Skip to main content

Сүүлчийн шагай



Тоглоомуудын дотор тоглох зохимжтой байдлаас амжилт нь хамаарахгүй харин өөрийн ухамгай ба урьдчилан тооцох явдлаас хамаарах тоглоом байдаг. Тоглоомын үндэс болох тооцоог хэн хийж чадна вэ? Тэр нь тоглоомын “нууцыг” эзэмшиж тоглоомын тооны үндсийг эзэмшиж чадаагүй эсрэг тоглогчийг ялж чадна. Ийм тоглоомууд нь бодлогын чанартай байна.

Сүүлийн шагайг авсан хүн хожсонд тооцно. Хоёр хүн ээлжлэн авахдаа авах бүрдээ өөрсдийн дураар 1-6 шагайг авна. Анх ширдэг дээр 30 шагай байсан бол сүүлчийн шагайг авахын тулд яаж тоглох вэ?

Comments

Gansukh B said…
Эхний хүн 2г аваад 28 үлдэнэ. 2дахь тоглогч хэдийг авсан 1р тоглогч 7-(2р тоглогчийн авсан шагай) тооны шагайг авах зарчмаар хожих
Тухайн хүн өөрийн авах ээлжиндээ дээд тал нь 6 шагай авч болно гэдгээс уг хүн тодорхой нэг авалтын хийсний дараа дор хаяж 6+1=7 шагай нөгөө хүндээ үлдээвэл хожих нь тодорхой болно.

Иймээс анхны шагай авсан хүн 7-д хуваагдахаар шагай үлдээх хэрэгтэй 30 ширхэг шагай байсан тохиолдолд 2-ийг авч 28-ийг үлдээн цаашид (7 - нөгөө хүн авсан шагай) = тооны шагай аваад байх юм бол найдвартай хожих юм байна.
Жаагий хүүг маань уншиж амжихаас өмнө акулууд амжуулчихлаа. Баяр хүргэе. Акулуудыг унтаж амарч байх хооронд дараахыг олж болж байна.

Хоёр тоглогч ширдэг дээрээс шагай ээлжлэн авч байна. Хэрэв анх ширдэг дээр n тоотой шагай байгаад нэг удаа 1-ээс m хүртэл шагайг авч болох байвал эсрэг тоглогчийг эцсийн шагай авахуулахын тул тоглоомыг яаж явуулбал зохих вэ?
x%m=0 байх нөхцөлийг хангах x=(n - [x шагайг авсаны дараа үлдэх шагайны тоо]) тоог олох хэрэгтэй.

Дараа нь (m - эсрэг тоглогчийн авсан шагай) = үлдэх хэмжээтэй шагай аваад байвал хожноо.