Skip to main content

Posts

Нэгэн уулзалт

Саяхан нэг зураг хайгаад компьютерынхон дотрын эргүүлэх шахав. Тэгтэл нэг ийм зургууд гараад ирэх юм аа. 5 жилийн өмнөх зураг байна. Хугацаа гэж унтаад сэрэхэд л өнгөрчихжээ. Энэ залуус юу хийж байгаа бол гэсэн сониучхан бодолд хөтлөгдөөд интернэтээр хөтчөө (браузераа) унаад жаахан тэшлээ, би сайн танихгүй ч ганц нэгийн таньж байна. Тэд миний мэдэхгүй олон зүйлийг хийсэн байгаадаа, таван жил өнгөрсөн юм чинь нээлттэй эхийн програм хангамж хэрэглээд ажил төрлөө хийгээд явж байгаа бол уу, олон сайхан төслүүд хэрэгжүүлсэн байдаг бол уу, ном эрдмээ сураад мэдээллийн технологиор хаа нэгтэй ажиллаж байна уу, эсвэл монгол эх орноо бүтээн байгуулаад ярих ч завгүй яваа бол уу гэж бодлоо. Гэхдээ миний мэдэхийн аль 5 жилийн өмнө програм хангамжийг монгол хэлээр болгох буюу нутагшуулах ( нутаглуулах биш шүү ) ажлыг эхэлж байсан болохоор мэдээллийн технологиор гарч байгаа шинэ нэр томьёог монгол хэлээр зүгшрүүлэх ажилд бага ч гэлгүй хувь нэмрээ оруулсан болов уу. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 З...

Нээлттэй эх номын (3-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Философи ба үндсэн зарчим. Хүмүүсээ нээлттэй эхийн програмд анхаарлаа хандуулна уу гэх ямар ч үндэслэл байгаагүй. Гэлээ ч дараах хоёр үндсэн урсгалын талаар олон хүн төстэй үзэл бодлоо хоорондоо хуваалцахаар хэлэлцэж эхэлсэн нь эрчимтэй хөдөлгөөнийг үүсгэхэд нөлөөлжээ. Нээлттэй эхийн хөдөлгөөнийг ойлгохын тулд дараах хоёр зарчмыг ойлгоход хангалттай. Програм хангамжийн эрх чөлөө. Нээлттэй эх хөгжүүлэх загвар. Програм хангамжийн эрх чөлөө. Нээлттэй эхийн хөдөлгөөнтэй ижил өмнөх үеийн програм хангамжийн хөдөлгөөн бол чөлөөт програм хангамжийн хөдөлгөөн юм. Хэдийгээр нарийн тодорхойлолтын тухай хэлэлцэгдэж байгаа ч програм хангамжийн эрх чөлөө гэдгийн до...

Нээлттэй эх номын (2-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Хөгжлийн түүх. Энэ өгүүлэлтэй холбогдох эх сурвалжуудыг Википедиагийн өгүүллүүдээс, GNU төслийн вэб хуудас ( http://www.gnu.org/gnu/gnu-history.html ), BSD-ийн түүх ( http://daemonz.org/bugs/history.htm l) гэсэн хуудаснуудаас дэлгэрүүлэн уншиж болно. Нээлттэй эхийн хөдөлгөөн эд өрнөлтийн үедээ явагдаж байгаа тул одоогоор түүхийг бичих нь хялбар биш ч уншигчдад нээлттэй эхийн хөдөлгөөний үүсэл хөгжлийн талаар ерөнхий ойлголтыг өгвөл одоо өрнөж байгаа мэтгэлцээнүүдийг илүүтэйгээр ойлгох болно. 1960-1970 оноос эхлэн нээлттэй эхийн бараг бүх эх кодууд ил болсон. Түүнээс хойш энэ програм хангамжууд олон төрлийн тооцоолон бодох машин дээр ажиллахдаа, хэрэглэ...

Нээлттэй эх номын (1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэх хүн бүрд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байж болзошгүй тул номын орчуулгын талаар коммент буюу сэтгэгдэл дээр санаа оноогоо бичиж үлдээн үү. Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source) Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын (computing) нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна. Энэ өгүүлэлд Нээлттэй эхийн хөгжлийн түүх, философи болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахын зэрэгцээ програм хангамжийг хөгжүүлэгчид юуг авч хэрэглэж болох мөн өөрсдийн хөдөлмөрөө хандивлах төслүүдийг сонго...

Шарсан элэг

Үхрийн элэг, алимны хүчлээр амталсан сонгино Хэмжээ: 2 хүнээр Үхрийн элгийг амтлан гурилд өнхрүүлж шараад, шарсан сонгиныг алимны хүчлээр хүч оруулж, ногоон салатаар хачирлана. Алимны хүчлийг нимбэгийн шүүс, бальзам нэртэй цуугаар эсвэл салатанд хэрэглэдэг цууны хүчлээр орлуулах бүрэн боломжтой. ОРЦ: 2 х.х гурил 1/2 х.х шардэр(sage) амтлагч ургамал 300 гр үхрийн элэг, хавтгайлж хэрч 3 х.х ургамлын (чидун жимсний) тос 2 х.х цөцгийн тос 2 ш том сонгино 150 мл жимсний дарс 3 х.х алимны хүчил 1 ц.х элсэн чихэр чимх давс, чимх хар перец ХАЧИР: ногооны салат эсвэл цагаан будаа 1. Хэрчсэн элэг дээр шардэр, давс, хар перецийг цацаж тавганд хийсэн гурилд хоёр талаар нь өнхрүүлж хангалттай гурил түрхэнэ. 2. Халааж бэлтгэсэн хайруулын тавагт ургамлын тос ба цөцгийн тосны хагасыг хийж хайлуулж, хэрчсэн сонгиноо хийгээд зөөлөн гал дээр 5 минут шар. Сонгиноо хайруулын тавгаас гаргаж өөр саванд хийнэ. 3. Хайруулын таваг дээр үлдсэн ургамлын тос, цөцгийн тосыг хийж халаагаад, элгийг тал бүрээс нь 2-3...