болжээ. Эмэгтэй инженерүүд ийм л зүтгэлтэй хүмүүс дээ.

Бас таньдаг хүмүүс чинь байж мэдэх юм. Би миний аавын ажиллаж байсан байгууллагыг хүмүүсийг их хамт олонч сайхан хүмүүс байдаг гэж боддог юм. Өөрөө хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан бэ?

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Мультимедиа-н гурав

Хэд хоногийн өмнө Линүкс формат сэтгүүлээс юм уншиж суутал “Салхитай тэнгэрийн үүл хурдан, Саруул ухаантны санах хурдан, Сайн морины явдал хурдан” гэж  гурван хурдан буюу Ертөнцийн гуравууд санаанд ороод нээлттэй эхийн мултьтимедиа хэрэгсэл програмын талаар юм бичмээр санагдав. Үүнийгээ Мультимедиа-н гурван бүтээгч, Мультимедиа-н гурван засварлагч, Мультимедиа-н гурван тоглуулагч гэж хэлбэл болмоор ч юм шиг байна. Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл  багтдаг. Мультимедиа бүтээх гурван хэрэгсэл Холигч (Blender)  Ихэнх үйлдлийн систем дээр ажиллах боломжтой 3D буюу гурван хэмжээс агуулгыг бүтээгч нээлттэй эхийн хэрэгсэл програм. Хэрэгслийг жишээ нь телевизийн медиа бүтээх, богино хэмжээний анимэйшин кино бүтээхэд хэрэглэдэг.   LMMS (Linux Multimedia Studio)  Дууг синтез хийхэд, MIDI ke

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаад бэ

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дараа зурлагуудыг

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о