Skip to main content

Posts

Хамтран хэрэглэх хавчуулгын холбоос

“Social bookmarking links” гэдгийг “ Хамтран хэрэглэх хавчуургын холбоос ” гээд орчуулчихлаа. Уг нь би “ Нийтийн хавчуурга тэмдэглэх холбоос ” гээд болор толины хэлэлцүүлэг дээр бичээд үлдээсэн болов ч ямар ч санаа оноо гар ч ирсэнгүй. Энэ нэрийн орчуулга оносон үгүйг би мэдэхгүй байна. “Bookmark” гэдэг бол үнэн хэрэгтээ бид ном уншихдаа уншиж байгаа газраа тэмдэглээд уурт цаас ч юм уу номоос илүү гарах уяа хуудасны завсарт хийж орхиод дараа уншихдаа татаж онгойлгоод тэндээсээ уншиж эхэлдэг. Энэ санааг интернэтэд хэрэглэж байгаа нэг хэлбэр. Гэхдээ та нарт санаа оноо байвал санамж бичээд үлдээгээрэй. Өөрөө мэдэх гэж юмнаас уншиж байгаад ер нь Монголоор орчуулбал юу гэсэн үг болох вэ гэж бодсон юм. Хамтран хэрэглэх хавчуулгын холбоос гэж юу вэ? ( http://news.bbc.co.uk/2/hi/help/ ) уншихдаа сийрүүлэн орчууллаа. Сонин мэдээ болон спортын үйл амьдралыг харуулах мэдээтэй вэб сайт бүр хамтран ашиглах вэб сайт буюу нийтийн номын хавчуулга гэж янз янзаар нэрлэх холбоосуудыг хуудсандаа тав...

Олон хүн уншаасай

Нээлттэй эх гэх Мэдээллийн технологийн ойлголтыг олон хүн мэдээсэй гэж энэ нээлттэй эхийн номыг http://en.wikibooks.org/wiki/Open_Source орчуулж гаргахаар шийдсэн юм. Учир нь өөрийн хийсэн ажлуудыг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, компьютерын цуврал номонд нээлттэй байхаар хэвлүүлсэн ч бүгд Англи хэл дээр тул Unicode, CSS, Microsoft ... суурь судалгаануудад хэрэглэгддэг ч нээлттэй эхээр монгол хэлээр байхгүй болохоор монголчууд маань хэрэглэх хэрэгжүүлэх төвшиндөө арай л хүрээгүй байгааг мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил олон залуучууд шинэ технологиудыг сурч эзэмшээд хэрэгжүүлж байгааг ажиглаж өөрөө ч тэднээс юм сурч асуудаг болсон. Нөгөө Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийг бас олон төслийн хэрэгжилтээс харж мэдэрлээ. (Интернэт толь бичгийн орчуулгын төсөл, ОпенОфис-ийн http://mn.openoffice.org/ төсөл, ОренМН http://openmn.org/ ажиллагаа, Залуучуудын Блог буюу тэмдэглэлүүдийг уншдаг юм.) Энэ номын (Лиценз ба патент) хэсгүүд арай орчуулагдаж дуусаагүй байгаа бөгөөд ойрын үед дуус...

Нээлттэй үнэмлэх (OpenID)

Та хар мянган нэвтрэх үг болон нууц үгийг хэрэглэж ийш тийш орж юм бичихээс залхаж байвал энэ шинэ технологийг хэрэглээд үзээрэй. OpenID гэж юу вэ? Нээлттэй үнэмлэх (OpenID) нь нэг ижил тоон үнэмлэхээр хэрэглэгчид олон үйлчилгээнд нэвтрэн орох (log in) боломж олгох, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн нотолгоо ба хандалтын хяналтыг төвлөрөл багасгах стандартаар нээлттэй болгоно. Үүнийг хэрэглэгчийн нэвтрэх нэр ба нууц үг гэсэн энд тэндгүй дахин дахин бичиж оруулах нийтлэг нэвтрэх ажиллагааг нийлмэл програм хангамжийн системүүдийн нөөцөд хэрэглэгч нэг удаа нэвтэрсний дараа тухайн оролтоороо бусадтай харилцана гэж ойлгож болно. OpenID гэдэг нь орь ганц URL(хэлбэржсэн нөөц заагч)- ийн хэлбэр ба “OpenID үйлчилгээ үзүүлэгчээр” (OpenID provider) хэрэглэгчдийн нотолгоог гаргуулна гэсэн ойлголт юм. OpenID протокол нь хэрэглэгчийг таних төвлөрсөн нотолгоо олгогч дээр суурилдаггүй байна. OpenID нь ... ухаант карт(smart cards), био хэмжээс(biometrics) эсвэл ердийн нууц үг гэх хэрэглэгчийн нотолгоо б...

Дуртайгаа тэмдэглээ

Браузер гэдэг нэрийг огт мэдэхгүй хэрнэ хэрэглэх танд Интернэт (Internet) гэж юу вэ? Хамгийн энгийнээр “иж бүрдэл протокол” гэж нэрлэгдэх дүрмээр өөр хоорондоо холбогдсон олон сүлжээг агуулсан сүлжээг хэлдэг. Интернэтийн гол хэсэг нь гипер холбоосоор(хөх өнгийн мөр, дээр нь тогшихоор тэр хуудсыг харуулдаг) дамжин холбогддог баримтуудын цуглуулга болох “дэлхий даяарх вэб” юм. Интернэтэд ашигладаг хамгийн түгээмэл технологи нь э-мэйл явуулах, унших; файл болох бичсэн текст, зураг, хүснэгтийг дамжуулах; болон дэлхий даяарх вэб(тор) юм. Вэб сайт (Web site) гэж юу вэ? Вэб сервер гэх үйлчилгээ үзүүлэх компьютер дээр хадгалагдах, хоорондоо сэдэвчлэн холбогдсон хуудаснуудын бүрдлийг нэрлэх хэллэг юм. Сервер нь нэг ширхэг Веб сайтыг зохион байгуулдаг байж болох бөгөөд хэрэв сервер интернэт үйлчилгээ үзүүлэгч бол маш олон сайтад үйлчилдэг. Ихэвчлэн нүүр хуудсаар дамжуулан Вэб сайтад хандана. Вэб хуудас (Web page) гэж юу вэ? Хөтөч гэж нэрлэх програмаар нэг цонхонд гүйлгэн үзэж болох бичвэр, гра...

Манайхны онигоо_1:

☺~ ☺ ~☺ “онигоо” = joke, humor ☺~ ☺~ ☺ Хүү явж өгөхгүй байхад, ээж нь: чи яагаад явахгүй байна гэж асуутал, хүү: ээж миний хөлний суга өвдөөд байна гэжээ. Ээж охиноо: яагаад унтаагүй байна одоо унт гэтэл охин: ээжээ миний нойр айл хэсээд яваад ирээгүй байна, тэгээд унтаж чадахгүй байна гэжээ.