Skip to main content

Posts

Ангийн Гавьяат

Арван жилийн ангийн анд нөхөр минь гавьяат авлаа гээд ангийн найз охин Энхтуяа сэтгэл нь хөдөлчихсөн утастаад би бас хөөрч хамт баярлав. Юу билээ гэсэн арван жил төгсөөд 35 жил болчихжээ. 10-р ангиа төгсөөд Сүхбаатарын талбай дээр авахуулж байсан зургууд минь нүдэнд харагдаад, хугацаа яасан хурдан өнгөрнө вэ, амьдралын баяртай, гунигтай, эрээнтэй бараантай олон мөчийг ангийн минь анд нар туулжээ гэж бодлоо. Бид 10 жилийн 33 -р сургуулийн 10 А ангийг гучинхоёулаа төгсжээ. (Анаргуль, Алтанзагас, Алтантуяа, Батсүрэн, Балжир, Боролзой, Баатар, 2 Байгаль, Батсайхан, Батцэнд, Бат-Эрдэнэ, Гульнаар, Гарамжил, Ганболд, Дорждагва, Жавзан, 2 Наранцэцэг, Оюунчимэг, 2 Роза, Сувдаа, Уранчимэг, Уламбаяр, Хишигжаргал, Хундага, Цэрэнжав, Энхтөвшин, Энхтуяа, 2 Эрдэнэчимэг) Манай ангийн гавьяат эмчийн нэрийг Каусилгазын Анаргуль гэдэг. Тэр эмэгтэй хурандаа, мэс засалч, эрдэмтэн бас манай ангийн охин . Анаргульдаа чинь сэтгэлийн халуун баярыг ангийнхаа хамт олны өмнөөс дахин хүргээд, Анаргулийн гэр бүл...

Өргөтгөл толь

Өнөөдөр Оксфордын хэвлэх газрын эрдэм шинжилгээний номын орчуулгын газраас талархсан э-мэйл аваад лиценз хууль дүрмээрээ хэрэгжсэн ажил сайхан байдаг юм байна гэж бас л дахин бодлоо. Бид нээлттэй эх болон чөлөөт програм ханамжуудын лицензийг тус бүрд нь сайн олгож авбал их зүгээр юм гэж сандлаа. Чөлөөт гэх програм хангамжууд тус бүрдээ өөр өөр лицензтэй байх бөгөөд тэдний ялгааг сайн ойлгож авах нь зүйтэй юм байна. Та бүгдийн ажил хөдөлмөрөөр бүтсэн ч байж болно, ер нь л монгол хэлээр орчуулагдсан эсвэл бичигдсэн програм хангамжийн лицензийн талаарх мэдээлэлтэй интернэт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр оруулаад явж тусална уу ? Зэрэгцүүлж үзээд нэг нэгэндээ өгөх , мэдлэгийг бий болгох мэдээллийг бий болговол их зүйтэй юмаа гэж санаж байна. Дараах төслийг санаачлаад эхнээс нь авахуулаад дуустал (2006/11- 2008/3) ажилласан юм. Толь бичгийн сүүлийн хэвлэл 2003 онд гарсан, нийт дөрвөн мянга гаруй үгтэй, интернэтийн технологийн талаарх суурь үг бараг бүгд орсон байсан. Технологи маш хурдтай...

Web (Вэб)-ийн тухай

Англи хэл дээр Web (Вэб) томоор бичвэл дэлхий даяарх вэб (world wide web)-ийн тухай ярихдаа ихэвчлэн хэрэглэх хэллэг ( нэр томьёо ) гэж ойлгодог юм байна. Харин web (вэб) -ийг жижгээр бичвэл Вэб үйлчилгээ үзүүлэхийг төлөөлнө гэж 1997 оны Интернэт хорооны ажлын явцын нэгэн хурлаар тодорхойлоод тогтсон юм байна. Эндээс 2 утга илэрхийлэх үг болоод байгаа юм. Дээр нь энэ үг өөр үгтэй хоршоод технологийн олон утгыг гаргах тул үүнийг ТОР гэсэн монгол үгээр шууд буулгах нь тохиромжгүй байна. Харин технологийн утга алдагдахгүй үгийг Монголоор хэрэглэхийг хичээх нь зүйтэй гэж би үздэг. Вэбтэй холбоотой дараах үгсийг Оксфордын Интернэтийн тайлбар толь бичгээс авлаа. Web accelerator = Вэб хурдасгуур Web advertising = Вэб сурталчилгаа Web application meets bricks and mortar = Тоосго, зуурмагаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн/ Уламжлалт аргаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн Web-based newsgroup service = Вэбэд суурилсан мэдээ солилцох бүлгийн үйлчилгээ Web broker = Вэб брокер WebbelGanger = “эр галуу” We...

Дэлхий Даяарх Вэб

Дэлхий Даяарх Вэб (World Wide Web) гэсэн үгийн хураангуй нь WWW гэж тэмдэглэх бөгөөд хүн бүр энэ нэрээр нь мэддэг. Дэлхий даяарх вэб нь интернэтийн агуулах болох вэб серверүүдэд хадгалагдах вэб сайтын цуглуулга. Вэб буюу тор гэж ойлгогдох болсон учир нь сайт бүхэн ихэвчлэн өөр сайтуудын гипер холбоосыг агуулах бөгөөд аалзны тор адил бүтцийг харуулдаг. Дэлхий даяарх вэбд хэрэглэх энэ технологийг анх компьютерын эрдэм шинжилгээний судлаач Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) хэмээх англи хүн европын цөмийн физикийн төв (CERN) байгууллагад хэрэгжиж буй төслийн баримт бичгийг дотооддоо бэлтгэх зорилгоор зохион бүтээсэн юм. Аажимдаа энэ төслийн гол санаа нь гадагшаа өөр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад тархан түгээж, өргөн хүрээний мэдээллийн серверүүдийн орчин ба Гофер (Gopher) гэх мэт технологиудыг амжилтад хүргэсэн юм. Суперкомпьютерийн хэрэглээний үндэсний төвийн боловсруулан гаргасан Мозайк (Mosaic) нэртэй хөтөч гарч ирсэн нь Вэбийн өсөлт хөгжилтөд гол түлхэц болж өгсөн. Эн...

World Challenge 09

Хэд хоног дараалаад (ВВС-TV) телевизээр “ World Challenge 09 ” гэсэн зар сурталчилгаа яваад байна. Тэгээд би энэ тэмцээнд түрүүлсэн нэг нэвтрүүлгийг үзсэнээ санаад манайхан жижиг бизнесийг дэмждэг болсон, хэрэгждэг ч болсон юм чинь монголчууд маань оролцоод үзээсэй гэж бодоод интернэтээр хайгаад дараах хаягийг оллоо. Их энгийн зүйлс байж болно. Түрүүлчихвэл цаашид бизнес нь эсвэл төсөл нь дэмжигдэх юм бол уу гэж бодлоо. Үүнийг нэлээд хэд хоногийн өмнө Визнетворкд бичсэн болов ч хүмүүс сонирхсонгүй. Бидний дунд зав чөлөө гаргаад сонирхлоороо, ах дүү найз нөхдөдөө туслах хүн ч байгаа юм билүү гэж бодоод Тэмдэглэл дээрээ гаргахаар шийдсэн юм. 2009 онд Дэлхийд чадлаа үзэх(өрсөлдөх), “ a grass roots level ” (энгийн төвшинд гэсэн үг юм болов уу эсвэл энэ Англи үгэнд би ойлгохгүй нэг утга байна уу)-д шинэ санаа болон хэвшлийг харуулж чадах, улс орнуудад хэрэгжсэн жижиг төсөл эсвэл жижиг бизнесээс олж илрүүлэх зорилготой бүх нийтийг хамарсан уралдаан бөгөөд тав дахь жилдээ явагдаж байна...